📢 Warren Buffett хувьцааны багцаа шинэчиллээ

📍S&P 500 - Өсөж байна | Алибаба - Тайлан | Мөнгөний нийлүүлэлт - 41.8 их наяд | Голомт банкны💵 бонд

 

Warren Buffett хувьцааны багцаа шинэчиллээ

Шинээр авсан хувьцаанууд

  • Тэрээр 👆Heico Corporation (HEIA) компанийн 1.04 сая хувьцаа, 👆 Ulta Beauty (ULTA) компанийн 0.69 сая хувьцааг худалдаж авсан нь жижиглэн худалдааны салбарт итгэлтэй байгааг харуулж байна.

Ulta Beauty компанид оруулсан хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 💵260 сая ам.доллар байгаа нь Berkshire Hathaway-ийн хувьд харьцангуй бага хэмжээтэй ч гоо сайхны жижиглэн худалдааны салбарын ирээдүйд Buffett итгэж байгааг харуулж байна.

Эзэмшлийн хэмжээгээ нэмсэн компаниуд

  • Хамгийн их анхаарал татаж буй алхам нь 👉Sirius XM Holdings (SIRI) компанийн хувьцааг их хэмжээгээр худалдан авсан явдал юм.

Buffett энэ компанийн эзэмшлийн хэмжээгээ 36.68 саяас 132.88 сая хувьцаа болгож, хиймэл дагуулын радио компанид итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. 

Тус компанид эзэмшиж буй нийт хөрөнгийн хэмжээ 2 улирлын эцэст 💵 376 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

Hold хийж байгаа хувьцаанууд

  • Buffett хэв маягаа хадгалж, үндсэн хөрөнгө оруулалтын ихэнх компанийн хувьцаандаа гар хүрсэнгүй.

    Тэрээр 🎯Bank of America (BAC), Coca-Cola (KO), Kraft Heinz (KHC), American Express (AXP), Citigroup (C), DaVita (DVA), болон Moody’s (MCO) зэрэг гол компаниуд дахь эзэмшлээ тогтвортой хадгалсаар байна.

Buffettt удаан хугацааны хөрөнгө оруулалт хийсэн эдгээр бизнесүүдийнхээ үнэ цэнийг цаг хугацааны явцад өснө гэдэгт итгэж байна.

Зарсан хувьцаанууд

  • Харин хамгийн гайхмаар 🤔алхам нь тэрээр 🏢Paramount Global (PARA) болон 🏢Snowflake Inc. (SNOW) компаниудын хувьцаанаас бүрэн гарсан явдал байлаа.

Хэмжээгээ багасгасан хувьцаанууд

  • Buffett  📱Apple Inc. (AAPL) дахь эзэмшлээ 789.37 сая хувьцаанаас 400 сая болгон эрс багасгах шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна.

Түүний хийсэн их хэмжээний таналт нь хамгийн алдартай хөрөнгө оруулалтдаа илүү болгоомжтой хандах болсныг илтгэж байна.

Мөн тэрээр ⚔️Chevron (CVX), Capital One (COF), Floor & Decor (FND), Louisiana-Pacific Corporation (LPX), болон T-Mobile US (TMUS) компаниудад эзэмшиж байсан хувьцаагаа багасгажээ.

Эдийн засгийн эерэг мэдээ S&P 500 индексийг өсгөж байна

  • АНУ-ын 👆хөдөлмөрийн зах зээл болон 👆жижиглэн худалдааны үзүүлэлтүүд таамаглалаас давж эдийн засаг хүндрэхгүйг илтгэсэн учраас өчигдөр S&P 500 индекс 6 дахь өдрөө дараалан өслөө.

    Хаалтын байдлаар Dow Jones индекс 555 нэгжээр буюу 1.4%, S&P 500 1.6%, NASDAQ 2.3%-иар өссөн байна.

Жижиглэн худалдаа хүчтэй байна

  • АНУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт 7 сард 📊1%-иар өсөж шинжээчдийн хүлээлтээс давсан нь хэрэглэгчдийн худалдан авалт сайн байгааг илтгэж байна.

  • Өнгөрсөн сарын жижиглэнгийн борлуулалт 6 сарын тогтвортой байдлаас хурдтай өссөн учир жилийн дүнгээр 2.7%-иар нэмэгджээ.

Stifel компанийн 🔦тайланд 7 сарын борлуулалтын үзүүлэлт нь Америкийн хэрэглэгчид эдийн засагт тэсвэртэй байгааг харууллаа гэжээ.

Ажилгүйдэл буурлаа

  • Мөн өнгөрсөн долоо хоногт 🧒ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан нь хөдөлмөрийн зах зээл хэвийн байгааг илтгэж байна.

Мөн энэ долоо хоногт зарлагдсан инфляцын үзүүлэлтүүд буурч байгаа нь 9 сард бодлогын хүү буурч магадгүй гэсэн хүлээлтийг үүсгэлээ.

Алибаба группийн ашиг өссөн ч таамаглалаас доогуур байв

Alibaba группийн 2024 оны эхний улирлын 🧮ашиг хүлээлтээс бага зэрэг өссөн ч орлого нь таамаглалаас доогуур гарлаа.

