- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН 📢НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.
АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН 📢НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.
🤗“Гутал” ХК -Ногдол ашиг | 📊Uber-Өсөлт | 📍Биткойн-Түүхэн амжилт | 💵Berkshire Hathaway-Apple

Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны захиалга эхэллээ.
Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийснээр нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд 1 сая гаруй харилцагчтай тэргүүлэх финтек санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч юм.
IPO хийснээс хойш хүүгийн орлого нь 242 хувиар, цэвэр ашиг нь 28.6 хувиар өсөөд байна.
Нөхцөл--------------------------------------------------------
Ард Кредит ББСБ нь нийт 84 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 106 төгрөгөөр үнэлэн гаргаж байгаа ба нийт 8.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ.
Ингэснээр тус компани 30 хувиа олон нийтэд санал болгож байна.
Үүнээс 80 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 20-оос доошгүй хувийг олон нийтэд санал болгоно.

Стратегийн хөрөнгө оруулагч нь 100 сая төгрөгөөс доошгүй дүнгээр захиалга өгөх боломжтой бөгөөд хувь тэнцүүлэхгүйгээр захиалгаа 100% биелүүлэх, 6 сарын хугацаад тусгаарлах нөхцөлтэй.
Харин олон нийтийн хувьд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, 500 мянган төгрөгөөс дээш захиалгыг хувь тэнцүүлнэ.
Нэмж дурдахад Ард Кредит нь идэвхтэй ногдол ашиг хуваарилагч хувьцаат компани юм.
Захиалга авах хугацаа: 2024.02.15-2024.02.21 байна.


Варрен Баффетын Berkshire Hathaway сан Apple дахь эзэмшлээ багасгалаа
Dow Jones Market Data-ын мэдээлснээр Berkshire Hathaway сан нь Apple-ийн хувьцааныхаа 1 орчим хувийг зарснаар 167 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 5.9 хувийн хувьцааг эзэмшиж үлдлээ.
Тодруулбал, 10 сая ширхэг хувьцаагаа зарснаар 905 сая хувьцаатай үлдэж буй аж.

Өсөлт--------------------------------------------------------
Алдарт хөрөнгө оруулагч Омахагийн зөнчийн эзэмшдэг Apple-ийн хувьцаа нь 300 тэрбум гаруй ам.доллар болж өссөн.
Apple-ийн хувьцаа 2018 оны сүүлчээс 367%-иар өссөн бол S&P500 индекс 2 дахин өссөн байна.
Варрен Баффет өнгөрсөн жил Беркширийн жилийн эцсийн хурал дээр Apple-ийг "Энэ нь бидний эзэмшдэг бусад бизнесүүдээс хамгийн сайн нь..." гэж магтаж байсан юм.

Оронд нь--------------------------------------------------------
Эх сурвалжуудын мэдээлснээр Berkshire Hathaway сан нь Apple, Paramount, HP хувьцаануудаа зарж Chevron-ы 16 сая ширхэг хувьцааг худалдаж авсан байна.


Биткойны ханш өсөж зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларыг давлаа.
АНУ-ын биткойны ETF-ээс орж ирж буй мөнгөн урсгал криптовалютын үнийг дэмжсээр байна.
2021 оны 11 сараас хойш анх удаа биткойнд оруулсан нийт хөрөнгө оруулалт 1 их наяд ам.доллар давлаа.
Дээд амжилт--------------------------------------------------------
Биткойны үнэ 52,500 ам.долларт хүрсэн нь сүүлийн 25 сарын дээд амжилт бөгөөд зөвхөн энэ сард гэхэд л ойролцоогоор 25%-ийн өсөлт үзүүлжээ.

Бусад нь--------------------------------------------------------
Лхагва гарагт АНУ-д бүртгэлтэй криптовалютын компаниудын хувьцаа мөн өслөө.
Coinbase (NASDAQ:COIN) 13.5%-иар өссөн бол Riot Platforms (NASDAQ:RIOT) болон CleanSpark (NASDAQ:CLSK) зэрэг койн олборлогч нар 12.2% ба 11.3%-иар тус тус өссөн байна.


“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай
Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.



“Гутал” ХК нэгж хувьцаанд 1,400 төгрөгийн ногдол ашиг олгоно.
“Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 тоот тогтоолоор компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 2.2 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 1,400 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрөөр буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тогтон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн олгохоо мэдэгдлээ.


Uber-ийн ханш 14.73 хувиар өслөө
Өчигдөр Uber Technologies Inc компанийн хувьцааны ханш биржийн арилжаагаар 14.73 хувиар өслөө.

Шалтгаан нь--------------------------------------------------------
Тус компани нь анх удаа хувьцаа халааслах хөтөлбөр зарлаж байгаагаа мэдэгдсэнээр хувьцааны ханш өсжээ. Тодруулбал Uber 7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хувьцаагаа халааслах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Тайлан--------------------------------------------------------
Энэ оны 2 сарын 7-нд Uber Technologies Inc компани 2023 оны 4-р улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд энэ нь хүлээлтээс өндөр гарсан байна.
Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 135 хувиар өссөн бол борлуулалтын орлого 15 хувиар өсжээ.


Daimler Truck компани КАМАЗ дахь эзэмшлээ худалдлаа
ОХУ-ын ачааны автомашин үйлдвэрлэгч Камаз компанийн Гүйцэтгэх захирал Сергей Когогин “Mercedes-Benz Group-ийн Daimler Truck компани Камаз дахь 15 хувийн эзэмшлээ зарсан” гэж мэдээллээ.
Мөн тэрээр 2022 оноос хойш Daimler Truck компани тус компанийн засаглалд оролцохгүй байгааг сануулсан байна.

Одоогоор худалдан авагчийн талаар мэдээлэл гараагүй байна.
2022 оны хавраас эхлэн дэлхийн томоохон авто үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлээс гарч эхэлсэн бол өнгөрсөн 1 сард ОХУ-ын “Арт-Финанс” компани БНСУ-ын Hyundai компанийн Санкт-Петербург хотод байрлах үйлдвэрийг худалдан авсан билээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

“SONO” Бонд Транч 1-ийн 3.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. 🎉
Голомт Капитал ҮЦК нь Соно Финтек ББСБ ХХК-тай хамтран гаргасан “SONO” бондын 1-р транчийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.

Соно Финтек ББСБ ХХК-ийн “Соно” зээлийн аппликэйшн нь хэрэглээний зээлийг хялбар, хүртээмжтэй шийдлээр хүргэдэг нь өрсөлдөөний гол давуу тал болдог бөгөөд 800 мянган харилцагчтай тэргүүлэгч финтек апп юм.
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА👏
МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.
2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.
Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.
Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |


ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН “BLUEBOOK-6” БЭЛЭН БОЛЛОО
Голомт Капитал компанийн хамт олон харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.
Тиймээс ч бид Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.

Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлын онлайн хувилбарыг авахыг хүсвэл

МХБ-ийн 2024.02.14-ний өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 191,346,619 төгрөгийн үнийн дүн бүхий 829,919 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,502 ширхэг нэгж эрх 3,318,417 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 250 ширхэг үнэт цаас 25,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 270,000 ширхэг үнэт цаас 810,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,264,000 юань буюу 12,866,699,520 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ийн 7 багц 23,100 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,194,500 ам.доллар буюу 7,450,129,995 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,346,594,551 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 42,981.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,504,607,480,004 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
