- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #16
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #16
Trading Alert: China Construction Bank (Buy), Li NIng Co (Buy)
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #16

#Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд
Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

CHINA CONSTRUCTION BANK (BT: $4.15 | TP: $5.12 | STP: $3.92)
China Construction Bank буюу Хятадын дэд бүтцийн банк нь 141.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Дэлхийд 3-т тооцогдох томоохон банк юм. Тус банкны P/E харьцаа 4.74 байгаа бөгөөд ногдол ашгийн өгөөж нь жилийн 6.43% буюу маш өндөр байна.
Биржид бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөртөө 9.4 HKD ханшид хүрч байсан тус банкны ханш өдгөө 2009, 2016, 2022 онуудынхаа ёроолын түвшинтэй ойролцоо түвшинд хүрээд байна. China Construction Bank-ний P/B харьцаа 0.35 буюу өөрийн хөрөнгийн үнэлгээнээс 65%-аар багаар арилжаалагдаж байна.

LI NING CO LTD (BT: 42.65 | TP: 55.65 | STP: 37.95)
Li Ning Company Limited нь БНХАУ-д (БНХАУ) брэнд хөгжүүлэлт, загвар зохион бүтээх, спортын гутал, хувцас, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн худалдаа, борлуулалтын үйл ажиллагааг голчлон эрхэлдэг.
2004 онд Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн тус компани нь 15.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй зах зээлд арилжаалагдаж буй бөгөөд ногдол ашгийн өгөөж 1.1%, P/E харьцаа 25 байна.
2022 онд тус хувьцааны ханш 104.8 HKD-д хүрээд байсан бол өдгөө 43.85 HKD буюу 2021, 2022 онуудын ёсоолын түвшинтэй ойролцоо арилжаалагдаж байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7