- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "X" ПЛАТФОРМ 2 ТӨРЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ
"X" ПЛАТФОРМ 2 ТӨРЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ
S&P 500-Өсөх үү? | Тайлан-3-р улирал | Хөрөнгө оруулагчдын - Анхааралд

📌S&P 500 индексийн компаниудын 3-р улирлын тайлангийн дийлэнх нь муу байна.
📌Илон Маск "X платформ 2 төрлийн төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлнэ" гэлээ.
📌Энэ 7 хоногт Microsoft, Alphabet, Мета платформc, Amazon компаниуд тайлангаа тавина.
📌Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 📊6.45%-8.93% байна.
📌Энэ 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхааралд юу байна вэ?
📌МХБ-ийн 2023.10.20-ны өдрийн арилжаа

📊АНХААРАЛД
Энэ 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхааралд юу байна вэ?
🕰️ Хөрөнгө оруулагчид АНУ-ын компаниудын ашиг бүхэлдээ сэргэнэ хэмээн найдаж байна.
📌Мөн энэ 7 хоногт гарах 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний зардлын үнийн индекс зэрэг мэдээлэлд анхаарлаа хандуулж байна.

💸Эдийн засагчид 3-р улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 4.1%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хэрэглээний өндөр зарцуулалтаас үүдэлтэй юм.
💰Хүнсний болон шатахууны тогтворгүй зардлыг хассан хувь хүний хэрэглээний зардлын индекс өмнөх оны мөн үеэс 3.7%-иар нэмэгдэх төлөвтэй байна.

✅ ТАЙЛАН
S&P 500 индексийн компаниудын 3-р улирлын тайлангийн дийлэнх нь муу байна.
📊2023.10.20-ны өдрийн байдлаар S&P 500 индекст багтдаг компаниудын 17 хувь нь тайлангаа танилцуулаад байна. Эдгээр компаниудын 73 хувь нь цэвэр ашгийн хүлээлтийг давуулсан бол 66 хувь нь орлогын хүлээлтийг давуулжээ.
Харин тайлан танилцуулсан компаниудын цэвэр ашгийн үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурчээ.
📌Хэрэв ирэх өдрүүдэд танилцуулагдах компаниудын ашгийн үзүүлэлт сайжрахгүй бол S&P 500 индексийн улирлын тайлан 4 дэх улиралдаа муу гарах хүлээлттэй байна.

Өнгөрсөн 7 хоногт томоохон компаниудаас Tesla, At&T, Netflix, TSMC, Bank of America зэрэг компаниуд тайлангаа танилцуулсан. Эдгээрээс Teslaгийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй бол At&T, Netflix, TSMC, Bank of America зэрэг компаниудын тайлан хүлээлтээс давжээ.


✅ ҮНИЙН БОДЛОГО
Илон Маск "X платформ 2 төрлийн төлбөрийн нөхцөлтta үйлчилгээ нэвтрүүлнэ" гэлээ.
Илон Маск X платформыг 2022 оны 10 сард авснаас хойш бодлогын чанартай олон өөрчлөлтийг хийгээд байгаа билээ.
📢Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Илон Маск “X платформ нь 2 төрлийн төлбөрийн нөхцөлтэй үйлчилгээ нэвтрүүлнэ” гэж мэдэгджээ.
Эхний төрөл нь “бага төлбөр төлсөн хэрэглэгчид зар сурталчилгаа хүлээн авах” бол дараагийнх нь “арай өндөр төлбөр төлөөд зар сурталчилгаа хүлээн авахгүй” байж болох юм байна.

Түүнчлэн тун удахгүй Шинэ Зеланд болон Филиппин улсын хэрэглэгчид X платформыг ашиглахад жилийн 1 ам.долларын суурь хураамж төлөх бөгөөд энэ нь спам болон хуурамч үйлдэлтэй тэмцэхэд зориулагдсан гэж компаниас мэдэгджээ.
📢Одоогоор X платформын X Premium нь 8 ам.долларын төлбөртэй бөгөөд хэрэглэгчид нь аккаунтын баталгаажуулалтын цэнхэр тэмдэг эзэмших болон пост засварлах зэрэг эрхтэй юм.

📊ХҮЛЭЭЛТ
Энэ 7 хоногт Microsoft, Alphabet, Мета платформc, Amazon компаниуд тайлангаа тавина.
Тайлангаа тавих компаниуд----------------
📌Энэ 7 хоногийн мягмар гарагт Microsoft (NASDAQ:MSFT) болон Alphabet (NASDAQ:GOOGL) лхагва гарагт Мета платформc (NASDAQ:META) пүрэв гарагт Amazon (NASDAQ:AMZN) 3-р улирлын орлогын тайлангаа олон нийтэд танилцуулна.

🕹Энэ 7 хоногт тайлангаа тавих бусад томоохон компаниудын жагсаалтад Coca-Cola (NYSE:KO), General Motors (NYSE:GM), Merck (NYSE:MRK) болон United Parcel Service (NYSE:UPS) багтаж байна.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 📊6.45%-8.93% байна. Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 📊8.65%-.13.00%-тай байна.
📢Иймд Танд 💵ам.долларын бондод найдвартай хөрөнгө оруулахад зөвлөн ажиллана.

💰Мөн бид өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 310,546,805 төгрөгийн үнийн дүн бүхий 987,127 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,001 ширхэг нэгж эрх 97,754 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 791 ширхэг үнэт цаас 39,550,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,253 ширхэг бонд 524,661,400 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,151,494,400 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,030,731,520 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 642,000 ам.доллар буюу 2,215,875,840 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 530,400 ам.доллар буюу 1,830,686,208 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,103,643,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.16% хувиар өсч, 35,005.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,190,205,275,587 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
