- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН МЭДЭЭЛЛҮҮД ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА.
ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН МЭДЭЭЛЛҮҮД ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА.
Walt Disney -Ёроолын цэг| Автомашин үйлдвэрлэгчид-Ажил хаялт | GCC academy-Хичээлийн нээлт

🔹Эдийн засгийн томоохон мэдээллүүд хүлээгдэж байгаагаас Азийн зах зээлийн өнөөдрийн арилжаа уналттай эхлэв.
🔹Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж байна.
🔹Walt Disney-н хувьцаа 2014 оноос хойших ёроолын цэгтээ ирлээ.
🔹 Дэлхийн хотуудын бондын түүх-ДЕНВЕР ХОТЫН БОНД
🔹Автомашин үйлдвэрлэгч GM, Ford, Stellantis зэрэг компанийн ажилчид ажил хаяна.
🔹"GCC-Academy-2023" хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 17:00 цагт болно.
🔹МХБ-ийн 2023.09.15-ны өдрийн арилжааны тойм

💹 АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ
Эдийн засгийн томоохон мэдээллүүд хүлээгдэж байгаагаас Азийн зах зээлийн өнөөдрийн арилжаа уналттай эхлэв.
Энэ 7 хоногт-Онцлох
🕐Энэ 7 хоногийн лхагва гарагийн 09 цаг 15 минутад БНХАУ-ын Ардын банк зээлийн жишиг хүүгийн шийдвэрээ танилцуулна.
🕐Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнийн 02 цаг 00 минутад АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.
🕐Мягмар гарагт Австралийн төв банкны мөнгөний бодлогын хорооны хурлын тэмдэглэл зарлагдана.
🕐Баасан гарагт Японы төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж цаашид ямар бодлого хэргэжүүлэх талаар ярилцана.
❗Дээр дурдсанчлан энэ 7 хоногт эдийн засгийн томоохон мэдээллүүд зарлагдахаас шалтгаалан зах зээлд идэвхигүй хөдөлгөөн давамгай байна.
Даваа гарагт-Уналт
〽 Австралийн S&P/ASX 200 индекс 0.74 хувиар
〽Өмнөд Солонгосын Kospi индекс 0.68 хувиар, Kosdaq индекс 0.72 хувиар
〽БНХАУ-ын индексүүдээс өглөөний 10 цаг 18 минутын байдлаар
〽Хонгконгийн Hang Seng индекс 0.52 хувиар
〽Эх газрын Shanghai Composite индекс 0.18 хувиар
💹Shenzhen Component индекс 0.84 хувиар өсөж байна

💹 ШИЛЖИЛТ
Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж байна.
BMW компанийн өөрийн Их Британи дахь үйлдвэрүүддээ 600 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж 2030 он гэхэд Mini брэнддээ бүрэн цахилгаан шилжилт хийхийг зорьж байна. Мөн 2026 оноос Mini Cooper 3 door болон Mini Aceman загварын бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь BMW бүтээгдэхүүнээ цахилгаанжуулах, автомашины зах зээлд цахилгаан автомашины ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
BMW-ийн хувьцааны үнэ 7 хоногийн турш Франкфурт болон Нью-Йоркт 1.4%-иар өссөн байна.

Тесла (NASDAQ: TSLA) компани цахилгаан машины доод хэсгийн 400 орчим эд ангийн оронд бүхэлд нь нэг цул болгох цутгамал техникийг ашиглахад ойрхон байна. Гэхдээ энэ нь маш хэцүү даалгавар юм.
Шинэ машин бүтээх төслүүдэд ердийн үед 3-4 жилийн хугацаа зарцуулдаг бол энэ техникийг Тесла ашиглаж чадвал ердөө 18-24 сарын дотор машин бүтээх боломжийг олгоно.
Хэрэв энэ үнэхээр амжилттай хэрэгжвэл Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тоглоомын дүрмийг өөрчилж, өрсөлдөгчид нь гүйцэхэд улам л хэцүү болох юм. Гэхдээ дахин сануулахад энэ техник нь маш хэцүү сорилт юм.
Тесла -ийн хувьцаа энэ 7 хоногийг дуусгаад 3.9%-иар өсч 274.39 ам.долларт хүрсэн бөгөөд жилийн хугацаанд 150%-иас илүү өсөөд байна.

Giphy
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

"GCC-Academy-2023" хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 17:00 цагт болно.
🟣Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллээ тэлэх, хөрөнгө оруулалтын анхны алхмаа хийхээр Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “GCC ACADEMY”-ийг сонгон бүртгүүлсэнд баярлалаа.
Сургалт нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд эхний 4 өдрийн хичээл онлайнаар орно.
🟣Сургалтын сүүлийн өдөр 2023.09.22-нд хичээлээ 1 ч удаа таслаагүй, хамгийн идэвхтэй, хариуцлагатай оролцсон нийт 50 оролцогчийг /танхимын хүрэлцээнээс хамаарч/ өөрсдийн сурсан мэдсэнээ бататгаж, чөлөөт ярилцлага өрнүүлэх боломжтой “HAPPY HOUR” арга хэмжээнд урих юм.
Мөн бүх суралцагчдад онлайн "СЕРТИФИКАТ", Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн хагас жил тутамд бэлтгэдэг, хөрөнгө оруулалтын луужин "BLUEBOOK" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.

