ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #12

Trading Alert: ZM (Buy), TSLA (Buy), BABA (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #12

Энэхүү мэдээллийг зөвхөн мэдээллийн зорилготойгоор бэлтгэсэн болно.

Trading idea-д дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

Zoom Video Communication /NASDAQ:ZM/ (BT: $67.88 | TP: $113.12 | STP: $55.04)

Zoom Video Communication компани нь 2019 оны 04 сарын 19 өдөр NASDAQ-ийн хөрөнгийн биржид бүртгэгдэж хоёрдогч арилжаа эхэлсэн эхний өдрөө IPO санал болгосон ханш болох 36 ам.доллароос 80 хувиар өсөж 65 ам.доллар хүрж байсан. Тэгвэл энэ оны 2 сард тус компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн ханшийн дэмжлэгийн бүс дээр хүрч дэмжлэг аваад байна.

Zoom компани IPO гаргалтын үетэйгээ харьцуулахад нийт хөрөнгө 8 дахин өсөж 8.1 их наяд ам.долларт хүрсэн байна, энэ хугацаанд хуримтлагдсан ашиг 2.1 тэрбум ам.долларт хүрч компанийн баланс дээрх бэлэн мөнгө 737 саяас 5.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Борлуулалтын орлого 60.8 сая ам.доллароос 4.3 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 7.1 хувиар өссөн. Харин өнгөрсөн оны 4-р улиралд IPO хийснээс хойш анх удаа цэвэр ашиг алдагдалтай гарсан бөгөөд алдагдалтай гарахад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт удирдлагын зардал нөлөөлсөн байгаа буюу зардлаа танаж чадах юм бол ашигтай ажиллаж хөрөнгө оруулагчдын итгэл буцаад сэргэх бүрэн боломжтой байна.

Alibaba Group Holdings Ltd (HKS: 9988) (BT: $83.35 | TP: $162.00 | STP: $54.20)

Alibaba Group Holdings Ltd компанийн зах зээлийн үнэлгээ Ant Group-ийн IPO-г цуцалсан үеэс хойш буюу БНХАУ-ын монополийн эсрэг хууль чангарсан үе болох 2020 оны 10 сараас хойш 600 тэрбум ам.доллароор хорогдоод байгаа бөгөөд 2022 оны 10 сард БНХАУ-ын эдийн засаг нээгдэх үед өмнөх ханшийн дэмжлэгийн бүс болох 2015 оны Азийн хөрөнгийн зах зээлийн хямралын үед хүрж байсан дэмжлэгийн бүсд хүрч дэмжлэг аваад байгаа.

Энэ онд БНХАУ эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд чангалаад байсан технологи, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбаруудаа дэмжиж эхлээд байна. Тус дэмжлэгийн хүрээнд БНХАУ-ын мөчлөгийн чанартай компаниудын хувьцаанууд руу хөрөнгө оруулагчдын мөнгөний урсгал шилжих хүлээлт үүсээд байна.

Tesla, Inc. (NYSE: TSLA) (BT: $224.38 | TP: $309.33 | STP: $199.04)

Tesla Inc. компанийн 2023 оны 1-р улиралд 23 тэрбум 329 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд үйл ажиллагааны ашгийн маржин нь 11.4%-тай байна. Өмнөх улирлуудтай харьцуулахад тус үзүүлэлтүүд буурсан нь автомашины борлуулалтын үнийг хямдруулсантай холбоотой бөгөөд цаашид тус компани үйлдвэрлэлийн зардлаа бууруулж, илүү эдийн засгийн хэмнэлттэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн. Тус зорилтод хүрэхийн тулд Tesla Inc. АНУ-д байрлах Megafactory-гийн хүчин чадлыг сайжруулж нэмэлтээр Шанхай хотноо шинэ Megafactory байгуулах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн Tesla Inc. дараагийн үеийн тээврийн хэрэгсэл хөгжүүлэх төслийн хүрээнд ажилласаар байгаа бөгөөд удаан хүлээгдээд байгаа Cybertruck загвар 2023 оны 3-р улиралд худалдаанд гарах хүлээлттэй байна. 2023 оны 7-р сарын байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 829.68 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үнэ ашгийн харьцаа нь 77.15 байгаа нь компанийн 5-н жилийн дунджаас доогуур байна.

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.7