📢Warren Buffett 1 тэрбум 💵-ын Bank of America-ийн хувьцааг заржээ.

Nvidia тайлан - Хүлээлтийг давав | JD.com - Хувьцаагаа авна | Nasdaq - Биткойн

Warren Buffett 1 тэрбум ам.долларын Bank of America-ийн хувьцааг заржээ.

Алдарт хөрөнгө оруулагч 👉 Warren Buffett АНУ-ын 2 дахь том банк болох Bank of America-д оруулсан хөрөнгө оруулалтаа бууруулж 982 сая ам.долларын хувьцааг нь заржээ.  

  • Түүний удирддаг Berkshire Hathaway компани 7 сарын дунд үеэс хойш нийт хувьцааныхаа бараг 13%-ийг зарж 💵 5.4 тэрбум ам.долларын ашиг олоод байна.  

Warren Buffett 2011 онд Bank of America-ийн хувьцааг 💵5 ам.долларын ханштай байхад худалдан авч эхэлсэн бөгөөд ашигтай хөрөнгө оруулалтаа бууруулж буй шалтгааныхаа талаар тайлбар өгөөгүй байна. 

  • Тус компанийн хувьцаа энэ жил 🎢31%-иар өссөн ч Buffett-ийг зарсны дараа 10%-иар буурч 39.67 ам.долларт хүрсэн байна. 

Nvidia компанийн 2 улирлын тайлан хүлээлтээс давлаа.  

Nvidia компанийн 📝2 улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан ч хувьцааны ханшид нь хүчтэй нөлөөлсөнгүй. Харин өчигдөр АНУ-ын индексүүд уналттай хаагдсан байна.   

  • Нэгж хувьцааны ашиг: 0.68 ам.доллар (хүлээлт 0.64 ам.доллар) 

  • Орлого: 30.04 тэрбум ам.доллар (хүлээлт: 28.7 тэрбум ам.доллар) 

Тус улиралд 🔊Nvidia-ийн орлого жилийн дүнгээр 122%-иар өссөнөөр сүүлийн гурван улиралд дараалан 200%-иас дээш өсжээ.  

Цэвэр ашиг 💵16.6 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд 0.68 ам.доллар болсон нь өмнөх жилийн 6.18 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд 0.25 ам.доллар байснаас 2 дахин нэмэгдсэн байна. 

  • Nvidia-ийн 🏢дата төвийн бизнесийн орлого, AI процессоруудаас олсон орлогыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 154%-иар өсөж, 26.3 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт орлогын 88%-ийг бүрдүүллээ.  

Nvidia компани хиймэл оюун ухааны хөгжлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж байгаа бөгөөд энэ жил хувьцаа нь 📢150%-иар, 2023 онд 240%-иар өссөн юм.  

Nasdaq биткойнд суурилсан опцион арилжаалах хүсэлт гаргав 

Nasdaq 🏢АНУ-ын Үнэт цаасны арилжааны хороо (SEC)-нд биткойны индексийн опционуудыг гаргаж, арилжаалах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна.  

  • Хэрэв 👆 энэ хүсэлтийг зөвшөөрвөл эдгээр опционууд нь институциональ хөрөнгө оруулагчид болон арилжаачдын биткойнтой холбоотой эрсдэлийг хедж хийж бууруулах, арилжаагаа өргөжүүлэх 🔖 шинэ боломжийг олгох юм. 

Listing Times Square GIF by Nasdaq

Gif by nasdaq on Giphy

  • Мөн 🪙биткойныг тойрсон санхүүгийн экосистемийг сайжруулж, төрөл бүрийн хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй арилжааг санал болгох, эрсдэлээ удирдах боломжийг нээх магадлалтай. 

SEC нь 🪙биткойны спот ETF-үүд дээр суурилсан опционуудыг одоогоор батлаагүй байна. Үүнд BlackRock-ийн 21.3 тэрбум долларын iShares Bitcoin Trust ETF-ийн опционуудыг арилжаалах хүсэлт багтаж байна.  

