ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #4

Trading Alert: AAPL (Sell), WFC (Buy), 300999 (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #4

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

WELLS FARGO&COMPANY (BT: $39.5 | TP: $59.5 | STP: $34.5)

Wells Fargo банк нь арилжааны банк болон хөрөнгө оруулалтын үйлчилгээг харилцагчдад хүргэдэг, АНУ-ын нийт өрхийн 33%, жижиг бизнесийн байгууллагуудын 10%-д хүрч ажилладаг томоохон банк юм.

Wells Fargo банкны хувьцаа сүүлийн 1 жилийн хугацаанд 16%-иар унаад байна. Тус банкны хувьцаа 2020 онд ХНС-ын хязгаарлалтууд, хүүгийн бага түвшин, хуулийн асуудлаас үүдэн маш огцом уналтыг үзүүлсэн.

Зээлийн чанаргүйтэл багатай үед хүү өсөх нь тус банкны ашиг орлогод эерэг нөлөөг үзүүлж байна. Тухайлбал нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2021 онд 1.3% байсан нь 2022 онд 1.2% болж буурсан бол хүүгийн орлого 29.5%-ийн өсөлтийг үзүүлжээ.

Тус банк нь жилд дунджаар 3% ногдол ашиг тараадаг бөгөөд шинжээчдийн таамаглалаар хувьцааны ханш нь 23%-иар өсөх боломжтой байна.

WELLS FARGO&COMPANY (BT: $39.5 | TP: $59.5 | STP: $34.5)

YIHAI KERRY ARAWANA HOLDINGS CO LTD /300999.SZ/ (BT: $40.05 | TP: $52.19 | STP: $37.07)

Yihai Kerry Arawana Holdings Co Ltd компани нь БНХАУ-д хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнесийн орлогынхоо дийлэнх буюу 97 хувийг БНХАУ-ын дотоодын зах зээлээс бүрдүүлдэг бол үлдсэн 3 хувийг экспортын орлогоор бүрдүүлдэг. Тус компанийн гол онцлог нь БНХАУ-ын хамгийн том хүнсний тос үйлдвэрлэгч компани бөгөөд бизнесийн орлогын 40 хувийг тус бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг.

БНХАУ-нь дэлхийн нийт хүнсний тос үйлдвэрлэлийн 20 хувийг дангаараа хэрэглэдэг хүнсний соёл уламжлал нь хүнсний тостой салшгүй хамааралтай. Энэ оны 2 сарын 8 өдөр БНХАУ-ын хөдөө аж ахуйн яам 2023 оны дотоодын хүнсний тосны хэрэглээний төсөөллийг өмнөх төсөөллөөс 6 хувиар нэмэгдүүлсэн. Тус мэдээллийн баталгаа болж БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын мэдээллээр хүнсний тосны импорт энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх оноос 114 хувиар өссөн байна. Үүнээс үзэхэд тус бүтээгдэхүүний суурь зах зээл дотоодод өндөр эрэлттэй байгаа хэмээн дүгнэж байна.

2021 оны 01 сард тус компанийн хувьцааны ханш 145.44 хүрч байсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн удаашрал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж хувьцааны ханш цар тахлын ёроолын цэг болох 39 юанийг шалгаж одоогийн байдлаар 42.36 юань дээр арилжаалагдаж байна.

/300999.SZ/ (BT: $40.05 | TP: $52.19 | STP: $37.07)

AAPL (BT: $165.21 | TP: $128.00 | STP: $171.00)

AAPL бол дэлхийн хамгийн их үнэлгээтэй компютер, гар утас болон түүний дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч компани юм. Дэлхийн компютерийн зах зээлийн 10 орчим хувийг бүрдүүлдэг. Харин 2022 онд дэлхийн компютерийн зах зээлийн эрэлт 16.2 хувиар буурсан байна. Энэ үзүүлэлт нь тус компанийн эхний улиралын тайланг хүлээлтээс доогуур гарахад хүргэсэн байна. Мөн цаашид ч дэлхийн компютерийн зах зээл дээр эрэлт буурах төлөвтэй байна.

AAPL (BT: $165.21 | TP: $128.00 | STP: $171.00)

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.