- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #3
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #3
Trading Alert: 600690 (Buy), 2007 (Buy), SNDL (Buy)
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #3

Trading idea #1-т дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

HAIER SMART HOME CO LTD /600690.SSE/ (BT: ¥20.7-22.4 | TP: ¥31.5 | STP: ¥19.6)
Haier Smart Home Co Ltd /600690.SSE/ компани нь Шанхай хөрөнгийн биржид бүртгэлтэй гэр ахуйн цахилгаан бараа тэр дундаа бид бүгдийн сайн мэдэх Haier брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, хөгжүүлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь 2005 онд Шанхай хөрөнгийн биржид IPO хийснээс хойш хувьцааны ханш 20 дахин өссөн бөгөөд жилд дунджаар 117 хувийн өсөлт үзүүлжээ.
2021 оны 2 сард БНХАУ-д монополын эсрэг хууль чангарснаар Шанхай, Шенжень, Хонгконгийн хөрөнгийн бирж унасан бөгөөд Haier Smart Home компанийн хувьцааны ханш тус уналтыг дагаж 35.95-20.71 болтлоо унажээ.
Тус компанийн үнэлгээний чухал үзүүлэлтүүдээс дурдвал үнэ ашгийн харьцаа 14.32, үнэ дансны үнийн харьцаа 2.19 буюу салбарын дундаж болон түүхэн дунджуудаасаа багаар үнэлэгдээд байна.

HAIER SMART HOME CO LTD /600690.SSE/ (BT: ¥20.7-22.4 | TP: ¥31.5 | STP: ¥19.6)
COUNTRY GARDEN HLDGS COLTD /2007.HK/ (BT: $1.00-1.99 | TP: $4.98 | STP: $0.83)
Country Garden Holdings Co Ltd /2007.HK/ компани нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьцааны ханш 2018 оны гадаад худалдааны дайны өмнө 19.16 хонгконг доллар хүрч байсан бол үүнээс хойш гадаад худалдааны дайны нөлөөлөл, цар тахлын хямрал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэрэг хүчин зүйлс ханшид нөлөөлж хувьцааны ханш 2022 оны 10 сард ханш 1 хонгконг доллар буюу өмнөх ёроолын цэг дээрээсээ дэмжлэг авч одоогийн байдлаар 2.05 ам.доллар дээр арилжаалагдаж байна.
БНХАУ-ын засгийн газар үл хөдлөх салбараа дэмжих бодлогыг оны эхнээс хэрэгжүүлээд байгаа ч тус салбарын хямрал гүйцэт хараахан дуусаагүй байна. Хэдий техник шинжилгээгээр тус хувьцаанд оролт хийх тохиромжтой цаг ирээд байгаа ч тус хувьцааг сонирхож байгаа бол хувьцаанд богино хугацаанд арилжаа хэлбэрээр маш бага үнийн дүнд оролт хийх шаардлагатай бөгөөд стоп лоссыг тавьж арилжаа хийх шаардлагатайг анхаарна уу.

(BT: $0.194 | TP: $0.488 | STP: $0.134)
SNDL (BT: $1.50 | TP: $2.21 | STP: $1.30)
SNDL Inc нь Канадад төвтэй, согтууруулах ундаа, каннабис борлуулагч компани юм. Анх 2006 онд Канадын Калгари хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор Канад улсад нийт 180 гаруй каннабис жижиглэн худалдааны дэлгүүртэй. Нийт $1.3 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд жилд $387 саяын борлуулалтын орлоготой ажилладаг.
Санхүүгийн үзүүлэлтүүдээс харвал, Компанийн нэгж хувьцаанд ногдох бэлэн мөнгөний дүн $0.99 байгаа бол нэгж хувьцааны дансны үнэ $6.34, хувьцааны ханш $1.51 байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд түүхэн бага түвшинд ирээд байна.
SNDL хувьцааны ханш 2021-2022 онуудад АНУ-д каннабисыг зөвшөөрч магадгүй хуулийн зохицуулалтын шуумын улмаас тодорхой өсөлтүүдийг үзүүлээд байсан бол одоогоор түүхэн ёроолын цэг дээрээ ирээд байна.

SNDL (BT: $1.50 | TP: $2.21 | STP: $1.30)

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.