WEWORK КОМПАНИ ДАМПУУРЛАА.

Rivian - Үйлдвэрлэл | ОУВС -БНХАУ | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

🔎БНХАУ-ын эдийн засаг өөдлөх үү?

🔎Rivian 2000-аар илүү машин үйлдвэрлэнэ.

📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ

🔎Оффис түрээслэгч WeWork  компани дампуурлаа.

🔎АПУ ХК нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараалаа 

🔎МХБ-ийн 2023.11.07-ны өдрийн арилжаа

📊ОУВС-ТӨСӨӨЛӨЛ

БНХАУ-ын эдийн засаг өөдлөх үү?

Өчигдөр Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын 2023 болон 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөжээ.

Тодруулбал, ОУВС 2023 оны 10 сарын тайландаа БНХАУ-ын 2023 оны эдийн засгийг 5 хувиар, 2024 онд 4.2 хувиар өснө гэж тайлагнаж байсан бол энэ удаад  2023 оны эдийн засгийн өсөлтийг 5.4 хувьд, 2024 эдийн засгийн өсөлтийг 4.6 хувьд хүрнэ гэсэн байна.

Flowing China GIF

🎯Энэ шийдвэрт нөлөөлсөн гол хөшүүрэг нь БНХАУ-ын засгийн газраас 2023 оны 3-р улиралд үл хөдлөх салбарын хатуу бодлогыг сулруулж  өрийн бүтцийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг зарласан нь нөлөөлсөн байна.

📊АВАХ УУ?

Rivian 2000-аар илүү машин үйлдвэрлэнэ.

Ачааны болон жийп автомашины эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул Rivian Automotive компани жилийн үйлдвэрлэлийн таамаглалаа 2,000 автомашинаар нэмж нийт 54,000 болгож өсгөснөөр хувьцааны ханш нь  4 хувиар өслөө.

Өнгөрсөн сард Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өндөр хүү нь иргэдийн автомашин худалдан авалтад нөлөөлж байгаад санаа зовниж буйгаа илрэхилйсэн юм. Мөн General Motors (NYSE:GM) болон Ford (NYSE:F) компаниуд эрэлт удаашрах вий гэсэн айдастай байгаагаа илэрхийлсэн.

📢Тиймээс өндөр инфляцтай, худалдан авах чадвар сул байгаа энэ үед Тесла автомашины үнээ бууруулж, Rivian Automotive ирэх жилийг өөдрөгөөр төсөөлж байгаа нь цахилгаан автомашины салбарт эерэг нөлөө авчирлаа.

Rivian Automotive-ийн 3-р улирлын орлого болон алдагдал нь шинжээчдийн таамаглалаас өндөр байжээ. 

📊 ДАМПУУРАЛ

Оффис түрээслэгч WeWork  компани дампуурлаа

АНУ-ын дампуурлын тухай хуулийн дагуу WeWork компани Нью Жерси мужид өргөдлөө гаргажээ. Тус компанийн нийт хөрөнгийн хэмжээ 15.06 тэрбум ам.доллар байгаа бол нийт өрийн хэмжээ нь 18.65 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тус компани Японы SoftBank-ны SoftBank-ны дэмжлэгтэйгээр 2019 онд 47 тэрбум ам.доллар босгож байсан бөгөөд 5 жилийн өмнө IPO хийх оролдлого нь амжилтад хүрээгүй юм.  

WeWork 8 сард болзошгүй дампуурлын талаар мэдэгдэж байсан бөгөөд даваа гарагт арилжаа дуусахаас өмнө хувьцааны ханш нь 84 центээр арилжаалагдаж байжээ.   

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

"MONEYBOX"  БОНД ЗАРЛАГДЛАА

Голомт Капитал ҮЦК нь Монибокс ХХК-тай хамтран нийт 10 тэрбум төгрөгийн, нэгж нь 1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бөгөөд эхний транч болох 2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Та ч бас дараагийн захиалгад нэгдэх боломжтой тул тус бондын талаарх мэдээлэлтэй танилцана уу.

📍Монибокс ХХК нь Нэкст Дистрибьюшн ХХК-ийн охин компани бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан, бэлэн мөнгөний зээл олгодоггүй, Нэкст Электроникс ХХК-иар дамжуулан зөвхөн хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

"MONEYBOX" бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%

📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаа, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

📊НОГДОЛ АШИГ

АПУ ХК нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараалаа 

📍Харилцагч Та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.  

Голомт Капитал ҮЦК-ийн харилцагч дараах байдлаар хүсэлтээ гаргана уу. 

  • trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээх

  • golomt capital аппликейшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээх

  • Мөн Компани дээр ирж Гурвалсан гэрээг байгуулснаар бүртгэлтэй данс руугаа ногдол ашгийн мөнгийг шууд татан авах боломжтой болно. 

 

МХБ-ийн 2023.11.07-ны өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 136,514,576 төгрөгийн үнийн дүн бүхий 445,967 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Силикат ХК (SIL +15.00%)

  • Тавилга ХК (TVL +14.99%)

  • Хөх ган ХК (HGN +14.93%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Айтүүлс ХК (ITLS -10.71%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.40%)

  • Авто зам ХК (AAR -1.82%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,939 ширхэг нэгж эрх 1,955,364 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 503 ширхэг бонд 50,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,783,148,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 269,750 ам.доллар буюу 929,504,550 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 98 багц 627,200 тонн дэгдэмхий бодим дунд, коксжих нүүрс 107,627,520 ам.доллар буюу 370,862,908,416 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 380,764,331,706 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.54 хувиар өсч, 36,505.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,839,769,107 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!