ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #6

Trading Alert: CFLD (Buy), Elixir Energy (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #6

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

Clearfield Inc /CFLD.NASDAQ/ (BT: $43.00 | TP: $62.70 | STP: $39.00)

Clearfield, Inc нь харилцаа холбооны сүлжээнд шилэн кабелийн удирдлага, хамгаалалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, түгээдэг компани. Шилэн кабел нь роботик, хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, түргэн интернет дамжуулах гээд орчин үеийн технологийн дэвшилд нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм.

Тус компанийн P/E харьцаа түүхэн бага түвшинд ирснээс гадна 2023 оны 1 дүгээр улирлын тайлан хүлээлтээс болон Ковидын үеийнхээс маш сайн гарсан. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа 11.78 буюу зохистой түвшинд, өрийн харьцаа 2% буюу хүүгийн өсөлтөд өндөр зардал гарахгүй зэрэг нь санхүүгийн хувьд тус компанийн давуу талууд юм.

Elixir energy limited /EXR.ASX/ (BT: $0.11 | TP: $0.16 | STP: $0.09)

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Elixir energy limited компани нь Монгол Улсын Өмнөговь аймагт нүүрсний метан хийн хайгуул, олборлолтын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2023 оны 3 сарын 24 өдрийн байдлаар Elixir energy limited компанийн Өмнөговь аймаг дахь Номгон IX цооногоос өдөрт 200 мянган шоо фут хий олборлогдож байгаа талаар тус компаниас мэдэгдсэн.

Тус цооногийн туршилтын олборлолт 2022 оны 11 сарын 20 өдөр эхэлсэн бөгөөд тус мэдээллээс шалтгаалан ханш өмнөх эсэргүүцлийн цэг болох 0.215 дээрээс эсэргүүцэл авч 3 сарын 28 өдөр 0.11 буюу өмнөх дэмжлэгийн цэг дээрээсээ дэмжлэг авсан. Түүхэн үйл явдлуудтай харьцуулахад Elixir Energy компанийн хувьцааг худалдан авахад тохирсон ханшин дээр байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.