- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “TOP-100” ОРОЛЦОГЧИЙН ӨГӨӨЖ -34.94%
“TOP-100” ОРОЛЦОГЧИЙН ӨГӨӨЖ -34.94%
АНУ-БНХАУ-д тавьсан хориг | Sony-ийн хувьцааг- Авах уу? Зарах уу? | Илон Маск- Хүн дээрх туршилт | Газрын тос-Оройн ханш

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын технологийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулалт хийхийг хориглолоо. | Хагас дамжуулагч ба микроэлектроник, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны систем гэсэн гурван салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах эрхийг АНУ-ын Сангийн сайдад олгожээ.
Японы Sony компанийн үйл ажиллагааны ашиг 31%-иар буурснаар хувьцааны ханш нь 6 хувиар уналаа. | Тус компанийн үйлдвэрлэдэг дэлгэцийн мэдрэгч болон PlayStation 5 тоглоомын борлуулалт буурсан нь нөлөөлсөн байна.
Golomt Capital Championship уралдаанд нийт 10 баг хүчтэй өрсөлдөж байна. | Бид уралдаанд оролцох хүсэлтэй ч анхны хөрөнгө оруулалтын дүн нь хүрэхгүй байсан харилцагчдыг 3 найзын хамтаар баг бүрдүүлэн оролцох боломжийг олгосон. Ингэснээр нийт 30 хүн 10 баг бүрдүүлэн бусад бие даасан оролцогчид болон багуудтай өрсөлдөж байна.
Хүний тархинд суулгах чип бүтээх зорилготой ийн стартап "Neuralink" компани хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татжээ. | Илон Маскийн энэхүү стартап компани хүн дээр туршилт хийхэд бэлэн болсон гэж мэдэгдээд байгаа юм.
Газрын тосны үнэ энэ оны шинэ оройн цэгтээ хүрлээ. | Америкийн шатахууны нөөц огцом буурч, Саудын Араб, Оросын олборлолт багасаж, Хятадын эрэлт удаашралтай байгаа тул лхагва гарагт нефтийн үнэ шинэ дээд цэгтээ хүрлээ.
МХБ-ийн 2023 оны 08 сарын 09-ний өдрийн арилжааны мэдээ | Энэ өдөр нийт 6,819,294,137 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 35,449.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,605,330,428,948 төгрөг боллоо.

ХОРИГ
Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын технологийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулалт хийхийг хориглолоо.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден компьютерийн чип үйлдвэрлэл зэрэг технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Хятадад хөрөнгө оруулахыг хориглосон захирамжид гарын үсэг зурав.
Үүнд хувийн хөрөнгө оруулалтын сан, венчур капитал, хамтын сан, ногоон хөрөнгө оруулалтын сангууд ч хамрагдаж байгаа юм.
АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх технологийг хөгжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан тус захирамжийн хүрээнд хагас дамжуулагч ба микроэлектроник, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны систем гэсэн гурван салбарт Хятадын аж ахуйн нэгжүүдэд АНУ-аас хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах эрхийг АНУ-ын Сангийн сайдад олгожээ.
Харин өнөөдөр Хятадын зүгээс уг захирамжийн эсрэг арга хэмжээ авах эрхтэй гэдгээ мэдэгдлээ. Хятадын Худалдааны яамнаас энэ шийдвэр нь аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад нөлөөлж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг алдагдуулж байна гэж мэдэгдээд байна.
Мөн АНУ-ыг шударга өрсөлдөөний зарчмыг хүндэтгэж, улс орнуудын худалдаа, хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийг сэргэхэд зохиомол саад үүсгэхгүй гэдэгт найдаж байна гэжээ.

АВАХ УУ? ЗАРАХ УУ?
Японы Sony компанийн үйл ажиллагааны ашиг 31%-иар буурснаар хувьцааны ханш нь 6 хувиар уналаа.
Японы Sony (NYSE:SONY) компанийн эхний улирлын үйл ажиллагааны ашиг 31%-иар буурснаар хувьцаа нь 6%-иар буурлаа. Үүнд тус компанийн үйлдвэрлэдэг дэлгэцийн мэдрэгч болон PlayStation 5 тоглоомын борлуулалт буурсан нь нөлөөлсөн байна.
Sony компани 2023 онд 25 сая ширхэг PlayStation 5-ыг борлуулахаар зорьж байгаа ч энэ улиралд ердөө 3.3 саяыг заржээ. Тиймээс компанийн зүгээс борлуулалтыг дэмжихээр 7 сард урамшуулал зарласан байна.
Харин Kantan Games зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Серкан Тото "Sony баруунд PS5-ыг хямдруулж эхэлсэн нь сайн зүйл биш" гэж хэлэв.

