ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #13

Trading Alert: DISNEY (Buy), SQ (Buy), HAL (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #13

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

Walt Disney Company /NYSE:DIS/ (BT: $88.62 | TP: $132.7 | STP: $79.16)

The Walt Disney Company нь 1923 онд байгуулагдсан бөгөөд хувьцаагаа олон нийтэд анх 1957 онд санал болгож байжээ. Тус компани нь үйл ажиллагаагаа Disney Media and Entertainment Distribution буюу үзвэр үйлчилгээ болон Disney Parks, Experiences and Products буюу зугаа цэнгэлийн үйлчилгээ гэсэн хоёр сегментийн дор явуулдаг.

WDS компанийн үзвэл үйлчилгээний багц дотор Walt Disney Pictures, Twentieth Century Studios, Marvel, Lucasfilm, Pixar болон Searchlight Pictures ордог бөгөөд түүнээс гадна онлайн стримингийн үйлчилгээг Disney+, ESPN болон Hulu зэрэг платформуудаар хүргэдэг байна. Disney дэлхий даяар 12 парк ажиллуулдаг бөгөөд тэдгээрийн дотор АНУ-ын Флорида болон Калифорния мужуудад байрлах, Франц, Япон, Хонг Конг болон Шанхайд байрлах паркууд орно. 2022 онд тус компани 82 тэрбум 722 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулбал 22.7% өсөлт юм. 2023 оны 7-р сарын байдлаар нэгж хувьцаанд ноогдох ашиг нь 2.21 ам.доллар байна.

BLOCK INC (NYSE:SQ) (BT: $72.13 | TP: $78.67 | STP: $68.03)

Block Inc. нь 2009 онд Twitter, Inc. үүсгэн байгуулагч Жэк Дорси болон Жим МакКелвигийн байгуулсан технологийн компани. Компанийн нийт 604.9 сая хувьцааны 98.04% нь чөлөөтэй арилжаалагддаг бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдын дунд The Vanguard Group, Inc., Fidelity Management and Research Company LLC болон Morgan Stanley Investment Management Inc. зэрэг орно. Компани Square болон Cash App гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүнчлэн компанийн бүтэц Spiral хэмээх биткойны хөгжүүлэлтэд тулгуурласан систем орно. 2023 оны байдлаар тус компани 45.65 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

HALLIBURTON (NYSE:HAL) (BT: $35.96 | TP: $39.68 | STP: $34.84)

Halliburton Company нь 70 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг эрчим хүчний салбарт үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компанийн төв оффисууд нь АНУ-ын Техас мужид болон АНЭУ-ын Дубай хотноо байрладаг. 2022 оны үйл ажиллагааны ашиг нь 2 тэрбум 707 сая ам.доллар байсан ба энэ нь өмнөх оны үзүүлэлттэй харьцуулбал 50 гаруй хувийн өсөлт юм. Компанийн орлогын хагас гаруй хувийг буюу 47 хувийг Хойд Америк дахь үйл ажиллагаа нь бүрдүүлдэг бол дөрөвний нэг нь Ойрх Дорнод болон Азийн орнуудаас хамааралтай. Үлдсэн хэсэг Европ, Африк тивийн болон Латин Америкийн болон ТУХН-ийн орнууд бүрдүүлнэ.

2022 оны 12-р сарын байдлаар тус компанийн эздийн өмчийн өгөөж 21.69%-тай байгаа нь салбарын дундаж болон 5.76%-иас өндөр байна. Halliburton Company-ийн үнэ ашгийн харьцаа 2023 оны 7-р сарын байдлаар 17.08 байгаа бөгөөд нэгж хувьцаанд ноогдох ашиг 2.16 ам.доллар байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7