Голомт Капитал: Trading idea #1

Trading Alert: AT&T (Buy), GM (Buy), OIL (Buy)

ГОЛОМТ КАПИТАЛ - TRADING IDEA #1

Энэ долоо хоногт зарлагдах тайлангаа зарлах компаниуд

Trading idea #1-т дурдсан BT нь дараагийн Trading idea дугааруудад өөрчлөгдөх боломжтой бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн ханшийн зорилт нь 12 сар доторх хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэхүү арилжааны саналын дагуу шийдвэр гаргах бол энэхүү и-мэйлийн доор байрлах мэдэгдэлтэй танилцахыг зөвлөж байна.

AT&T /T.NYSE/ (BT: $18.0 | TP: $21.1 | STP: $16.5)

“Хямралын дараа технологийн болон харилцаа холбооны салбарын компаниудын хувьцаанууд хамгийн өндөр өсөлтийг үзүүлдэг.”

AT&T компани нь АНУ-ын харилцаа холбооны салбарын хамгийн том компани бөгөөд олон улсад харилцаа холбооны үйлчилгээ, харилцаа холбоон дээр суурилсан технологийн үйлчилгээг санал болгодог компани юм. Тус компани нь харилцаа холбоо болон Латин Америк гэсэн хоёр гол бизнесийн сегментэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд харилцаа холбооны сегментэд утастай болон утасгүй сүлжээ, холбооны үйлчилгээг АНУ орон даяар хангадаг бол Латин Америкийн сегментээрээ Мексик улсад утасгүй сүлжээний үйлчилгээ болон тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлдэг байна.

AT&T компани нь 1882 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1984 оны 07 сарын 19 өдөр Нью-Йоркын хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Тус компани нь уламжлалт сектор буюу харилцаа холбооны секторт арвин туршлагатай компани бөгөөд 2022 онд хувьцаа эзэмшигчиддээ 5.96 хувийн ногдол ашгийг тараасан байна. Энэ хугацаанд S&P 500 компанийн дундаж ногдол ашиг 1.9 хувь байжээ.

AT&T /T.NYSE/ (BT: $18.0 | TP: $21.1 | STP: $16.5)

GENERAL MOTORS /NYSE:GM/ (BT: $33.0 | TP: $40.0 | STP: $30.0)

General Motors компани нь зах зээлийн үнэлгээгээр Ferrari-гийн дараагаар дэлхийд 10-т жагсдаг бөгөөд борлуулалтын орлогоороо HONDA-гийн дараа 6-т жагсдаг. Тус компани нь 1908 онд үүсгэн байгуулагдсан, жилд дунджаар 6.8 сая автомашин борлуулдаг, 155 мянган ажилчидтай. General Motors-ийн хамгийн алдартай автомашины брэндүүдээс дурдвал Chevrolet, Cadillac, Buick, GMC байна. Тус компани нь 4 сегментэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд General Motors North America, General Motors International, Cruise, GM Financial багтана.

Компанийн ирэх 12 сарын үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд салбарын дунджаас доогуур байгаа бөгөөд 2022 оныг хүртэл 5 жилийн хугацаанд борлуулалтын орлого, цэвэр ашиг нь өмнөх 5 жил өссөн үзүүлэлттэй байна. Хувьцаа эзэмшигчиддээ жилд 1-2.0% ногдол ашгийг тогтмол тараадаг.

GENERAL MOTORS /NYSE:GM/. (BT: $33.0 | TP: $40.0 | STP: $30.0)

Газрын тос /UCO.NYSE/ (BT: $64.0 | TP: $96.0 | STP: $60.0)

ProShares Ultra Bloomberg Crude Oil /UCO.NYSE/ ETF нь ProShares-ийн гаргасан Bloomberg-ийн WTI Crude Oil Index буюу газрын тосны ханшийг дагаж хөдөлдөг (2x) хөшүүрэгтэй ETF юм. ProFund сангийн ETF гаргагч Proshares нь өнөөдрийн байдлаар 60 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгө бүхий ETF-ийг удирдаж байгаа бөгөөд нийтдээ 137 ETF гаргаж орлогоороо First Trust-ын дараагаар 6-д жагсаж байна.

Газрын тос нь 2022 оны 3 сарын 7 өдөр буюу ОХУ болон Украйны дайнаас шалтгаалж 130.7 ам.доллар хүрсэн бөгөөд 2023 оны 3 сарын 20 өдөр цар тахлын өмнөх оройн түвшин болох 64.12 ам.долларын түвшинд хүрж ханшийн дэмжлэг авсан байна.

Газрын тос /UCO.NYSE/ (BT: $64.0 | TP: $96.0 | STP: $60.0)

Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.