📢 АПУ ХК 💵 ИХ НАЯДТАНУУДЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ.

🤗Xinyi Solar -24 % өслөө| 📊АНУ -Өндөр индекс | 📍ХК-иуд - Санхүүгийн тайлан |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

АПУ ХК хөрөнгийн хэмжээгээрээ их наядтануудын эгнээнд нэгдлээ.

2023 оны жилийн эцсийн тайлангаар АПУ ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Ингэснээр МХБ-д бүртгэлтэй нээлттэй ХК-иуд дундаас системийн 5 банкнаас гадна хамгийн анх нийт хөрөнгөө 1 их наяд төгрөгт хүргэсэн компани болж байна.

Тайлан--------------

Энэ онд 100 жилийн ой нь тохиож буй АПУ ХК нь 2023 онд нийт 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 116 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 10.5%-ийн ашгийн маржинтай ажиллажээ.

Ногдол ашиг--------------

Тус компани өнгөрсөн оны 2 дугаар хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд 44 төгрөг, нийт 47 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байгаа.

Компани нэгж хувьцаанд тогтмол дүнгээр, хагас жилийн давтамжтайгаар ногдол ашиг хуваарилах бодлого баримталж байна.

Нэмж дурдахад, АПУ нь 2023 онд Монгол бяслаг, Сархадын үйлдвэрт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан ба энэ нь дотоодын бяслагны хэрэгцээг хангах, импортыг орлох, орон нутгийн хөгжлийн дэмжих зэрэг эерэг нөлөөллийг эдийн засагт бий болгож байна.

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Түмэн Шувуут ХК-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтийг танилцуулж байна.

ДАНС НЭЭХ ЗААВАР

АНУ-ын үнийн индекс өндөр гарлаа.

Орон сууц, санхүүгийн салбарын үйлчилгээний өртөг нэмэгдсэнээр 1 дүгээр сард АНУ-ын индекс хурдацтай өссөн.

Гэвч инфляцийн жилийн өсөлт сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд байгаа тул Холбооны нөөцийн сангаас жилийн дундуур хүүгээ бууруулах асуудлыг хэвээр үлдээлээ.

Худалдааны газрын пүрэв гарагт гаргасан тайланд өнгөрсөн сард хэрэглээний зардал удааширч, автомашин, тавилга болон бусад удаан эдэлгээтэй гэр ахуйн тоног төхөөрөмж зэрэг барааны зардал буурчээ.

Ингэснээр инфляци болон хэрэглээний зардлын үзүүлэлтүүд эдийн засагчдын хүлээлттэй нийцсэн.

Эрүүл мэнд, зоогийн газар, зочид буудал, амралт зугаалгыг багтаасан үйлчилгээ нь АНУ-ын Төв банкны инфляцийн эсрэг тэмцлийн гол цөм юм.

Гэвч үйлчилгээний өртөг сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их өсөж, бизнес эрхлэгчид оны эхэнд үнээ нэмсэн байна. Ингэснээр ХНС хүүгээ бууруулах хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ.

Бодлого боловсруулагчид зээлийн зардлаа бууруулж эхлэх гэж яарахгүй байгаагаа мэдэгдэв.

Нарны эрчим хүчний хавтан үйлдвэрлэгч Xinyi Solar компанийн хувьцааны ханш өсөлттэй байна.

Өчигдрийн арилжаагаар Xinyi Solar компанийн хувьцааны ханш 24% өсөж HKD 4.76 хүрсэн байна.

Учир нь мягмарт олон нийтэд танилцуулсан компанийн санхүүгийн тайлангаар 2023 оны цэвэр ашиг нь 9.6 хувь өсөж HKD 4.19 тэрбум буюу USD 535.2 саяд хүрсэн байна.

Үүнийг Deutsche Bank болон Jefferies санхүүгийн байгууллагуудаас цэвэр ашгийн хүлээлтийг давсан гэдгийг мэдэгджээ.

Түүнчлэн, жилийн 2-р хагаст нарны эрчим хүчний хавтангийн нийт ашиг 26.4 хувь өсөж нэгдүгээр улирлын 15.2 хувийн өсөлтөөс өндөр гарсан нь полисиликон болон PV модулийн ханш буурсантай холбоотой байна.

Харин борлуулалтын орлого нь 30 хувь өсөж HKD 26.63 тэрбумтай гарсан нь хүлээлтийг 2.19 хувь давсан үзүүлэлт болжээ.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА

МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.

МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан

МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

Захиалах: 8688-9922

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

МХБ-ийн 2024.02.29-ний өдрийн арилжаа

 

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 342,856,665 төгрөгийн үнийн дүн бүхий 1,564,191 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Улаансан ХК (UNS +14.99%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +13.44%)

  • Махимпекс ХК (MMX +8.63%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Сэндли ББСБ ХК (SEND -10.04%)

  • Женко тур бюро ХК (JTB -10.00%)

  • Мерекс ХК (MRX -8.57%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,422 ширхэг нэгж эрх 2,401,530 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 99,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,304,000 юань буюу 12,359,197,440 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,193,384,808 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 13,897,939,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.25% хувиар буурч, 44,555.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,710,466,171,899 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!