UB CAB IPO-Д ГОЛОМТ КАПИТАЛ ХАМТРАН АЖИЛЛАНА

ХНС бодлогын хүүг өсгөв | First Republic -16% | Ам.доллар яагаад сулрав?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • UB CAB IPO-Д ГОЛОМТ КАПИТАЛ ХАМТРАН АЖИЛЛАНА | Ухаалаг технологи, тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээгээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг олсон UBCab - Онлайн такси үйлчилгээ IPO хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлж байна.

  • ТАНЫГ ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ? | Ментор: НАМЖИЛДОРЖ ЭНХБАЯР

  • ХНС бодлогын хүүг өсгөж 5.0 хувьд хүргэлээ | АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр нэмэгдүүлж, энэ онд багтан дахин нэг удаа нэмэхээр төлөвлөж байгаагаа төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.

  • First Republic-ийн аврагдах боломж ба сорилт | Лхагва гарагийн арилжаагаар, дараагийн дампуурч магадгүй банк гэгдэн, олон нийтийн анхаарлын төвд ороод буй First Republic Bank (NYSE:FRC)-ны хувьцаа өсөлттэй, бас уналттай байлаа.

  • ХНС-гийн мэдэгдлийн дараа ам.долларын ханш суларлаа | ХНС бодлогын хүүгээ өсгөсөн нь зах зээлийн хүлээлтийг эвдэж чадаагүй тул ам.долларын индекс өчигдрийн арилжаагаар 7 долоо хоногийн доод түвшинд хүрч уналаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

UB CAB IPO-Д ГОЛОМТ КАПИТАЛ ХАМТРАН АЖИЛЛАНА

Ухаалаг технологи, тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээгээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг олсон UBCab - Онлайн такси үйлчилгээ IPO хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлж байна.

Голомт Капитал ҮЦК тус IPO-д үндсэн андеррайтераар хамтран ажиллахаар болсныг нийт харилцагчдадаа дуулгахад таатай байна.

 

IPO гаргалтад хамтран ажиллах байгууллагууд:

Үндсэн андерайтер:
Голомт Капитал ҮЦК ХХК

Хөндлөнгийн үнэлгээний компани:
Гэрэгэ Эстимэйт ХХК

Хуулийн фирм:
Өмгөөллийн "Ди Би энд Жи Ти Эс" ХХН

ТАНЫГ ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

---------------------------------------------------

НАМЖИЛДОРЖ ЭНХБАЯР

👨‍🎓ХААИС, Японы Бодлого Судлалын Их Сургуулийн бакалаврын зэрэгтэй.
👨‍🎓Японы Хитоцубашигийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
👨‍🎓Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
🏢Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2007-2011, 2016-2019 онд
🏢Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2011-2014 онд
🏢Үнэт цаасны хорооны гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан.
🏢Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Эдийн Засгийн Аюулгүй Байдлын Судалгааны төвийн даргаар ажиллаж байна.

ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530

 ЭДИЙН ЗАСАГ

ХНС бодлогын хүүг өсгөж 5.0 хувьд хүргэлээ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогийн хүүг 0.25 суурь нэгжээр нэмгэдүүлж, энэ онд багтан дахин нэг удаа нэмэхээр төлөвлөж байгаагаа төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.

Банкны салбарын хямралын талаар Жером Пауэлл хэлэхдээ зээлийн нөхцөлийг чангатгаж, оны эцсээр инфляц буурахад нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаагаа хэлжээ.

ХНС-гийн мэдэгдэлд мөн "Инфляцыг 2 хувьд хүргэхийн тулд бодлогын зарим нэмэлт арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Мөн ХНС бодлогын хүүгийн хэтийн төлвийг 12 дугаар сараас хойш өөрчлөөгүй байгаа бөгөөд 2023 онд дээд тал нь 5.1 хувь хүрнэ гэж урьдчилан тооцоолж буй. Түүнчлэн энэ жил дор хаяж нэг удаа хүүг дахин өсгөнө гэдгийг хэлж байгаа юм.

Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн уулзалтаар ХНС бодлогын хүүг буурлуулна гэж зах зээл хүлээж багйаа боловч Жером Пауэлл маш итгэлтэйгээр үгүйсгэж, энэ онд бодлогын хүүг бууруулахгүй гэж мэдэгдээд байгаа юм.

УНАЛТ

First Republic-ийн аврагдах боломж ба сорилт

Лхагва гарагийн арилжаагаар, дараагийн дампуурч магадгүй банк гэгдэн, олон нийтийн анхаарлын төвд ороод буй First Republic Bank (NYSE:FRC)-ны хувьцаа өсөлттэй, бас уналттай байлаа.

Засгийн газраас дотоодын банкнуудын тогтвортой байдлыг хангах үүднээс боломжит дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэж байна мэдэгдсэнтэй энэ нь холбоотой юм.

АНУ-ын албаны хүмүүс болон банкны салбарын удирдах албан тушаалтнууд засгийн газраас First Republic-т дэмжлэг үзүүлэх боломжийн талаар зөвлөлдөж буй талаар Блүүмберг агентлаг мэдээлсэн юм. Мөн засгийн газар First Republic-ийн бүртгэл дэх муу зээлүүдийг чөлөөлж өгөх боломжтой болохыг Блүүмберг дурдсан байна.

Гэхдээ, АНУ-ын Конгрессоос зөвшөөрөөгүй цагт бүх банкны хадгаламжийг даатгах тухай асуудал яригдахгүй гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдсэнээр хөрөнгө оруулагчдын итгэлийг унтраалаа.

Эдгээр үйл явдал нь тус банкны хувьцааг ихээхэн савлуулж арилжаа хаагдах үед сүүлийн ханш 13.33 ам.доллар байсан нь 15.5 хувь уналттай дүн юм.

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

☎️ 7012-1530

ӨСӨЛТ

ХНС-гийн мэдэгдлийн дараа ам.долларын ханш суларлаа

ХНС бодлогын хүүгээ өсгөсөн нь зах зээлийн хүлээлтийг эвдэж чадаагүй тул ам.долларын индекс өчигдрийн арилжаагаар 7 долоо хоногийн доод түвшинд хүрч уналаа.

Мөн төв банкны мэдэгдлээс үзэхэд бодлогын хүү оройдоо хүрэхэд тун ойртсон байх магадлалтайг илтгэх зарим дохиог өгч байна. Учир нь өмнөх мэдэгдлүүдэд үргэлж давтагдаж ирсэн “Зорилтот түвшинд хүртэл цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна” гэдэг өгүүлбэр энэ удаад “зарим нэмэлт бодлогын арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй” гэж солигджээ.

Лхагва гарагт ам.долларын индекс 0.7 хувь суларч 102.185 нэгжид хүрсэн нь 2 дугаар сар гарснаас хойших хамгийн доод түвшин болоод байна.

ХНС бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж 5.0 хувьд хүргэсэн нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байгаа юм. Гэхдээ форекс зах зээл АНУ-ын төв банкийг бодлогын хүүг төсөөлж байснаас эрт дээд түвшинд хүргэж, удахгүй бодлогын чиглэлээ өөрчлөх магадлалтай байна харж буй аж.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 22-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 241,322,322 төгрөгийн үнийн дүн бүхий 568,400 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Монгол шилтгээн ХК (MSH +14.63%)

  • Тав ХК (TAV +14.58%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.63%)

Хамгийн их бууралттай:

  • Сор ХК (SOR -13.64%)

  • Би ди сек ХК (BDS -8.52%)

  • Нэхээсгүй эдлэл ХК (NXE -7.69%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,907 ширхэг нэгж эрхийг 4,635,598 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 14,549 ширхэг үнэт цаасыг 1,454,900,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 100,122 ширхэг үнэт цаасыг 2,078,898,400 төгрөгөөр тус тус арилжаалжээ.

ТOP-20 индекс 0.22 хувиар өсөж, 37,235.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,677,785,606,929 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!