- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #9
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #9
Trading Alert: Toyota (Buy), RGR (Buy), 600997 (Buy)
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #9

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

Inner Mongolia Yili Industrial Group Co ltd /600887.SSE/ (BT: $25.9 | TP: $36.2 | STP: $23.7)
Inner Mongolia Yili Industrial Group Co ltd компани нь БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1996 онд Шанхайн хөрөнгийн биржид бүртгэгдсэн. Тус компани нь Азийн хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд борлуулалтын орлогын дийлэнхийг БНХАУ-ын эх газраас олдог. Борлуулалтын орлогоыг бүтээгдэхүүнүүдээр задалбал бизнесийн орлогын 78.3 хувийг шингэн сүү, 14.9 хувийг нунтаг сүү болон сүүн бүтээгдэхүүн, 6.6 хувийг зайрмаг үлдсэн хувийг бусад бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг байна. 1996 онд тус компани 0.4 тэрбум юанийн орлоготой ажиллаж байсан бол 2022 онд 123.2 тэрбум юань буюу борлуулалтын орлогын жилийн дундаж геометр дундаж өгөөж 22.7 хувьтай байна.
Үнэлгээ талаас харвал тус компанийн үнэлгээний голлох харьцаа үзүүлэлтүүд түүхэн дундаж болон салбарын дундажтай ойролцоо буюу зохистой үнэлэгдэж байгаа тул сүүлийн 12 сарын үнэ ашигийн харьцаа 17 байх үеийн ханшин дээр худалдан авалт хийхэд тохиромжтой.

Toyota Motors Corporation (BT: $130 | TP: $160 | STP: $127)
Toyota Motors Corporation нь 1949 онд Токиогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн, дэлхийн хамгийн том автомашин борлуулагч юм. Тоёота компанийн орлогын 29% нь Хойд Америкаас орж ирдэг бөгөөд 24% нь Япон дахь борлуулалтаас бүрддэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд Тоёотагийн Хойд Америк дахь борлуулалтын орлого өсөж байна.
Дэлхийн нийт автомашин борлуулагчдын автомашины борлуулалтыг авч үзвэл сүүлийн 3 жил борлуулалттын өсөлттэй ажилласан 5 компани байгаа бөгөөд тэдний нэг нь Тоёота Мотор юм. Тоёота Мотор нь 2.79%-ийн ногдол ашгийг жилд тараадаг бөгөөд үнэлгээ нь түүхэн болон салбарын дундажтай харьцуулбал зохистой үнэлэгдсэн байна.

Sturm, Ruger & Company (BT: $51.24 | TP: $65.80 | STP: $47.57)
Sturm, Ruger & Company, Inc. нь 1949 онд үүссэн галт зэвсгийн загвар зохион бүтээлт, үйлдвэрлэлт ба дотоодын зах зээл дээрх борлуулалтын чиглэлээр ажилладаг компани юм. Тус компани галт зэвсэг болон цутгамал гэсэн хоёр сегментийн дор үйл ажиллагаагаа явуулдаг. Галт зэвсгийн сегмент нь буу болон гар бууг холбооны нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлтэй бие даасан борлуулагч нарт худалдаалдаг бол цутгамлын сегмент нь ган цутгамал болон металл шахалтын хэв болон эд ангийг үйлдвэрлэдэг. Компанийн үйлдвэрлэж буй буу Ruger болон Marlin брендийн дор буудлагын спортын дэлгүүрүүдээр худалдаалагддаг.
2022 онд компанийн томоохон худалдан авагч нарын дунд Lipsey’s (борлуулалтын 23%), Davidson’s (23%), болон Sports South (21%) орсон байна. Sturm, Ruger & Company, Inc. нь 15 дотоодын борлуулагч, 25 холбооны байгууллагуудад зэвсэг нийлүүлэгч болон 45 экспортын зах зээлд зэвсэг борлуулагч нартай хамтран ажилладаг. 2022 оны цэвэр ашгийн маржин нь 9.6% буюу 14.4 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь салбарын дундаж буюу 6.9%-с өндөр үзүүлэлт юм. Тус компанийн үнэ ашгийн харьцаа одоогоор 13.29 буюу салбарын дунджаас 5.33-р бага байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7