- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📈 Намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийн талаар юу гэж тусгав?
📈 Намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийн талаар юу гэж тусгав?
🧑💻Бидэнд “ДҮН” тавиарай | 📊 Trump Media компанийн хувьцаа 15% уналаа. | АНУ-ын 8 сарын инфляц 2.5% гарлаа
АНУ-ын 8 сарын инфляц 2.5% гарлаа
Өчигдөр зарласан АНУ-ын 2024 оны 8 сарын хэрэглээний үнийн индексийн тайлан хүлээлтийн дагуу буюу 2.5%-тай гарч 7 сарын 2.9%-иас хүчтэй буулаа.
Уг мэдээ нь инфляц зорилтот түвшин болох 2% руу тогтвортой бууж байгааг бататгаж байна. Тус улсын инфляц 2024 оны 3 сараас хойш 5 дахь удаагаа дараалан бууснаар 2021 оны 2 сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
АНУ-д аажмаар үнийн өсөлт буурч байгаа нь 3 жилийн өмнөөс огцом нэмэгдсэн хүнс, шатахуун, түрээс зэрэг хэрэгцээт барааны үнийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдэд чухал өөрчлөлт авчирч байна.
Инфляц 2022 оны дунд үед 9.1%-д хүрч сүүлийн 40 жилд байгаагүй өндөрт хүрсэн билээ.
Сонгуулийн мэтгэлцээний дараа Trump Media компанийн хувьцаа 15% уналаа.
Өчигдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа DJT хувьцаа 15%-иар унаж, түүхэн доод түвшинд хүрэхэд ойртов.
Шинжээчид Trump-ийг мэтгэлцээний үеэр хүлээлтээс тааруу байсан гэж дүгнэж байгаа бол Harris ялах магадлал 51.8% болж нэмэгдлээ.
Trump нь Truth Social платформын толгой компани Trump Media & Technology-ийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн 60% буюу 78.75 сая ширхэг, 1.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцааг эзэмшдэг.
Одоогоор Trump хувьцаагаа зарах эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр 3 сард Media компанийн 5%-иас дээш хувийг эзэмшдэг болон удирдлагын багийн гишүүдийг хувьцаагаа худалдаалах боломжгүй болгож түгжсэн юм. Хэрэв хувьцааны ханш 12 ам.доллароос дээш байвал энэ нөхцөл хэвээр хадгалагдана гэж дүрэмдээ заажээ.
Бидэнд “ДҮН” тавиарай
Голомт Капитал компани нь харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд жил бүр Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгааг авдаг билээ.
Бидэнд зориулсан үнэт цаг хугацаа, санал, зөвлөгөө тань Голомт Капитал компанийн болон Mонголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүч нэмэх алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
Намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийн талаар юу гэж тусгав?
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар МАН 68, АН 42, ХҮН 8, ИЗНН-с 4, ҮЭ 4 суудал тус тус авсан. УИХ-д олонх суудал авсан намууд хамтарсан Засгийн газрыг байгуулж, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна.
Тэгвэл хамтарсан засгийн газарт орсон намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар юу гэж тусгасныг тоймлож байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс
3.4.1. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулалтыг татдаг болгох үүднээс төрийн өмчит болон баялгийн компаниудыг олон улсын бирж дээр чөлөөтэй хөрвөх, хөрөнгө оруулалт татах суурь болгон олон улсын бирж дээр бодлогоор гаргана.
3.4.2. Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, олон нийтэд нээлттэй компани болгох замаар олон нийтийн шууд хяналтад оруулж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ...
АН-ын мөрийн хөтөлбөрөөс:
4.8.1. Хөрөнгийн зах зээлийн зөөлөн болон хатуу дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэйгээр бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
4.8.6. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд шударга өрсөлдөөн бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.
5.5.9. Зах зээлд бодит хүү тогтоож, ипотекийн зээлийг үнэт цаасны зарчмаар хоёрдогч зах зээлд гарган гадаад, дотоодын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ...
ХҮН-ын мөрийн хөтөлбөрөөс:
Хөрөнгийн болон даатгалын салбарын зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих зорилгоор эрх зүйн орчныг сайжруулан, хөрөнгө оруулалт босгох боломжийг нэмэгдүүлнэ.
