• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 UBS: Nvidia бол өөрийн зах зээлийг бий болгож чадах цорын ганц чипний компани

📢 UBS: Nvidia бол өөрийн зах зээлийг бий болгож чадах цорын ганц чипний компани

📍Цорын ганц | 🔎Stellantis- цомхотгох | 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊13%-16.5%

АРИЛЖААЧИД КОНГРЕССИЙН ГИШҮҮДИЙН ХУВЬЦААНЫ БАГЦЫГ ДУУРАЙДАГ АППЛИКЕЙШИН АШИГЛАН 55 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

 

Конгрессийн гишүүд болон тэргүүлэх хөрөнгө оруулагчдийг дуурайх төрлийн арилжаа хийхийг зөвшөөрсөн гар утасны аппликейшний хэрэглэгчид аль дэхийн 100 сая гаруй ам.долларын хувьцааны  хөрөнгө оруулалт дагаж хийсэн байна.

 

Энэхүү аппликейшн нь АНУ-ын конгрессийн спикер Нанси Пелоси, алдарт хөрөнгө оруулагч Майкл Бурри нарын хувьцааны хөрөнгө оруулалтыг дуурайдгаараа онцлогтой байна.

 

Wall Street Loop GIF by xponentialdesign

Статистик------------------

Аппликейшний гаргасан статистикийг харвал Пелосигийн арилжаанууд 2023 онд 43% ашигтай байсан бол Креншавийн хувьцааны багц 41%-ийн өсөлтийг тус тус үзүүлжээ.

 

UBS: Nvidia бол өөрийн зах зээлийг бий болгож чадах цорын ганц чипний компани

 

Пүрэв гарагт UBS-ийн шинжээчид Nvidia-ийн ханшийн байг 800 ам.доллараас 1100 ам.доллар болгон өсгөж, өөрийн зах зээлийг бий болгож чадах цорын ганц чип үйлдвэрлэгч компани" гэдгийг онцлон тэмдэглэв.

 

GTC-ийн хэд хэдэн хуралдаанд оролцсоны дараа UBS банк Nvidia-г компани болон улс орнуудын эрэлтийн шинэ өсөлтөд хүрч ажиллаж чадна хэмээн үзэж байна.

2025 онд Nvidia мэдэгдэхүйц өсөлттэй байна таамаглаж байгаа бөгөөд компанийн орлого 150 тэрбум долларт дөхөх төлөвтэй байгаа нь ойролцоогоор 30%-иар өснө гэсэн үг.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Автомашин үйлдвэрлэгч Stellantis АНУ-д 400 гаруй ажилчдаа ажлаас нь чөлөөлнө

Chrysler брендийн эзэмшдэг Stellantis АНУ-д инженерчлэл, технологи болон програм хөгжүүлэлтийн газрын 400 гаруй ажилчдаа цомхотгох шийдвэр гаргаад байна.

Өнгөрсөн Баасан гарагт гаргасан мэдэгдлийн дагуу энэ шийдвэр тус компанийн дотоод шалгалт судалгааны үндсэн дээр ажиллах хүчний 2 гаруй хувийг ажлаас чөлөөлнө. Stellantis компани 11800 ажилтантай бөгөөд энэ шийдвэр нь 400 гаруй ажилчдыг хамрахаар байна. 2021 онд Fiat Chrysler болон PSA Groupe нэгдсэнээс хойшхи зардал бууруулах арга хэмжээнүүдийн нэг болж байна.

Sad Bye Bye GIF by La Guarimba Film Festival

"БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ 

 

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

COMING SOON...

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2

ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН 

Бүртгүүлэх холбоосоор орж мэдээллээ бөглөсөн тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно:


 

МХБ-ийн 2024.03.22-ны өдрийн арилжаа

 

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 2,225,451,089 төгрөгийн үнийн дүн бүхий 3,685,844 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Үүнээс Хай би ойл ХК (HBO+15.00%)

  • Булигаар ХК (MBG +14.89%)

  • Шарын гол ХК (SHG +11.99%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хүрд XK (HRD -14.91%)

  • Стандарт ноос ХК (ALI -12.99%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.61%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 38,594 ширхэг нэгж эрх 12,333,298 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг бонд 10,081,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,256,480,000 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,220,800 ам.доллар буюу 48,018,237,696 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 61,522,583,083 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98% хувиар буурч, 44,516.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,725,873,470,223 төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!