- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛЫН ХАРИЛЦАГЧИД "ГУРАВЛАСАН ГЭРЭЭГ"📍 TRADER.GOLOMTCAPITAL.COM-ООР ХИЙХ БОЛОМЖТОЙ.
ГОЛОМТ КАПИТАЛЫН ХАРИЛЦАГЧИД "ГУРАВЛАСАН ГЭРЭЭГ"📍 TRADER.GOLOMTCAPITAL.COM-ООР ХИЙХ БОЛОМЖТОЙ.
Tesla - BYD өрсөлдөөн | Macy's - Үнийн санал | АНУ - Индекс өслөө |

💠 Хөрөнгийн зах зээлийн онцлох
АНУ-ын ажил эрхлэлт өслөө.
Голлох индексүүд өслөө.
АНУ-ын инфляц
ХНС-ийн бодлогын хүүгийн хүлээлт
💠Теслагийн цахилгаан автомашиныг сонирхогчид буурч байна.
💠Голомт Капиталын харилцагчид гуравласан гэрээг trader.golomtcapital.com хийх боломжтой боллоо.
💠Шинжээчид “Засгийн газрын бонд”-ыг сонгохыг зөвлөж байна.
💠Macy's-ын хувьцааг 5.8 тэрбум доллараар авах санал иржээ.
💠МХБ-ийн 2023.12.08-ны өдрийн арилжаа

📌 ОНЦЛОХ
Хөрөнгийн зах зээлийн онцлох
Ажил эрхлэлт өслөө.
Өчигдөр АНУ-ын хөдөлмөрийн яамнаас 11-р сарын ажил эрхлэлтийн тоон мэдээллийг танилцууллаа. Тайланд дурдсанаар 11 сард нийт 199,000 ажлын байр шинээр бий болсон нь шинжээчдийн таамаглал болох 180,000 ажлын байрнаас өндөр гарчээ.
АНУ-ын инфляц
Маргааш Монголын цагаар 21 цаг 30 минутад АНУ-ын 11 сарын инфляцын тоон мэдээлэл гарна. Шинжээчид инфляцын түвшинг 3.1 хувь буюу 10 сарын үзүүлэлтээс 0.1 хувиар багаар таамагласан байна.

ХНС-ийн бодлогын хүүгийн хүлээлт
Энэ долоо хоногийн лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнийн 02:00 цагт АНУ-ын төв банк бодлогын хүүгээ танилцуулна. Дийлэнх шинжээчид тус уулзалтаар бодлогын хүүг өсгөхгүй гэсэн хүлээлттэй байна.
Индексүүд өслөө.
Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд бүгд өсөлттэй хаагдлаа. Үүнд Dow Jones 0.36 хувиар, S&P 500 0.41 хувиар, Nasdaq 0.45 хувиар тус тус өссөн байна.


📊 ӨРСӨЛДӨӨН
Теслагийн цахилгаан автомашиныг сонирхогчид буурч байна.
Хятадын Суудлын автомашины холбооноос (CPCA) цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla Inc (NASDAQ: TSLA) компанийн Шанхай дахь үйлдвэрийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар буурсныг тайлагнажээ.
Тодруулбал, Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины үнэ 21%-иар буурсан нь 2022 оны 12 сараас хойших хамгийн том уналтыг үзүүлсэн байна.

Энэ оны эхнээс Тесла Хятадад үнээр өрсөлдөх стратеги ашиглаж эхэлсэн. Гэсэн ч тус улсын цахилгаан машины зах зээлд эзлэх хувь нь 9 сард 8.7% байсан бол 10 сард 5.78% болж буурчээ.
Харин Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч буюу өрсөлдөгч BYD (SZ:002594) компани 301,378 автомашин нийлүүлсэн нь 10 сарынхаас 0.09%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31%-иар өссөн байна.

Тесла 10 сарын сүүлээс стратегиа өөрчилж, автомашиныхаа үнийг тав удаа өсгөсөн ч Хятад дахь цахилгаан машины эрэлт нь удааширсаар байна.

