- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ (TSX:ERD | MSE:ERDN)" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ ХУРЛЫН МЭДЭЭ
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ (TSX:ERD | MSE:ERDN)" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ ХУРЛЫН МЭДЭЭ
| 🔎ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ |
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ХК-ИЙН ХУВЬЦААЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хурал хуралдах огноо: 2025.06.25-ний өдрийн 10:00 цагт
Хурал зохион байгуулагдах газар: Канад улс, Нова Скошиа муж, Халифакс хот
Бүртгэлийн өдөр: 2024 оны 03 дугаар сарын 12 (энэ өдрөөр хувьцааг эзэмшиж байсан бол та хуралд оролцох эрхтэй болно)

Хурлаар хэлэлцэх асуудал:
Компанийн 2024 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн, аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулах /хуулбарыг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн/;
Компанийн ирэх жилийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳл (ТУЗ)-ийн гишүүдийг сонгох;
Компанийн ирэх жилийн аудиторыг томилох ба ТУЗ-д аудиторын цалин урамшууллыг тогтоох эрхийг олгох;
Компанийн “Хувьцаа эзэмшигчдийн эрхийн тѳлѳвлѳгѳѳ”-г хүчингүй болгох тогтоолыг хэлэлцэж, батлах;
Компанийн нийт энгийн хувьцааг зургаан (6) одоо байгаа энгийн хувьцааг нэг (1) энгийн хувьцаа болгон нэгтгэх эрхийг ТУЗ-д олгох тусгай тогтоолыг хэлэлцэж, хэрэв зохистой гэж үзвэл батлах;
Хурал зохион байгуулагдахаас өмнө хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлууд
Саналын хуудас хүлээн авах брокер, дилерийн компани: “БиДиСЕК ҮЦК” ХК
Саналын хуудас хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Залуучуудын өргөн чөлөө, 27/1, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр
Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: Монгол Улс дахь (2025 оны 6 сарын 13-ны 17:00 цаг хүртэл)
Холбоо барих утас: 7555-1919, 94012845, 80494649, 99043164