Тус компани мөн камер болон ухаалаг утасны дүрс мэдрэгч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ч сүүлийн үед ухаалаг утасны зах зээлд эрэлт буурсан тул 2024 он хүртэл шинэ мэдрэгч гарна гэж хүлээхгүй байна гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү борлуулалт буурсантай холбоотойгоор шинжээчид тус компанийн жилийн ашгийн таамаглалыг 10 хувиар бууруулж эхэллээ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” уралдаанд нийт 10 баг хүчтэй өрсөлдөж байна.
Голомт Капитал компаниас зохион байгуулж буй “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдаан 4 дэх сардаа үргэлжилж байна.
Тэмцээний гол зорилго нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг мэдээлэл, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын 1 ялагч тодорч 100,000,000,00 сая төгрөгийн “ЯЛАГЧ” болох юм.
Тиймээс бид тус уралдаанд оролцох хүсэлтэй ч анхны хөрөнгө оруулалтын дүн нь хүрэхгүй байсан харилцагчдыг 3 найзын хамтаар баг бүрдүүлэн оролцох боломжийг олгосон билээ.
Ингэснээр нийт 30 хүн 10 баг бүрдүүлэн бусад бие даасан оролцогчид болон багуудтай өрсөлдөж байна.
Багийн үзүүлэлт 18-р долоо хоногоос тооцогдож эхэлсэн ба 5 болон 4-р багуудын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байна.

ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:
Ganfeng Lithium /2460/ - 6.5%
Baoshan Ironsteel /600019/ - 6.12%
Tesla – 5.35%
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ТЕХНОЛОГИ
Хүний тархинд суулгах чип бүтээх зорилготой “Neuralink” компани 280 сая ам.долларын санхүүжилт татжээ.
Хүний тархинд суулгах чип бүхий суулгац бүтээх зорилгоор Илон Маскийн байгуулсан "Neuralink" стартапкомпани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ.
Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм. Таван жилийн өмнө Илон Маскийн үүсгэн байгуулсан тус компани нь хүний тархийг компьютертэй холбох чип суулгац бүтээхийг зорьж байгаа бөгөөд амьтад дээр туршилт хийгдэж байна. 2022 онд туршилтын сармагчин компьютерын Понг тоглоомыг тоглохоор оролдох үедээ нас барсан юм.
Гэхдээ Neuralink компаниас сармагчингийн тархинд суулгасан Bluetooth-ээр ажилладаг чип нь жижиг хүлээн авагчаар дамжуулан компьютертэй харилцах боломжтойг нотолсон гэж мэдэгдсэн билээ.
Хөрөнгө оруулалт татах мэдээ нь Илон Маскийн хүн дээр туршилт хийхээр болсноо зарласантай зэрэгцэж байгаа бөгөөд тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” зэрэг томоохон сангууд хөрөнгө оруулалтад оролцсон байна. “PitchBook Data” компанийн статистикаас харвал “Neuralink” компани энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар босгожээ.

Харин 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлийн хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт өгсөн байна.


Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.
Тус бонд нь харилцагч хүссэн үедээ бондоо зарж мөнгөө авах боломжтой бөгөөд банкны зээлийн шугамаар баталгаажсанаараа онцлогтой. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг “БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД”-ээс аваарай.


ОРОЙН ЦЭГ:
Газрын тос энэ оны шинэ оройн цэгтээ хүрлээ
Америкийн шатахууны нөөц огцом буурч, Саудын Араб, Оросын олборлолт багасаж, Хятадын эрэлт удаашралтай байгаа тул лхагва гарагт нефтийн үнэ шинэ дээд цэгтээ хүрлээ.
Брент маркийн нефтийн үнэ 1.38 ам.доллар буюу 1.6%-иар өсөж, нэг баррель нь 87.55 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 27-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Баруун Техасын түүхий нефтийн үнэ 1.48 ам.доллар буюу 1.8%-иар өсч, 84.40 ам.долларт хүрсэн нь 2022 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд цэгт хүрэв.
АНУ-ын шатахууны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.7 сая баррелиар буурсан бол дизель түлшийн нөөц 1.7 сая баррелиар буурсан гэж засгийн газар мэдээллээ.
Мягмар гарагт гарсан Хятадын мэдээллээс үзэхэд 7-р сард түүхий нефтийн импорт өмнөх сараас 18.8%-иар буурч, 1-р сараас хойшхи өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг эрэлтээ сэргээхээр тэмцэж байгаатай холбогдуулан Хятадын хэрэглээний салбар мөн дефляцид орж, үйлдвэрийн үнэ 7 сард буурав.

Харин экспортлогч Саудын Араб есдүгээр сар хүртэл дахин нэг сараар нийлүүлэлтээ өдөрт 1 сая баррелиар бууруулах төлөвлөгөөг дэмжсэн. Орос мөн есдүгээр сард газрын тосны экспортоо өдөрт 300 мянган баррелиар бууруулна гэж мэдэгдсэн.
Мягмар гарагт Саудын Арабын Засгийн газар Нефть экспортлогч орнуудын байгууллага болон ОПЕК+ зах зээлийг тогтворжуулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжиж байгаагаа дахин нотолсон гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

ДОТООДЫН АРИЛЖАА8
МХБ-ийн 2023 оны 08 сарын 09-ний өдрийн арилжааны мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 94,478,902 төгрөгийн үнийн дүн бүхий 456,958 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
Өндөрхаан ХК (ONH +15.00%)
Дархан зочид буудал ХК (DZG +14.98%)
Махимпекс ХК (MMX +8.36%)
ӨНДӨР УНАЛТТАЙ
Монинжбар ХК (MIB -6.00%)
Монгол шуудан ХК (MNP -5.03%)
Мандал Даатгал ХК (MNDL -4.72%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,060 ширхэг нэгж эрх 16,786,435 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр, “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 13,952,000 юань буюу 6,706,028,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 6,819,294,137 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 35,449.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,605,330,428,948 төгрөг боллоо.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
