- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ 📣ШИНЭ ЧИПҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ УУ?
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ 📣ШИНЭ ЧИПҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ УУ?
Volvo - Уналт | АНУ - Сайны дохио | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠АНУ-д инфляц буурч буй нь том зургаараа сайны дохио
💠Хиймэл оюун ухааны салбарын шинэ чипүүдийг танилцууллаа.
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
💠Volvo-гийн хувьцааны ханш буурсан шалтгаан
💠МХБ-ийн 2023.11.17-ны өдрийн арилжаа

📊 САЙНЫ ДОХИО
АНУ-д инфляц буурч буй нь том зургаараа сайны дохио
АНУ-ын Хөдөлмөр, статистикийн хорооноос 2023 оны 11 сарын 14-ний өдөр нийтэлсэн мэдээлэлд АНУ-ын хэрэглээний үнийн өсөлтийн хурд (ХҮИ) 10 сард 3.2% болж буурсныг тэмдэглэжээ.
Энэхүү үр дүн нь эдийн засагчдын таамаглаж байсан 3.3%-иас бага байгаа юм. Суурь инфляци ч мөн хүлээлтээс доогуур гарсан тул 12 сард ХНС-аас бодлогын хүүг өсгөх хүлээлтийг үгүйсгэхээр байна.
Зах зээлийн эдгээр хүлээлт нь ам.долларын индексийг (DXY) огцом бууруулж, сүүлийн 2 сарын доод түвшинд хүргэв.

Хөдөлмөрийн яамны тайланг гарахаас өмнө арилжаачид ХНС жишиг хүүгээ 12 сарын хурлаар хэвээр үлдээх магадлал 86%, харин 2024 оны 1 сард 0.25%-иар өсгөх магадлал 25%-тай байна гэж тооцоолж байсан юм.
Гэсэн ч тайлан гарсны дараа эдгээр хүлээлт эрс өөрчлөгдлөө.
Хөрөнгө оруулагчид ХНС хүүгээ чангаруулах мөчлөгийг дуусгасан бөгөөд 2024 онд хүүгээ дор хаяж 4 удаа бууруулж магадгүй гэдэгт бараг 100% итгэлтэй байна. Тодруулбал, ХНС 2024 оны сүүлээр жишиг хүүгээ 2.50-2.75% хүртэл бууруулахаар хүлээгдэж байна.

АНУ-ын хөдөлмөрийн захын удаашрал, инфляцийн бууралт, 2024 онд хүүгээ бууруулна гэсэн зах зээлийн хүлээлт нь богино хугацаанд суларч буй ам.долларын ханшид тулгуурлан арилжаа хийх боломжийг бүрдүүлж байна.

📊 ТЕХНОЛОГИ
Хиймэл оюун ухааны шинэ чипүүдтэй танилцана уу?
🔎MICROSOFT
🎯Майкрософт Корпораци (NASDAQ: MSFT) хиймэл оюун ухааны цуврал шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Үүний нэг болох шинээр танилцуулсан чип нь хиймэл оюун ухаан болон энгийн үйлдэлд ч ашиглаж болох хагас дамжуулагч юм.
Тодруулбал, Microsoft компани текст, зураг, хөгжим, дуу, бичлэг зэрэг контентыг бүтээж чадах хиймэл хиймэл оюун ухааныг бүтээхээр эхний алхмуудаа эхлээд байна.

🔎NVIDIA-Н ШИНЭ СУПЕР ЧИП
🎯NVIDIA корпораци (NASDAQ:NVDA) шинэ HGX H200 AI хурдасгуурыг танилцууллаа. Энэ нь одоогийн H100-ийн шинэчилсэн загвар юм.

Уг мэдэгдлийн дараа банкны шинжээчид Nvidia-н хувьцааг Топ Пик хэмээн дахин тодотголоо. Шинэ H200 чип нь өмнөх H100-тай хамт ажиллах бүрэн боломжтой нь зах зээлд илүү хурдан гарах боломжийг олгож байна.

📊ШАЛТГААН
Volvo-гийн хувьцааны ханш буурсан шалтгаан
Баасан гарагт Хятадын Geely компани автомашин үйлдвэрлэгч Volvo 🚗 компанийн хувьцааг худалдсанаар ханш нь буурсан байна.
Geely тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 100 сая хувьцааг нь худалдсан нь олон нийтэд арилжаалагдах боломжтой хувьцааны тоог нэмэгдүүлэх зорилготой байв.

Тус арилжаа нь Geely-гийн эзэмшлийг 4 орчим хувиар бууруулсан бөгөөд босгосон хөрөнгө нь Geely компанийн бизнес хөгжүүлэлтэд зарцуулагдахаар төлөвлөгджээ.
📍 Гэвч тус арилжааны улмаас компанийн хувьцаа баасан гарагт 14 гаруй хувь хүртэл буурч арилжааны өдрийг 11.41 хувийн уналттайгаар хаасан байна.

ТАНД “BLUEBOOK-5” ТОВХИМЛЫГ ЗОРИУЛЖ БАЙНА🤗
Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон бид харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.
📘Тиймээс бид Монгол Улсад анх удаа буюу 2020 оноос хагас жил тутамд дэлхийн хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх судалгаа, шинжилгээ, ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлсон “BLUEBOOK” товхимлын 5 дугаарыг бэлтгэж, хэвлэмэл болон онлайн хувилбараар харилцагчдад хүргээд байна.

📘Та тус товхимлоос дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгаа болон бидний үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.11.17-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 263,207,805 төгрөгийн үнийн дүн бүхий 872,503 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,644 ширхэг нэгж эрх 2,348,747 төгрөгөөр арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,861,288,960 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 288,750 ам.доллар буюу 993,441,488 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 578,000 ам.доллар буюу 1,988,603,220 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт: 12,108,890,220 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.83 хувиар өсч, 37,127.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,210,726,919,038 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