JD.com компани $5 тэрбумын хувьцаагаа худалдаж авна. 

JD.com компани 2024.09 сараас 2027.08 сар хүртэлх хугацаанд 5 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж авах төлөвлөгөөгөө зарласнаар хувьцааны ханш нь түр хугацаанд өслөө.  

  • Тэд 🔖энэхүү алхмаа компанид итгэх итгэлийг нэмэх зорилгоор хийж байгаа ч хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авагчдын зарцуулалт буурах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж үзэж байна.  

Энэхүү болгоомжлол нь "Walmart" компани JD.com-ын хувьцаагаа зарсны дараа улам нэмэгджээ.  

Хятадын эдийн 👆засгийн өсөлт удааширч, хэрэглэгчдийн итгэл сулрах хандлагатай байгаа нь зөвхөн цахим худалдааны компаниудад бус бусад салбаруудад ч нөлөөлж байна.  

  • Жишээлбэл, Хятадын алдартай түргэн хоолны сүлжээ ресторан "Din Tai Fung" олон арван салбараа хаах болсноо зарласан бол "Starbucks" компанийн Хятадад дахь борлуулалт 2024 оны 6 сард 14 хувиар буурсан нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэж байна. 

Тиймээс JD.com-ийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр нь зах зээлийн сөрөг нөлөөнөөс хамгаалах нэг арга хэмжээ болж байна.  

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын экспортын өөрчлөлт 

2024 оны 📆 эхний 7 сарын байдлаар сарын голлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс буурлаа. 

  • Малын махны экспорт 2024 оны эхний 7 сард 22,205 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар буурлаа. Тэр дундаа боловсруулсан махны экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин багасаж 6,615 мянган тоннд хүрлээ. 

  • Боловсруулсан арьс ширний экспорт 2024 оны эхний 7 сард 52,538 мянган дм.квадратад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар буурлаа. 

  • Ноолуурын экспорт 2024 оны эхний 7 сард 4,022 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өслөө. 

  • Ноосны экспорт 2024 оны эхний 7 сард 111 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар буурлаа. 

Литийн ханш зарим компанийн өргөтгөлийн төслийг түр зогсоолоо 

Литийн зах зээлд нийлүүлэлт илүүдсэнээр үнэ нь унасан тул Zijin Mining Group 2025 оны литийн гарцын зорилтоо 20 мянган тонноор бууруулж 100 мянган тонн болгожээ.  

  • Тиймээс ⚒️ тус компани энэ онд литийн гарц зорилт биелэхгүй байж магадгүйг анхааруулж, төслүүдийнхээ хөгжүүлэлтийг түр зогсоох шаардлагатай болсноо мэдэгдсэн байна.  

  • Мөн 🗻 Австралийн Pilbara Minerals компанийн цэвэр ашиг литийн үнийн уналтаас болж 89 хувиар буурч, 174 сая ам.доллар болжээ.  

Хэдийгээр литийн үнэ буурснаас болж олон компани өргөтгөлийн төслүүдээ түр зогсоож байгаа ч Pilbara Minerals-ийн хувьд дэлхийн хамгийн том литийн хүдэр ялгах байгууламжаа нээж, олон улсад үйл ажиллагаагаа тэлэх алхмаа үргэлжлүүлж байна. 

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.08.28-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 381,905,385 төгрөгийн үнийн дүн бүхий 834,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Силикат ХК (SIL +15.00%)

  • Хүннү менежмент ХК (HBZ +14.96%)

  • Монноос ХК (MNS +14.81%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.25%)

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA -5.20%)

  • Дархан нэхий ХК (NEH -3.26%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,748 ширхэг нэгж эрх 1,022,558 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 7,272 ширхэг үнэт цаас 619,075,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,584,228,822 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵 2,586,232,565 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📉0.41% хувиар буурч, 48,446.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,975,994,088,026 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!