❗Онлайн хичээлийн линкийг таны бүртгүүлсэн и-мэйлээр илгээсэн болно.
Эрхэм танд сурлагын өндөр амжилтыг хүсье.💜
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ “GCC” АКАДЕМИ

💹АЖИЛ ХАЯЛТ
Автомашин үйлдвэрлэгч GM, Ford, Stellantis зэрэг компанийн ажилчид ажил хаяна.
АНУ-ын UAW буюу Автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлээс үйлдвэрлэгч компаниудтай ажлын гэрээ болон цалин хөлсний талаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд салбарын томоохон компаниуд болох GM, Ford болон Stellantis нарын үйлдвэрүүдэд ажил хаялт зарлах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Эдгээрт GM компанийн Миссури мужид байрлах үйлдвэр, Stellantis-ийн Охайо мужид байрлах үйлдвэрийн комплекс болон Ford компанийн Мичиган мужийн үйлдвэрүүд орно. Тус үйлдвэрүүд нь Хойд Америкийн зах зээлд зориулан Jeep, Ram, Dodge болон Chrysler брэндийн автомашин үйлдвэрлэдэг байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

💹ХҮЛЭЭЛТ
WALT DISNEY-Н ХУВЬЦАА 2014 ОНООС ХОЙШИХ ЁРООЛЫН ЦЭГТЭЭ ИРСЭН Ч ЭЕРЭГ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА.
〽Walt Disney компанийн хувьцааны ханшны хувьд 2023 онд дан уналтын трэнд давамгайллаа.Тодруулбал, Disney компанийн хувьцааны ханш 100 дахь жилийнхээ ойн дээр таагүй үзүүлэлтийг үзүүлээд байна.
💹Гэхдээ энэхүү богино хугацааны уналтыг бус урт хугацаанд харвал хэдийгээр инфляц, эдийн засгийн удаашрал хүлээгдэж буй ч 2024 онд Disney компанийн кинонуудын орлого ашигтай байх төлөвтэй байна.
2023 онд тус компани төсвийн хувьд эерэг өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, сүүлийн саруудад зардлыг бууруулж 5.5 тэрбум ам.долларыг хэмнээд байна.
Disney Park болон бусад борлуулалт нь Ковид-19, хол хорионы улмаас шалтгаалан буурсан бол сүүлийн 3 улирлын орлого нь 24.8 тэрбум доллар буюу 2019 онд олж байсан 19.6 тэрбум долларын орлогоос 30% өндөр байна.
3 дугаар улиралд Disney-ийн чөлөөт мөнгөн урсгал нь 1.6 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үеийнхээс 9 дахин өссөн нь 2024 онд эерэг үр дүн гарах хүлээлтийг үүсгээд байна.

💹ДЭЛХИЙН ХОТУУДЫН БОНДЫН ТҮҮХ
ДЕНВЕР ХОТЫН БОНД
Бонд гаргасан он: 2018
Татан төвлөрүүлсэн дүн: 2.5 ТЭРБУМ ам.доллар
Оролцогч байгууллагууд: Bank of America, Merill Lynch

"DENVER INTERNATIONAL AIRPORT" онцлох:
😮Онгоцны буудлыг уулсын нурууг дуурайлган хийсэн бөгөөд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 9 онгоцны буудлын нэгд тооцогддог.
😮Америк, Европ, Азийн 215 гаруй чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
😮 United Airlines-ын томоохон төв, Frontier Airlines болон Southwest Airlines-ын хамгийн том үйл ажиллагааны бааз юм.
😮 35000 гаруй ажилтантай бөгөөд Колорадо дахь хамгийн том ажил олгогч юм.
😮2021, 2022 онд зорчигч тээврийн хэмжээгээр дэлхийн 3 дахь ачаалалтай нисэх онгоцны буудал байв.
😮2000 оноос хойших дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлын нэгээр тодорч байв.
Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 15-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,470,808 төгрөгийн үнийн дүн бүхий 599,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,063 ширхэг нэгж эрх 1,324,154 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,435 ширхэг бонд 843,078,250 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 7,628,960,000 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн FE 65% төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17,588,115,510 төгрөгөөр,
"Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн FE 65% төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7,242,165,210 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1,979,767,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 35,434,881,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.11% хувиар өсч, 35,020.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,975,947,791,590 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