Шинжээчид тус компанийг нэгж хувьцаанд 📝 14.94 юань ашиг олно гэж тооцоолж байсан ч 2024.06.30-аар дуусах тайлангийн хугацаанд 16.44 юань (2.30 ам.доллар) ашиг олсон нь өнгөрсөн жилийн 17.37 юаниас буурсан байна.

Тайлангаас...

  • Орлого жилийн өмнөхөөс 4%-иар өсөж 243.24 тэрбум юаньд хүрсэн ч шинжээчдийн 247.45 тэрбум юанийн таамаглалаас доогуур гарсан байна.

  • Taobao болон Tmall сегментийн борлуулалт 1%-иар буурч 113.37 тэрбум юань болсон.

  • Хятадын жижиглэнгийн худалдаа 2%-иар буурсан бол бөөний худалдаа 16%-иар өссөн байна.

  • Харин 🔈олон улсын дижитал худалдааны орлого 32%-иар нэмэгдэж 29.29 тэрбум юаньд хүрчээ.

  • Алибаба компанийн үүлэн технологийн орлого 6%-иар өсөж 26.55 тэрбум юань болсон байна.

    Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчид их хэмжээний өгөгдөл (AI) хөгжүүлэхдээ Alibaba Cloud-ийг илүү их сонгож байгаатай холбоотой бөгөөд томоохон загварууд нь хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.

  • Орон нутгийн үйлчилгээний орлого 12%-иар, Cainiao Smart Logistics Network 16%-иар, дижитал медиа болон энтертайнмент үйлчилгээний орлого 4%-иар тус тус өссөн байна.

Энэхүү тайлангаас харахад 🤏Алибаба зарим бизнестээ амжилт үзүүлж байгаа ч нийт орлого нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

"ХӨРӨНГӨТӨН" ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

 

Голомт Капитал ҮЦК нь "Хөрөнгөтөн" форумын үеэр "Онцлох төсөл" буюу “Мастер Инвестмент Менежмент” 🏢хөрөнгө оруулалтын сангийн төслийг танилцуулах гэж байна.

  • Мастер Түншлэл ХХК-ийн үүсгэн байгуулсан тус сан нь 🏢хамгийн ашигтай байршилд, ирээдүйд үнэ цэн нь өсөх төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийг нэгтгэх, сайн төслүүдийг хөрөнгө оруулалтаар хангахад оршиж байгаа аж.

  • Сангийн эхний хаалттай арилжаа 👉Go.to Market худалдаа үйлчилгээний төвийн төсөл дээр хэрэгжих бол 📝📝цаашид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн судалгаанд үндэслэж,  үнэ цэнтэй байршил, олон улсын чиг хандлагад нийцсэн, урт хугацааны сайн менежменттэй төслүүдэд хөрөнгө оруулах юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид 10 жилийн хугацаанд 📊11Х+ өгөөжийг хүртэх боломжтой юм.

 

Мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улсын 7 сарын мөнгөний нийлүүлэлт 💵 41.8 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 30.6%-иар өссөн үзүүлэлт юм.

  • Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь эдийн засагт эргэлдэж буй бүх мөнгөн хөрөнгийн хэмжээ бөгөөд үүнд хадгаламж, харилцах данс, бэлэн мөнгө багтдаг.

Хадгаламж, харилцах

  • Энэ өсөлтөд 💵төгрөгийн хадгаламж 38.8%-иар, төгрөгийн харилцах 54.5%-иар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.

  • Төгрөгийн хадгаламж 💵20.1 их наяд төгрөгт хүрсний 86%-ийг иргэдийн хадгаламж, үлдсэн 14%-ийг аж ахуйн нэгжүүдийн хадгаламж эзэлж байна.

  • Валютын хадгаламж 💵4.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 8%-иар буурсан нь иргэд болон бизнесүүдийн дийлэнх нь төгрөгөөр хадгаламж үүсгэж байгааг харуулж байна.

Зээл

  • Нийт зээлийн үлдэгдэл 33.5 их наяд төгрөгт хүрч, 32%-иар өссөн байна.

  • Үүний 5.9%-ийг чанаргүй 💵 зээл эзэлж байна.

Чанаргүй зээл гэдэг нь хугацаа хэтэрсэн, төлөгдөх боломжгүй болсон зээлийг хэлдэг. Чанаргүй зээлийн хэмжээ 11.6%-иар буурсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа хэрэг.

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна


Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.


Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.08.15-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 240,889,503 төгрөгийн үнийн дүн бүхий 916,460 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +8.87%)

  • Инвескор ББСБ ХК (INV +2.67%)

  • Ард кредит ББСБ ХК (ADB +0.67%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -13.76%)

  • Э-Транс ложистикс XК (ETR -13.01%)

  • Түмэн шувуут ХК (TUM -8.89%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,505 ширхэг нэгж эрх 4,190,072 төгрөгөөр

  • Багцын арилжаанд нийт 490,200 ширхэг үнэт цаас 500,004,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,160,000 юань буюу 5,752,409,600 төгрөгөөр

  • "Өсөх зоос" ХХК-ийн 2 багц 12,800 тонн дэгдэмхий бодис, их хийн нүүрс 6,400,000 юань буюу 3,027,584,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,158,000 юань буюу 14,058,198,000 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 💵23,583,275,175 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊0.33%  хувиар буурч, 48,681.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,072,951,237,472 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!