Санхүү, даатгалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын сайн жишигт нийцсэн татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулах, олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө татах боломж бүрдүүлнэ... зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Та тус намуудын мөрийн хөтөлбөрт туссан бусад бодлогын талаар
дэлгэрэнгүйгээр хүлээн авна уу
“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ🔔
2024.09.21-ны бямба гарагт танхимаар хичээллэх тул бүтэн өдрийг өөртөө зориулж, хөрөнгийн зах зээлд хөл тавихыг чин сэтгэлээсээ хүсэж буй 50 хүн хамрагдах боломжтой.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗
Бүртгэл: 2024.09.01-2023.09.19
Сургалт: 2024.09.21/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
Жефф Безосын гэр бүлийн “Family Office” зөвхөн хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулжээ
Энэ жил Жефф Безосын гэр бүлийн санхүүгийн алба "Bezos Expeditions"-ийн нийт хөрөнгө оруулалт зөвхөн хиймэл оюун ухааны салбарт хийгджээ. FINTRX-ээс 70% нь технологийн салбарт орсныг мэдээлсэн байна.
Мөн UBS-ийн Гэр бүлийн оффисын дэлхийн тайланд, гэр бүлийн оффисууд хамгийн ихээр хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааны салбарт хийж буйг дурдсан байна.
Жефф Безосыг 165 сая ам.доллароор Лос Анжелест харш, 177 сая ам.доллароор Майамид үл хөдлөх хөрөнгө, 500 сая ам.доллароор усан онгоц худалдан авсныг олон нийт сонирхож байсан ч хамгийн том худалдан авалт нь хиймэл оюун ухааны салбарт хийгдэж байгааг тэр бүр сайн мэдэхгүй л болов уу.
Тэгвэл энэ онд түүний гэр бүлийн сан зөвхөн хиймэл оюун ухааны салбарт 1 тэрбум ам.долларыг давсан хөрөнгө оруулаад байна.
Дэлхийд цахилгаан автомашины борлуулалт 20%-иар өссөн ч Европт хамгийн доод түвшинд хүрэв
Rho Motion судалгааны байгууллагаас мэдээлснээр, Европын EV борлуулалт 33%-иар буурч, 2023 оны 1 сараас хойших хамгийн сул үзүүлэлттэй байгаа бол Хятадад дээд амжилтаа шинэчилсэн байна.
2024 онд дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болох Хятад улсад 10.5 сая автомашин худалдаалах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 30 гаруй өссөн үзүүлэлт юм. Харин Европын зах зээлийн борлуулалт өнгөрсөн жилийн 3.1 сая автомашинтай ойролцоо байх нь ээ.
ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ?
Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт эрчимтэй өссөн ч хэрэглэгчид илүү хямд эсвэл холимог хөдөлгүүртэй (hybrid) загваруудыг сонгох болсон нь эрэлт буурахад нөлөөлж байна. Тиймээс зарим автомашин үйлдвэрлэгчид цахилгаанжуулах төлөвлөгөөгөө хойшлуулсан аж.
НӨХЦӨЛ БАЙДАЛ
Герман улс 2023 онд цахилгаан автомашины ногоон шилжилтийг хурдасгах зорилготой татаас хөтөлбөрийг гэнэт зогсоож, 2024.09.04-нд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан автомашины борлуулалтад 40% хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцжээ.
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.
8688-9922 | 8888-0272 |
МХБ-ийн 2024.09.11-ны өдрийн арилжаа
2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 65 хувьцаат компанийн 306,208,655 төгрөгийн үнийн дүн бүхий 770,289 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 34 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Түшиг Уул ХК (TUS +15.00%)
Силикат ХК (SIL +15.00%)
Авто зам ХК (AAR +14.99%)
Хасу-Мандал ХК (HSR -14.99%)
Гранд системс ХК (LOT -8.89%)
Сэндли ББСБ ХК (SEND -4.29%)
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,742 ширхэг нэгж эрх 610,037 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 8,646 ширхэг үнэт цаас 230,450,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,060 ширхэг үнэт цаас 1,006,000,500 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 500,000 ширхэг үнэт цаас 510,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,461,493,902 төгрөгөөр арилжигдлаа.
Энэ өдөр нийт 💵 3,514,763,094 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 48,483.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,038,104,192,605 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!