- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “TRADING IDEA”-ӨСӨЛТТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СИГНАЛ
“TRADING IDEA”-ӨСӨЛТТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СИГНАЛ
UBS банк- 1.4 тэрбум ам.долларын торгууль | Аргентин-Уналт | Paypal-Шинэ томилгоо

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ:
🔵Аргентинд нэг шөнийн дотор бараа, бүтээгдэхүүний үнэ 20 хувиар өсөж, песогийн ханш 18 хувиар буурав.
🔵Швейцарийн UBS банкинд 1.4 тэрбум ам.долларын торгууль ноогдууллаа.
🔵"Trading Idea #1" хөрөнгө оруулалтын сигналд багтсан General Motors-ын хувьцааны ханш 23.9%-ийн өсөлтийг үзүүллээ.
🔵Алекс Крисс Paypal-ын шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдов.
🔵Монос Хүнс ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 2 тэрбумд хүрлээ.
🔵МХБ-ийн 2023 оны 08 сарын 14-ний өдрийн арилжааны мэдээ

УНАЛТ
Аргентины мөнгөн тэмдэгтийн нэг доллартай харьцах ханш 350 песо боллоо.
Аргентины төв банк бодлогын хүүгээ 21 нэгж хувиар өсгөөд байна. Ингэснээр улсад нэг шөнийн дотор бараа, бүтээгдэхүүний үнэ 20 хувиар нэмэгдээд байна. Энэ бүхэн тус улсад өрнөж буй ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.
Тодруулбал, ням гарагт болсон анхан шатны сонгуульд Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес ялагдал хүлээж, харин хэт барууны үзэлтэй гэгддэг Хавьер Милэй 30 орчим хувийн саналаар ялаад байгаа юм. Тэрээр эдийн засгийг долларжуулж, төв банкийг татан буулгана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Сонгуулийн дүнг танилцуулсны дараа зах зээлд огцом хөдөлгөөн бий болж АНУ-д арилжаалагддаг биржийн арилжааны сан нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унаад байна.

ОНОВЧТОЙ СИГНАЛ
"Trading Idea#1"-т багтсан General Motors-ын хувьцааны ханш 23.9%-ийн өсөлтийг үзүүллээ.
Голомт Капитал ҮЦК нь 2023.03.27-ны өдрөөс эхлэн гадаад арилжааны харилцагчиддаа "Trading Idea" хөрөнгө оруулалтын сигналыг хүргэж байгаа билээ.
Тэгвэл "Trading Idea #1"-т багтсан General Motors хувьцааны ханш бидний сүүлд өгсөн зөвлөмжөөс хойш 23.9%-ийн өсөлтийг үзүүлж (Take Profit, TP) ашиг хэрэгжүүлэх ханшиндаа амжилттай хүрээд байна.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ Эрхэм та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол доорх холбоосоор мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

ХАРИУЦЛАГА
Швейцарийн UBS банк 1.4 тэрбум ам.долларын торгууль төлнө.
Швейцарийн UBS банк дэлхийн санхүүгийн хямралын үеэр орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож борлуулсан юм. Тус банк үнэт цаасны баталгаа болох ипотекийн зээлийг асуудалтай, шаардлага хангахгүй гэдгийг мэдэж байсан ч борлуулж иргэдийг залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдсан билээ.
Тэгвэл энэ үйлдэлд нь ногдуулсан нийт 1.4 тэрбум долларын торгуулийг төлөхөөр болсныг прокурорын газраас даваа гарагт мэдэгдлээ.

Ингэснээр АНУ-ын Хууль зүйн яамнаас үүсгэсэн, асуудалтай ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг иргэдэд худалдсан томоохон санхүүгийн байгууллагуудын эсрэг гаргасан сүүлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдлээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр эдгээр хэргүүдийн хуримтлагдсан нөхөн төлбөр одоогоор 36 тэрбум ам.доллар болжээ.

ТОМИЛГОО
Алекс Крисс Paypal-ын шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдов.
зөвлөлийн гишүүд, Intuit-ийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдийн салбарыг удирддаг Гүйцэтгэх захирал Алекс Криссийг PayPal-ын шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсоныг мэдэгдэв. Удирдах зөвлөлийн гишүүд Крисийн Intuit компанид үзүүлсэн гүйцэтгэлд сэтгэл хангалуун байсан бөгөөд хамгийн гол нь түүний Mailchimp маркетингийн платформыг 12 тэрбум ам.доллараар худалдан авах шийдвэр нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.
Есөн нэр дэвшигчээс шалгарсан Алекс Крисс нь 2023.09.27-ны өдрөөс эхлэн PayPal компанийг олон жил удирдсан Дан Шульманыг орлох юм.

Алекс Крисс хэлэхдээ "Би Данаас удирдлагыг хүлээн авч PayPal-ийн чадварлаг, тууштай хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна. PayPal-ын өмнөх гайхалтай түүхүүдэд үндэслэн, ирээдүйд хэрэглэгчдэд маш сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө хүчин зүтгэнэ" гэжээ.
Энэ мэдэгдлийн дараа PayPal-ын хувьцаа 2%-ийг давсан өсөлтийг үзүүлсэн байна.

ХҮҮГЭЭ ӨНДӨРТ ӨРГӨ!
Голомт Капитал компани 2023 онд нээлттэй болон хаалттай бонд, ХБҮЦ /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/ нийт 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татсан бол бонд эзэмшигчдэдээ нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг олгоод байна.
Тус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6%-тай байгаа бол бид танд илүү өндөр өгөөж, ТОП компаниудын барьцаа баталгаа бүхий бондуудыг санал болгож байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
ӨСӨЛТ
Монос Хүнс ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 2 тэрбумд хүрлээ.
Монос Хүнс ХК 2023 оны эхний хагас жилд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсөж, 16.4 тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 2 тэрбум төгрөгт болсон байна.

Тус компани 2022 оноос ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Киргиз улсын зах зээлд нэвтрэхээр төвлөрч ажилласны үр дүн гарч эхэлснийг онцолж байгаа юм. Тухайлбал: Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбарын захиалгаар “Милино” брэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.
Ингэснээр тус брэндийн “Ааруултай үрэл” бүтээгдэхүүнийг ОХУ-аас гадна Евро Азийн Эдийн засгийн холбооны таван улсад борлуулах боломжтой болсон байна.
ДАНС НЭЭХ-АРИЛЖААНД ОРОЛЦОХ

ДОТООДЫН АРИЛЖАА8
МХБ-ийн 2023 оны 08 сарын 14-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 122,080,405 төгрөгийн үнийн дүн бүхий 617,254 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
Мон Наб ХК (MNB +15.00%)
Бөөний худалдаа ХК (BHL +15.00%)
Хүрд XK (HRD +14.99%)
ӨНДӨР УНАЛТТАЙ
Жидакс ХК (SOH -14.76%)
Адуун чулуун ХК (ADL -14.67%)
Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.09%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,175 ширхэг нэгж эрх 36,461,430 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 158,541,835 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.25% хувиар буурч, 35,770.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,427,747,472,020 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
