- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МЕТА ПЛАТФОРМСЫН 📈ХУВЬЦАА ӨСӨХ ҮҮ?
МЕТА ПЛАТФОРМСЫН 📈ХУВЬЦАА ӨСӨХ ҮҮ?
Дайн ба Алт| Xiaomi-Цахилгаан машин| Ам.долларын бонд-6.43%-19.30% өгөөж

🔎Мета платформсын хувьцаа өсөх үү?
🔎Дайн ба алт
🔎Xiaomi цахилгаан автомашинаа борлуулна.
🔎Morgan Stanley-ийн дараагийн удирдлага-Тед Пик
🔎Эрдэнэс Тавантолгой ХК-ийн "ЭТТ-БОНД"-ын арилжааг түр зогсоолоо.
🔎МХБ-ийн 2023.10.25-ны өдрийн арилжаа

📊ТАЙЛАН
Мета платформсын хувьцаа өсөх үү?
📋Өчигдөр Meta Platforms Inc компани 3-р улирлын тайлангаа танилцууллаа.
Тус компанийн зардал буурсан нь ашгийг нь өсгөх гол шалтгаан болсноор тайлангийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа.

______Шинжээчид тус компанийг 💵33.57 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж нэгж хувьцаанд 3.64 ам.долларын ногдол ашиг олгоно гэж таамаглаж байсан ч 💵34.15 тэрбум ам.долларын орлого олж, 4.39 ам.долларын EPS-тэй ажиллаж хүлээлтийг давлаа
______Нийт зардал 20.40 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 7%-иар буурч, үйл ажиллагааны ашиг нь 20%-иар өссөн байна.
______Зар сурталчилгааны орлого 23%-иар өсөж, 27.24 тэрбум ам.доллараас 33.64 тэрбум ам.доллар болжээ.
______Идэвхтэй хэрэглэгчид буюу DAU-ийн тоо 7%-иар өсөж 3.14В болсон бол сарын идэвхтэй хүмүүс буюу MAU-ын тоо 3%-иар өсөж 3.05В болжээ.
📢Гэсэн ч биржийн дараах арилжаагаар Meta Platforms Inc (NASDAQ:META) 4%-иас илүү өссөн ч эргээд огцом унасан байна.

📊ШИНЭ МЭДЭЭ
Xiaomi цахилгаан автомашинаа борлуулна.
📈Xiaomi компани 2024 оны эхний хагаст өөрсдийн үйлдвэрлэж буй цахилгаан автомашинаа борлуулж эхлэх нь ээ.
Xiaomi Corporation /1810.HK/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Lei Jun тус компанийн хөгжүүлж буй цахилгаан автомашин болох Xiaomi Car ирэх оны эхний хагас жилд анхны хэрэглэгчдэд хүргэх төлөвтэй байна гэлээ.

⌛Мөн тус компани өнөөдөр орой 19:00 цагт “Xiaomi 14” шинэ гар утас болон гар утасны шинэ үйлдлийн систем болох “Xiaomi Hyper OS”-ийг олон нийтэд танилцуулах юм.

📊ТОМИЛГОО
Morgan Stanley-ийн дараагийн удирдлага-Тед Пик
Өчигдөр Morgan Stanley-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2024 оноос Тед Пик хаших болсныг зарлалаа.

Өнгөрсөн 5 сард Morgan Stanley-ийн Гүйцэтгэх захирлаар 2010 оноос хойш ажилласан Жеймс Горман 12 сарын дотор албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн бөгөөд тэрбээр хамгийн урт хугацаанд тус албыг хашсан банкны удирдлагын нэг юм.
Тед Пик 1990 онд тус компанид нэгдсэн бөгөөд Middlebury College болон Harvard University MBA дүүргэсэн, хувьцаа болон бондын зах зээлд ажилласан өргөн туршлагатай нэгэн бөгөөд тус албан тушаалд томилогдох хамгийн тохиромжтой хүнд тооцогдож байсан юм.

📊 АЛТНЫ ХАНШ
Дайн ба алтны ханш
АНУ-ын долларын ханш, Засгийн газрын үнэт цаасны өгөөж өссөн ч Израйл улс Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг дайралт хийхээр бэлтгэж буй нь 🪙алтны ханшийг өсгөж сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрлээ.
Тодруулбал, 🪙алтны 12 сард дуусах гэрээний ханш 8.8 ам.доллараар өсөж 1994.9 ам.долларт хаагдаад байна.

📌Өчигдөр Израйлын Ерөнхий сайд Benjamin Netanyahu Газын зурваст довтлох талаар болон тус бүсэд хоол, эрчим хүч нийлүүлэх гарцыг нээснээ мэдэгдсэн юм.

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ "GREEN БОНД” 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.🤗
Голомт Капитал ҮЦК нь Монголын хүнсний салбарт тэргүүлэгч Топ компанитай хамтран САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ "GREEN" бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож 💰10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. 🤝

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА 🤝
---------------------------------------
📢Мөн бид уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

📊МХБ
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн "ЭТТ-БОНД"-ын арилжааг түр зогсоолоо.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэрийг компанийн ТУЗ шийдвэрлэж, тус бондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн албан бичгийг СЗХ-нд хүргүүлсэн байна.

Иймд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023.10.25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.

МХБ-ийн 2023.10.25-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 182,439,249 төгрөгийн үнийн дүн бүхий 575,807 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,776 ширхэг нэгж эрх 9,455,903 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 225 ширхэг үнэт цаас 11,245,550 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,321 ширхэг бонд 131,944,110 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу 8,339,527,680 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 497,250 ам.доллар буюу 1,715,408,077 төгрөгөөр,
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс 8,204,800 ам.доллар буюу 28,304,836,992 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,724,205,042 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 40,419,062,604 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.19% хувиар буурч, 35,231.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,193,924,362,079 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
