TOP-100 ОРОЛЦОГЧИЙН ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ- “29.89” ХУВЬ

Freedom Holding Corp- Мөнгө угаасан уу? | Илон Маск-Өрсөлдөгчдөө хязгаарлав | АНУ-ын банкнуудын-Зээлжих зэрэглэл

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ:

🔵Fitch Ratings агентлаг АНУ-ын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

🔵Илон Маск өөрийн “X” сүлжээнд Facebook, Instagram зэрэг өрсөлдөгчдийнхөө контентын холбоос руу нэвтрэх эрхийг саатуулжээ. 

🔵”Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдааны TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.89 хувьтай байна.

🔵ОХУ бодлогын хүүгээ 8.5%-иас 12 хувь болгож нэмсэн бол БНХАУ 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болголоо.

🔵 Hindenburg Research компани Казахстаны 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй брокерийн компанийг онилж байна.

🔵“Барби” киног Алжир, Ливан, Кувейт зэрэг Арабын улсууд гаргахыг хориглолоо.

🔵МХБ-ийн 2023 оны 08 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ

 

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

Fitch Ratings агентлаг АНУ-ын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

Өндөр хүү, хадгаламжийн хүүгийн өсөлт, ашигт ажиллагааны бууралт зэргээс үүдэн АНУ-ын банкнуудад санаа зовох зүйл их байна. Дахин нэг санаа зовоох асуудал үүссэн нь зээлжих зэрэглэл нь буурах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Учир нь Moody's Investors Servic -ээс санхүүгийн зарим байгууллагуудын зэрэглэлийг буруулаад удаагүй байхад CNBC Fitch Ratings-ийн шинжээчид банкны салбарын зэрэглэлийг  AA-аас A+ болгон бууруулж магадгүй гэж мэдээлэв.

Ялангуяа JPMorgan Chase (JPM) болон Bank of America зэрэг томоохон банкнуудын үнэлгээ буурах хандлагатай байна гэжээ.  

Энэ мэдээллийн дараа буюу мягмар гарагт банкнуудын хувьцааны үнэ уналаа.

Тодруулбал, KBW Nasdaq Bank Index (^BKX) 2.8%-иар буурсан бол KBW Nasdaq Regional Bank Index (^KRX) 3.4%-иар буурсан байна.

Тус улсын томоохон банкуудын дунд Bank of America (BAC) хамгийн их буюу 3.2%-иар унажээ. Мөн M&T Bank (MTB) 4.2%-иар буурсан байна. Western Alliance (WAL) болон Comerica (CMA) тус тус 4% ба 4.5% буурчээ.

ДУУЛИАН

Hindenburg Research, Казахстаны 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй брокерийн компанийг мөнгө угаасан гэж буруутгаж байна.

Богино хугацааны арилжаагаар тэргүүлдэг Hindenburg Research компани өмнө нь Jack Dorsey's Block, Carl Icahn болон цахилгаан автомашины стартап Николагийн эсрэг бооцоо тавьж байсан юм. Тус компани одоо Казахстанд төвтэй 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй Freedom Holding Corp онлайн брокерийн компанийн эсрэг бооцоо тавьжээ.

2019 онд Nasdaq-д бүртгүүлсэн Freedom Holding Corp нь 2008 онд Москвад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дараа нь Казахстан руу нүүсэн юм.

ОХУ, Украинд довтолсны дараа Америк, Оросын банк санхүү, компаниудын харилцаа үндсэндээ зогссон ч Freedom Holding нь Орост бизнесээ явуулсаар байгаа бөгөөд мөнгө угаах, террозмийг санхүүжүүлэх зэрэг дүрэм журмыг зөрчиж байна гэж Hindenburg Research компани үзэж байна.

Freedom Holding-ийн гүйцэтгэх захирал Тимур Турлов

Nasdaq-аас тус компанийг улирлын тайлангаа ирүүлээгүй гэж анхааруулсны дараа тайлан нь зарлагдсан бөгөөд 3-р сарын 31-ны байдлаар жилийн орлого нь 795.7 сая ам.доллар болсон нь хоёр жилийн өмнөхөөс 100%-иар өссөн байна.

Үүнийг Hindenburg Research компанийн зүгээс тус компани АНУ болон Европын холбооны орнууд, Их Британиас тавьсан хоригийг зөрчиж, иргэд ААН-дэд үйлчилгээ үзүүлсээр байгаа бөгөөд Freedom-ийн гүйцэтгэх захирал Тимур Турловын хувийн эзэмшилд байдаг компаниар дамжуулж мөнгө угааж байна гэж мэдэгдлээ.

 Мягмар гарагт Freedom Holding-ийн хувьцаа 3.3%-иар уналаа.

 

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

“WEEK-22” ЯВЦ

“Week 22”-ын TOP-10-ын жагсаалтыг оролцогч Goldie тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд жагсаалтад шинээр оролцогч нэмэгдсэнгүй. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.89 хувьтай байна.

🔵 “Week 22”-т TOP-100 оролцогчийн багцын 80 орчим хувийг хувьцаа болон ETF бүрдүүлж байгаа бол 20 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.

