- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт Капитал: Trading idea #2
Голомт Капитал: Trading idea #2
Trading Alert: 600104 (Buy), IMPP (Buy), TBT (Buy)
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #2

Trading idea #1-т дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

SAIC MOTOR LTD /600104.SSE/. (BT: $12-14.0 | TP: $19.3 | STP: $11.0)
Saic Motor Corp Ltd компани нь БНХАУ-ын төрийн өмчит хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани бөгөөд 2020 оноос эхлэн цахилгаан автомашины салбарт эрчимтэй орж байгаа компани юм. Saic Motor Corp Ltd компани нь 2022 оны байдлаар БНХАУ-ын нийт автомашин үйлдвэрлэлийн 18.5 хувийг үйлдвэрлэсэн бол нийт экспортын автомашины 29.1 хувийг дангаараа нийлүүлжээ. Saic Motor компани нь Volkswagen, Volvo, General Motors, Istana зэрэг автомашин үйлдвэрлэгч нартай хамтарч ажилладаг.
Тус компанийн үнэ ашигийн харьцаа 9.73, үнэ дансны үнийн харьцаа 0.87, үнэ орлогын харьцаа 0.31 байгаа бөгөөд үнэлгээний тус харьцаа үзүүлэлтүүд түүхэн болон салбарын дундаж үнэлгээнээс доогуур үнэлэгдээд байна.

SAIC MOTORS LIMITED (SL:11.0 | BT: 12.1-14.0 | TP:19.3)
GENERAL MOTORS /NYSE:GM/ (BT: $0.194 | TP: $0.488 | STP: $0.134)
Империал Петролиум (IMPP: NASDAQ) нь Грект төвтэй олон улсын тээврийн компани юм. Тус компани нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, түүхий тосыг далайгаар тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг 250 dwt-аас дээш хүчин чадалтай 4 хөлөг онгоцтой.
2023 оны 3-р сарын 27-ны өдөр компанийн удирдлагууд нь өөрийн компанийн цэвэр хөрөнгийн үнэ цэнийг (NAV) 338.6 сая доллар буюу одоогийн зах зээлийн үнэлгээнээс ойролцоогоор 700%-иар өндөр үнэлсэн байна. Нэгэн сонирхолтой үзүүлэлт нь тухайн компанийн 2022 оны жилийн эцсийн тайланд бэлэн мөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт 50 сая ам.доллар байсан бол одоогийн байдлаар тус компанийн үнэлгээ 36.8 сая ам.доллар байна. Энэ нь тухайн компанийн дансандаа байгаа бэлэн мөнгөнөөсөө ч хямдаар үнэлэгдэж байна гэсэн үг юм.

IMPP (SL: 0.134 | BT: 0.194. | TP: 0.488)
Бондын өгөөж дагасан ETF (BT: $27.74 | TP: $32.45 | STP: $26.00)
TBT буюу Proshares Ultrashort Lehman 20 Year Treasury ETF нь Barclays Capital-ийн 20 жилээс дээш хугацаатай АНУ-ын засгийн газрын бондын өдөр тутмын үнийн индексийг 2х урвуу хөшүүрэгтэйгээр дагаж хөдөлдөг.
Өнгөрсөн долоо хоногт PCE price index хүлээгдэж байснаас доогуур гарч, бондуудын өгөөж 8-11bps-ээр буураад байсан. Хэрэв инфляц өндөр хэвээр хадгалагдаж, бодлогын хүү өндөр хэвээр байх магадлал нэмэгдсэн тохиолдолд бондын өгөөж өссөнөөр TBT ETF ханш өсөх магадлалтай байна.

TBT (SL: 26.00 | BT: 27.74 | TP: 32.45)

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.