📊 ХҮЛЭЭЛТ
Голомт Капиталын харилцагчид гуравласан гэрээг trader.golomtcapital.com хийх боломжтой боллоо.
ГОЛОМТ КАПИТАЛЫН ХАРИЛЦАГЧИД ГУРАВЛАСАН ГЭРЭЭГ TRADER.GOLOMTCAPITAL.COM-ООР ХИЙХ БОЛОМЖТОЙ.
Харилцагч, ҮЦТХТ, үнэт цаасны компанийн хооронд хийгддэг Гуравласан гэрээг байгуулснаар харилцагч ногдол ашгийн мөнгөө апп болон сайтаасаа зарлага гаргах хүсэлтээ илгээхэд л гүйлгээ нь 1-2 цагт банкны данс руу нь шууд хийгддэг болох юм.
Өмнө нь үнэт цаасны компаниар үйлчлүүлдэг харилцагчид тус гэрээг байгуулахдаа заавал компани дээр өөрийн биеэр ирдэг байсан.

Харин Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс харилцагчдын үнэт цаг хугацааг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулах зорилгоор trader.golomtcapital.com онлайн арилжааны брокероор дамжуулан Гуравласан гэрээ байгуулах боломжийг бүрдүүллээ.
Гуравласан гэрээ байгуулах алхам:
Trader.golomtcapital.com сайт руу онлайн эрхээрээ нэвтрэн орох
Мөнгө хүсэх өргөдөл цэс рүү орж ҮЦТХТ дахь бэлэн мөнгө авах товчийг дарах
Анхааруулгыг уншиж танилцах
Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээ байгуулах хэсгээс гэрээ байгуулах товч дээр дарах
Тайлбар хэсэгтэй уншиж танилцан, гэрээ байгуулж буй өөрийн мөнгө хүлээн авах банкны харилцах дансыг сайтар шалгаж, данс тань зөв бол гэрээ байгуулахыг зөвшөөрөх товч дээр дарах

📊 ХҮЛЭЭЛТ
Шинжээчид “Засгийн газрын бонд”-ыг сонгохыг зөвлөж байна.
BofA Global Fund Manager Survey буюу нийт 552 тэрбум ам.долларыг удирддаг дэлхийн 225 сангийн менежерүүдийн хамрагддаг судалгаагаар ирэх онд хамгийн оновчтой хөрөнгө оруулалтаар засгийн газрын бондуудыг нэрлэсэн байна.

Нийт сангийн менежрүүдийн 94 хувь нь ирэх онд бонд, хувьцаа болон таваарын хөрөнгө оруулалт нь мөнгөний захын үзүүлэлтийг эвдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Үүнээс 54 хувь нь бондын зах зээл хамгийн өндөр өгөөжтэй байна гэсэн хүлээлттэй байна.

⚙️САНАЛ
Macy's-ын хувьцааг 5.8 тэрбум доллараар авах санал иржээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгөд төвлөрсөн хөрөнгө оруулалтын компани болох Arkhouse Management болон Brigade Capital Management-ийн хөрөнгө оруулагчид Macy's (NYSE:M) их дэлгүүрийн хувьцааг ням гаригт 5.8 тэрбум ам.доллараар авах санал тавьсан байна.
Тодруулбал, тэд өөрсдийн эзэмшилд байдаггүй Macy's хувьцааг ширхгийг нь 21 ам.доллараар худалдаж авах саналаа ирүүлснийг The Wall Street Journal мэдээлэв.

Эдгээр хөрөнгө оруулалтын компаниуд нь Macy's-ийг зах зээлд хямдхан үнэлэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд зохих шалгалтын дагуу саналыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж WSJ тайланд дурьджээ.
Macy's-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 4.77 тэрбум ам.доллар байгаа бөгөөд хувьцааных нь ханш энэ жил бараг 15.79%-иар буурсан байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А" тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 30 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ
БОНДЫН НӨХЦӨЛ


"НОГООН БОНД"-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
ХААН Банкнаас Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалах дотоодын анхны ногоон бондыг гаргах гэж байна.
Бондын захиалгыг 2023.12.11-нд авах бөгөөд нийт 170 мянган ширхэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.0%-ийн хүүтэй гарна.

Энэ удаагийн дотоодын ногоон бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дээрх чиглэлүүдээс гадна усны менежмент, усны хэмнэлттэй технологи, ногоон барилгын шийдлүүд, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, ногоон тээврийн төслүүдийг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх юм байна.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.12.08-ны өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 515,404,935 төгрөгийн үнийн дүн бүхий 675,902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,334 ширхэг нэгж эрх 2,636,353 төгрөгөөр,
Багцын арилжаанд 467,290 ширхэг үнэт цаас 500,000,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,888,384,000 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 292,050 ам.доллар буюу 1,000,820,304 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,949,683,200 төгрөгөөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,900 ам.доллар буюу 1,730,231,712 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,612,283,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 3.08% хувиар өсч, 38,424.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,425,578,986 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
