• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ВАРРЕН БАФФЕТ 📌ЭНЭТХЭГИЙН ЗАХ ЗЭЭЛД БОЛОМЖ БАЙНА -“НЭГ ЦЭГ”-ЭЭС | ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ 💵 БОНД

ВАРРЕН БАФФЕТ 📌ЭНЭТХЭГИЙН ЗАХ ЗЭЭЛД БОЛОМЖ БАЙНА -“НЭГ ЦЭГ”-ЭЭС | ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ 💵 БОНД

🔴UPS CFO - Огцорно | 📊 Карвана - Үнэлгээ | 📱Үнэт цаасны ханшийн зөрүү -Татвар?

Варрен Баффет Энэтхэгийн зах зээлд боломж бийг онцоллоо

 

Хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал Омаха хотод боллоо.

Энэ үеэр Омахагийн зөнч хэмээгддэг алдарт хөрөнгө оруулагч Варрен Баффет, Энэтхэгийн зах зээлд хөрөнгө оруулалтын судлагдаагүй, хараанд өртөөгүй олон боломжууд байгааг дурджээ.

Мөн тэрээр Канадад хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн хиймэл оюун ухаанаас үүдэлтэй санхүүгийн луйвар гарах вий гэхээс ихэд санаа зовж байгаагаа мэдэгдсэнээс гадна Парамаунт Глобал компанийн хувьцааны үлдэгдлийг зарсны дараа "маш их мөнгө" алдсандаа хариуцлага хүлээх болсон зэргээ хуваалцсан байна.

Мөн тэрээр Berkshire Hathaway компани Apple-ийн хувьцааныхаа 13.0%-ийг зарсан нь түүний хөрөнгө оруулалтын өгөөжид ногдуулах татвар ойрын хэдэн жилд өснө гэсэн таамаглалаас болсон гэдгийг мэдээлсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮРЭГ ШИНЭЧЛЭГДЭН 2024.07. 01-НИЙ ӨДРӨӨС МӨРДӨГДӨНӨ

Хувь хүний орлогын төрлийг хуульд хэд хэд ангилж, татвар ногдуулдаг. Харин нээлттэй биржээр арилжаалагдаж буй Үнэт цаасанд хамаарах орлогод:

  • Үнэт цаасыг борлуулсны буюу ханшийн зөрүүний

  • Үнэт цаасны өгөөжтэй холбоотой буюу хүүгий

  • Үнэт цаасны ногдол ашгийн орлогын албан татвар ногдуулахаар тус тус хуульчилдаг.

Тодруулбал

  • Ханшийн зөрүүний орлого гэдэгт үнэт цаасыг анх худалдан авсан үнээс өндөр үнээр борлуулснаас олсон ханшийн зөрүүний орлогыг хэлдэг.

  • Өгөөжийн албан татвар гэдэгт бонд, ХБҮЦ-ны хүүгийн орлогыг.

  • Ногдол ашгийн орлого гэдэгт хувьцаа, нэгж эрхэд тухайн компанийн ашгаас олгож буй орлогыг тус тус ойлгохоор хуульчилсан.

Судлаад үзвэл

Дээр дурдсан орлогод татвар ногдуулахдаа:

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ханшийн зөрүүний орлогыг орлого олсон этгээд өөрөө тайлагнаж ногдол ашгийн болон өгөөжийн орлогод орлого олгож байгаа этгээд суутган төлөх зохицуулалт мөрдөгдөж байна.

  • Тэгвэл 2024.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиар тухайн үнэт цаас хадгалагдаж буй этгээд болох кастодиан банк эсхүл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь ханшийн зөрүүний, өгөөжийн, ногдол ашгийн орлогыг суутган төлөх үүрэгтэй болж өөрчлөгдөхөөр байна.

Дүгнэлт

Үнэт цаасны орлогод хамаарах татварын хувь хэмжээний хувьд:

  • Ханшийн зөрүүний орлогод: Одоогийн хуулиар 10% байгаа бол 2024.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиар 2024-2026 онд 10%-ийн татварыг 90 хувиар хөнгөлж 1%, 2027-2029 онд 10%-ийн татварыг 50 хувиар тус тус хөнгөлж 5%-ийн татвар төлөхөөр хуульчилжээ.

  • Хүүгийн орлогод: 5%;

  • Ногдол ашгийн орлогод: 5%;

Мөн дээрх өөрчлөлттэй холбоотой нарийвчилсан журмыг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтарсан тушаалаар батлахаар хуульчилжээ.

 

Морган Станлэй Карвана компанийн хувьцааг 40 хувь унах эрсдэлтэй гэж үзлээ

Энэ сарын 1-нд хуучин автомашины худалдаа эрхлэгч Карвана компани 1-р улирлын тайлангаа танилцуулсан.

Тус компанийн орлого шинжээчдийн таамаглалаас 13.5 хувиар өндөр, нэгж хувьцаанд ногдох ашиг 134.2 хувиар их байсан тул хувьцааны ханш нь 45 гаруй хувиар өссөн билээ.

Үнэлгээг бууруулсан шалтгаан

Одоогоор тус компанийн хувьцаа122 орчим ам.долларт арилжаалагдаж байна. Гэсэн ч Морган Станлэй хөрөнгө оруулалтын банкнаас эдийн засгийн болон гүйцэтгэлийн эрсдэлүүд хэвээр байгаа тул одоогийн үнэлгээг өндөр байна гэж үзжээ.

Тиймээс Карвана компанийн хувьцааны зэрэглэлийг бууруулж, хүрэх боломжит ханшийг 75 ам.доллароос 45 ам.доллар болгожээ.

UPS-ийн Санхүү хариуцсан захирал огцорно

 

Шуудан илгээмжийн UPS компанийн Санхүү хариуцсан захирал (CFO) Брайн Ньюман эрүүл мэндийн шалтгааны улмаас 6 сарын 1-нд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Түүний PepsiCo-д олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн 1.8 сая ам.долларын бэлэн мөнгө болон бусад тэтгэмжийг олгохоор болжээ.

UPS компанийн Санхүү хариуцсан захирал (CFO) Брайн Ньюман

Энэхүү шийдвэр нь UPS-ийн улирлын орлого буурч, 12,000 гаруй ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй давхцаж байна.

Одоогоор компаниас түүнийг орлох тохиромжтой хүнийг өөрсдийн хүний нөөц болон гаднаас нэр дэвшсэн тохиолдолд авч хэлэлцэхээр болжээ.  

UPS компанийн хэтийн зорилго нь сүлжээгээ автоматжуулах, зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлэх, дээд зэрэглэлийн өсөлтийг үзүүлэхэд оршиж байна.  

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2”  гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

 

МХБ-ийн 2024.05.06-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 439,591,405 төгрөгийн үнийн дүн бүхий 952,511 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%)

  • Тавилга ХК (TVL +14.94%)

  • Хөх ган ХК (HGN +11.49%)

  • Ремикон ХК (RMC -14.02%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.31%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -6.04%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,971 ширхэг нэгж эрх 4,166,959 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 35 ширхэг үнэт цаас 3,496,500 төгрөгөөр,

    Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,001,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,579,219,200 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 297.000 ам.доллар буюу 138,684,150 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,140,185,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 16,315,344,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.05% хувиар өсч, 43,049.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,067,200,366,498 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!