ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #8

Trading Alert: HANG SENG BANK(Buy), XINYI SOLAR (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #8

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

Hang Seng Bank Ltd /0011.HK/ (BT: $110.1 | TP: $128.8 | STP: $103.9)

Hang Seng Bank Ltd компани нь 1972 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж бүртгүүлсэн бөгөөд бизнесийн 4 сегментэд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дөрвөн сегментэд арилжааны банк, хөрөнгийн удирдлага, глобал банкны үйлчилгээ, бусад гэсэн сегментүүд багтдаг байна. Тус компанийн 62.14 хувийг HSBC банк эзэмшдэг бөгөөд үлдсэн хэсгийг томоохон сангууд болон жижиглэн хөрөнгө оруулагч нар эзэмшдэг байна.

Тус компанийн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг түүхэн дундажтай харьцуулбал багаар үнэлэгдэж байгаа бол салбарын ижил үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулахад өндөрөөр үнэлэгдэж байна. Техник шинжилгээгээр тус компанийн хувьцааны ханш том цагийн дэмжлэгийн бүс болох 2013, 2020, 2022 оны 108-111 хонгконг долларын ханш дээр ирээд байгаа тул худалдан авалт хийхэд тохиромжтой байна.

XINYI SOLAR HOLDINGS LTD (BT: $7.30 | TP: $10.76 | STP: $6.73)

Xinyi Solar Holdings, Ltd. бол 2006 онд байгуулагдсан БНХАУ-д байрладаг дэлхийн тэргүүлэгч нарны хавтан үйлдвэрлэдэг холдинг компани юм. Тус компани гурван сегментэд үйл ажиллагаагаа явуулдаг: нарны хавтангийн борлуулалт, нарны эрчим хүч олборлолт ба инженерчлэл, худалдан авалт болон барилга бүтэц (EPC). Xinyi Solar компанийн орлогын 86% нь нарны хавтангийн борлуулалтаас бүрддэг бол 13% нь нарны эрчим хүчний олборлолтоос хамаардаг байна. Тус компанийн нарны хавтан БНХАУ болон Малайз улсад байрлах 6 үйлдвэрийн газарт үйлдвэрлэгддэг бөгөөд өдөрт 19800 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Xinyi Solar Holdings, Ltd. компанийн хувьцаа 2013 оны 12-р сараас эхлэн Хонг Конгын Хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлсэн бөгөөд 4.52 тэрбум хувьцаа нь нээлттэй зах зээл дээр арилжаалагдаж байна. Хувьцааны 25 гаруй хувь тус холдингийн мэдэлд байдаг бол 10 гаруй хувийг компанийн Гүйцэтгэх захирал Ин И Ли эзэмшдэг. Ноогдол ашиг төлөлтийн харьцаа нь дунджаар 48% байгаа бөгөөд хамгийн сүүлд тус компани нэгж хувьцаанд 0.4 HKD-ийн ноогдол ашиг тараажээ.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7