- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #14
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #14
Trading Alert: UGL (Buy), NIKKEI (Buy), ICBC (Buy)
ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #14

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

INDUSTRIAL AND COMMERCIAL BANK OF CHINA LTD (BT: $3.59 | TP: $4.31 | STP: $3.26)
Industrial and Commercial Bank of China Ltd компани нь БНХАУ-д төвтэй дэлхийн хамгийн өндөр өөрийн хөрөнгөтэй компани юм. Тус компани нь 2006 оны 10 сарын 27 өдөр Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржид давхар бүртгэгдсэн. ICBC банк нь тус хоёр бирж дээр давхар бүртгэлтэй учраас юань болон хонгконг доллароор арилжаалагддаг бөгөөд хөрөнгө оруулагчиддаа жилд дунджаар 8 хувийн ногдол ашгийн өгөөж тараадаг байна.
Биржид бүртгэгдсэнээс хойш тус компани нь өсөлтийн трэндээ хадгалсаар байгаа бөгөөд 2023 оны 7 сард ногдол ашиг тарааснаар ханш унаж урт хугацааны трэндийн дэмжлэгийн бүс дээрээ ирээд байна. Тус хувьцааг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахад тохиромжтой бүс дээрээ арилжаалагдаж байна.

NIKKEI INDEX (TSEJ:SMDAM NIKKEI225 ETF) (BT: 28,141 | TP: 38,939 | STP: 24,495)
Nikkei 225 индексийн P/E харьцаа 16 буюу түүхэн 3, 5, 10 жилийн дунджаас доогуур байгаа.
Зах зээлийн үнэлгээ нь 829 их наяд YEN бол компаниудых нь орлого нь үүнээс өндөр 963 их наяд YEN байна. YEN-ийн ханш дэлхийн санхүүгийн хямрал, азийн хямралын үеийнхээс ч доогуур байгаа. 2008 оны түвшинд хүрэхийн тулд валютын ханшийн зөрүү нь +24% өгөөж авчрах боломжтой.

PROSHARES ULTRAGOLD (NYSE:UGL) (BT: $60.89 | TP: $83.71 | STP: $52.41)
Proshares UltraGold нь Bloomberg дэхь алтны ханш 1%-иар өсөхөд ханш нь 2%-иар өсдөг 2х хөшүүрэгтэй ETF юм.
ОХУ-Украйн хоорондын дайн дуусаагүй байгаа, улс орнуудын мөнгөний хатуу бодлогын нөлөөлөл эдийн засагт дөнгөж гарч эхэлж байгаа болон БНХАУ-д дахин үүсээд буй үл хөдлөх хөрөнгийн хямрал зэргийг үзвэл эрсдэлгүй хөрөнгө оруулалт одоо ч үнэ цэнэтэй хэвээр байна.
Алтны ханш өнөөдрийн байдлаар 1967 ам.доллар байгаа бол 2023 онд хүрч болох шинжээчдийн ханшийн таамаглал 2176 ам.долларт байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7