ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #7

Trading Alert: GD (Buy), TSM (Buy), ALB (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #7

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

GENERAL DYNAMICS /GD.NYSE/ (BT: $209 | TP: $251 | STP: $203)

General Dynamics Corp /GD.NYSE/ компани нь АНУ, Их Британи улсад голчлон төвтэй зэвсэгт хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь NATO-ийн бүрэлдэхүүн улс орнуудад зэвсэг, хэрэгсэл, удирдлагын ерөнхий систем тэдгээрийн технологиудыг ханган нийлүүлдэг. Тус компанийн олон нийтэд танигдсан бүтээгдэхүүнүүдээс дурдвал Иракийн дайн мөн одоогийн Украйнын дайнд ашиглагдаж байгаа Abrams танкыг үйлдвэрлэдэг байна.

Тус компани нь 1952 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд жилд хувьцаа эзэмшигчиддээ 2.49 хувийн ногдол ашиг тараадаг үнэ цэнийн төрлийн компани юм. Тус компанийн хувьцааны ханш Украйнын дайнаас шалтгаалан 255.6 ам.доллар буюу бүх цагийн түүхэн дээд ханшиндаа хүрч одоогоор өмнөх дэмжлэгийн цэг болох 211.92 ам.доллар дээрээ ирээд байна.

TAIWAN SEMICONDUCTOR MANUFACTURING CO LTD /TSM.NYSE/ (BT: $72.96 | TP: $97.96 | STP: $59.09)

TSM /TAIWAN SEMICONDUCTOR MANUFACTURING/ CO LTD компани нь Тайванд төвтэй хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани юм. Тус компани нь дэлхийн нийт хагас дамжуулагчийн борлуулалтын /мемори чипнээс бусад/ 30%-ийг дангаар бүрдүүлж байна.

Олон улсын KPMG байгууллагын судалгаагаар хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн саатал 52%-иар арилж, 2023 онд компаниудын борлуулалт 82% өсөх хүлээлттэй байна.

2023 оны 1 дүгээр улиралд тус компанийн борлуулалтын орлого 16.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн байна. Түүнчлэн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийн хувьд P/E=13.7, EV/EBITDA=7.84 байгаа нь салбарын дунджаас бага үзүүлэлт бөгөөд ногдол ашгийн өгөөж 2.99% байна.

ALBEMARLE CORPORATION /ALB.NYSE/ (BT: $180 | TP: $230 | STP: $155)

Albemarle Corporation нь АНУ-д төвтэй тусгай зориулалтын химийн бодис үйлдвэрлэгч юм. Тус компани эрчим хүчний хадгалалт, тусгай бодис болон Ketjen гэсэн гурван сегмент дотор үйл ажиллагаагаа явуулдаг. Эрчим хүчний хадгалалтын сегмент нь сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашины хэрэглээг дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлдэг.

Тусгай бодисын сегмент нь цахилгаан тоног төхөөрөмжид гал гарахаас сэргийлэх, шатахууны илүү ашигтай зарцуулалт болон нүүрсээр ажиллададаг цахилгаан станцуудын хүлэмжийн хийг бууруулах боломжийг олгодог. Ketjen сегмент нь илүү байгалд ээлтэй шатахуун бүтээхэд зориулагдсан алкалитудын үйлдвэрлэлийг хангадаг.

2022 оны байдлаар тус компанийн орлогын 68.4% литий бүрдүүлсэн бол 19.3% нь бромын нэгдлүүд болон 12.3% нь катализаторууд бүрдүүлжээ. Albemarle Corporation дэлхийн тэргүүлэх литийн үйлдвэрлэгч бөгөөд цахилгаан автомашины батарейд хэрэглэгдэх литийн томоохон нийлүүлэгч юм.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7