ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #5

Trading Alert: RIO (Buy), Hele (Buy), JD (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #5

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

JD.com Inc /JD.NASDAQ/ (BT: $33.68 | TP: $48.81 | STP: $30.66)

JD.com нь БНХАУ-д онлайн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн онлайн худалдааны платформын сарын дундаж актив хэрэглэгчдийн тоо 2022 оны байдлаар 580 саяд хүрчээ. Тус компанийн томоохон хөрөнгө оруулагчдаас дурдвал 5.31 хувийг Walmart, 2.63 хувийг Tencent, 1.58 хувийг Tiger Global Management зэрэг компаниуд эзэмшиж байна.

Тус компани нь 2021 оны 2 сард түүхэн дээд ханш болох 108.29 ам.доллар хүрсний дараа БНХАУ-ын монополийн эсрэг хууль, эдийн засгийн удаашрал, давхар бүртгэлийн эрсдэл зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж хувьцааны ханш 4 сарын 21 өдөр ханш 35.6 ам.доллар дээр хаагдсанаар 2022 оны 10 сарын дэмжлэгийн цэг дээрээ эргэн ирээд байна.

Helen of Troy Limited /NASDAQ: HELE/ (BT: $81.90 | TP: $115.91 | STP: $74.03)

Helen of Troy Limited компани нь 55 жилийн түүхтэй олон улсын өргөн хэрэглээний бараа борлуулагч юм. 1968 онд Техас мужид байгуулагдсан Helen of Troy компани нь 1972 онд анх NASDAQ бирж дээр арилжаалж эхэлсэн бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 2.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Тус компани гэр ахуйн бараа, аяллын хэрэгсэл, гоо сайхан ба эрүүл мэнд гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэр ахуйн бараа болон аяллын хэрэгслийн сегмент компанийн орлогын 38.94% бүрдүүлдэг бөгөөд дотроо OXO, Hydro Flask болон Osprey брэндүүдийг багтаадаг. Эрүүл мэндийн сегмент мөн адил орлогын гуравны нэг гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус сегментийн брэндийн багц Braun, Pur, Vicks болон Honeywell гэсэн барааны тэмдгүүдээс тогтоно. Мөн компанийн гоо сайхны чиглэлийн үйл ажиллагаа нь Hot Tools брэнд болон Drybar гоо сайхны сүлжээ салон дээр тулгуурладаг.

RIO TINTO PLC (BT: $64.9 | TP: $70.0 | STP: $60.0)

Rio Tinto plc нь Их Британид төвтэй уул уурхай, металл олборлолтын компани юм. Компанийн үйл ажиллагаа үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд үүнд төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс болон эрдэс бодис багтана. Тус компани нь 17 уурхайн сүлжээ, бие даасан дөрвөн боомтын терминал болон ойролцоогоор 2000 км төмөр замын сүлжээг багтаасан төмрийн хүдрийн байгууламжтай.

Хөнгөн цагааны бизнес нь Австрали, Бразил, Гвинейд байрлах бокситын уурхай, хөнгөн цагаан боловсруулах болон хайлуулах үйлдвэрүүдээс тогтдог. Зэсийн үйл ажиллагаа нь зэс, алт, мөнгө, молибден болон бусад дагалдах бүтээгдэхүүнүүдээс бүрдэнэ. Эрдэс бодисын сегментэд борат, титаны давхар ислийн түүхий эд болон Iron Ore Company of Canada-ийн үйл ажиллагаа багтдаг. Эдгээр үндсэн үйл ажиллагааны чиглэлээс гадна алмазны олборлолт, ангилалт ба маркетинг болон литийн хайгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.