🔵 TOP-100 оролцогчийн багцыг бүрдлийг авч үзвэл 23 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 20 хувь нь бэлэн мөнгө, 16 болон 11 хувь нь технологи болон харилцаа холбооны салбар, удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарууд орж байна.

🔵 Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Meta Platforms /NASDAQ:META/, Apple Inc /NASDAQ: AAPL/, Alibaba /NYSE: BABA/ болон Tesla /NASDAQ:TSLA/ орж байна.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ Эрхэм та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол доорх холбоосоор мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

ӨРСӨЛДӨӨН

Илон Маск өөрийн “X” сүлжээнд Facebook, Instagram зэрэг өрсөлдөгчдийнхөө контентын холбоос руу нэвтрэх эрхийг хязгаарлажээ.

Даваа гарагт хуучнаар Твиттер буюу “X” компаниас Reuters, New York Times вэбсайтууд болон Bluesky, Facebook, Instagram зэрэг өрсөлдөгчдийнхөө контентын холбоос руу нэвтрэх эрхийг хязгаарлаж байгааг Вашингтон Пост сонин мягмар гарагийн мэдээндээ дурджээ.

Эдгээр вэбсайтуудын аль нэгнийх нь “X” сувагт байршсан холбоос дээр дарахад вэб хуудсыг ачаалахаас таван секундын өмнө саатаж байгааг Вашингтон Постынхон өөрсдийн хийсэн туршилтаас иш татан мэдээлсэн байна.

Үүнтэй адил туршилтыг Ройтерс мөн явуулсан бөгөөд адилхан саатал гарсныг мэдээлсэн байна. Цаашид “Х” суваг энэ хязгаарлалтаа үргэлжлүүлэх үү? Эсвэл зүгээр л туршилт байсан уу гэдэгт одоогоор албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.

 

ХӨРШҮҮД

ОХУ бодлогын хүүгээ 8.5%-иас 12 хувь болгож нэмсэн бол БНХАУ 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болголоо.

ОХУ-ын хувьд өмнө нь рублийн ханш ам.долларын эсрэг 100 нэгжийг сэтэлж суларсан учраас бодлогын хүүгээ огцом нэмж байсан юм.

Энэ нь 2022 оны 2-р сард Украинд халдсаны дараа яаралтай арга хэмжээ авснаас хойш бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн анхны тохиолдол болж байв. Харин одоо үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна гэж мэдэгдлээ.

Тэгвэл БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2020 оноос хойших хамгийн өндөр хувиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргалаа. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбар унаж,  эдийн засгийн өсөлт буурч байгаа тул дэмжих арга хэмжээ авч байна гэсэн байна.

Мягмар гарагт болсон БНХАУ-ын Төв банкны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болгосон нь 6 сараас хойш бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа бууруулсан тохиолдол болж байна.

“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 15 шинжээчийн 14 нь энэ удаад бодлогын хүү өөрчлөгдөхгүй гэж таамаглаж байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм.

Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

СОНИН ХАЧИН

“Барби” киног Алжир, Ливан, Кувейт зэрэг Арабын улсууд гаргахыг хориглолоо.

Өнгөрсөн сард нээлтээ хийснээс хойш киноны зах зээлээс нэг тэрбум ам.долларын ашиг олоод байгаа “Барби” киног Алжир, Ливан, Кувейт зэрэг Арабын улсууд гаргахыг хориглоод байна.

Шалтгаан нь барууны үзэл суртлыг сурталчилснаас гадна соёл, шашны үзэлтэй нь нийцэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Алжир улсын хувьд тус кино нь хэдэн 7 хоногийн турш кино театруудаар нь гарч байсан бөгөөд "ижил хүйстэн болон барууны бусад гажуудлыг сурталчилсан" гэсэн шалтгаанаар хориглосныг орон нутгийн 24H Algerie мэдээллийн сайт мэдэгджээ.

Эдгээр улсаас өмнө Вьетнам улс Өмнөд Хятадын тэнгисийн хилийн маргаантай газрын зургийг үзүүлдэг тул “Барби” киног нээлтээ хийхээс ч өмнө хориглож байсан юм.  

ДОТООДЫН АРИЛЖАА8

МХБ-ийн 2023 оны 08 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Мон Наб ХК (MNB +15.00%)

  • Бөөний худалдаа ХК (BHL +15.00%)

  • Хүрд XK (HRD +14.99%)

ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Фронтиер Лэнд Групп ХК (MDR -14.99%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.24%)

  • Увс чацаргана ХК (CHR -11.46%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 82,734 ширхэг нэгж эрх 9,986,081 төгрөгөөр,

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,524 ширхэг үнэт цаас 151,729,440 төгрөгөөр, Багцын арилжаанд 41,772 ширхэг үнэт цаас 250,005,420 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,735,590,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,439,739,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.68% хувиар буурч, 35,526.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,420,938,416,858 төгрөг боллоо.

ДАНС НЭЭХ-АРИЛЖААНД ОРОЛЦОХ

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!