- Голомт Капитал ҮЦК
- Posts
- TOP-100 ОРОЛЦОГЧИЙН НИЙТ ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ -"29.41" ХУВЬ
TOP-100 ОРОЛЦОГЧИЙН НИЙТ ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ -"29.41" ХУВЬ
БНХАУ -Сэргэлт | ХНС-Бодлогын хүү | Бондын түүх-Калифорнияа муж | МХБ-Шинэчлэл

🔹АНУ-ын Үнэт цаасны биржийн хороо ОХУ-ын олигарх Роман Абрамовичтой холбоотой хөрөнгө оруулалтын зөвлөх компанийг яллалаа.
🔹БНХАУ-ын арилжааны банкнуудын ААН-үүдэд олгосон зээл 8-р сард өмнөх сараас 4 дахин өслөө.
🔹Холбооны нөөцийн сангийн ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 5.50%-д тогтвортой барих төлөвтэй байна.
🔹 Дэлхийн хотуудын бондын түүх-Калифорнияа мужийн бонд
🔹Монголын Хөрөнгийн Бирж арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүллээ
🔹TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.41 хувьтай байна.
🔹МХБ-ийн 2023.09.19-ний өдрийн арилжааны тойм

💹 АНХААРАЛД
АНУ-ын Үнэт цаасны биржийн хороо ОХУ-ын олигарх Роман Абрамовичтой холбоотой хөрөнгө оруулалтын зөвлөх компанийг яллалаа.
🔵Нью-Йорк хотноо төвтэй хөрөнгө оруулалтын зөвлөх компани болох Concord Management-ийг Оросын олигарх Роман Абрамовичийн нэрийн өмнөөс бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан хэргээр АНУ-ын Үнэт цаас биржийн хорооноос (SEC) ялласан байна.
Concord Management 2012-2022 оны хооронд Абрамовичийн нэрийн өмнөөс Хороонд бүртгэлгүйгээр хэдэн тэрбумаар хэмжигдэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэсэн мэдээлэл гарчээ.

Өнгөрсөн жил Их Британийн Засгийн газар Абрамовичийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа түүний хөрөнгийг удирдаж байсан hedge fund сангууд дансыг нь царцаажээ.
SEC-ийн хууль сахиулах хэлтсийн дарга Гурбир Грюал “Concord Management хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг бүртгэлгүйгээр эрхэлсэн нь хууль бүс үйлдэл юм” гэж хэлсэн байна.

💹 МӨНГӨНИЙ БОДЛОГО
Холбооны нөөцийн сангийн ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 5.50%-д тогтвортой барих төлөвтэй байна.
🔵Хурлын эцсийн шийдвэр гартал Төв банкны оны эцсийн төлөвлөгөө тодорхойгүй хэвээр байна. Ялангуяа хэрэглээний үнийн индекс өнгөрсөн 7 хоногт өсөлттэй гарсан ч инфляц 2 жилийн хугацааны хамгийн бага түвшиндээ ирсэн байна.
Лхагва гарагт болох хэвлэлийн бага хурлаар ХНС-ын дарга Жером Пауэлл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулна.

Тодруулбал, ХНС эдийн засгийн төсөөлөл болон жилийн эцсийн инфляцийн төсөөлөл, 11, 12 сарын бодлогын хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх юм.
Энэ удаагийн бодлогын хүүгийн шийдвэр нь зах зээлийн оны төгсгөлийн чиг хандлагыг тодорхойлох чухал хүчин зүйл юм.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 27
🏆“Week 27”-ийн TOP-10 жагсаалтыг оролцогч Goldie тэргүүлсээр байгаа бол Hahm нэмэгдэж орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.41 хувьтай байна.
🚩“Week 27”-ийн TOP-100 оролцогчийн багцын 84.25 орчим хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 13.24 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.

🚩TOP-100 оролцогчийн багцыг бүрдлээр нь авч үзвэл 32.91 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 12.54 хувь нь суурь материал, 10.74 хувь нь технологийн салбар, үлдсэн хувь нь харилцаа холбоо, эрчим хүч, аж үйлдвэрийн зэрэг салбарт хөрөнгө оруулжээ.
🚩Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian Automotive /NASDAQ:RIVN/, Tesla /NASDAQ: TSLA/, Meta platform Inc /NASDAQ: META/, Xanadu Mines /ASX: XAM/ орж байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен |

💹СЭРГЭЛТ
БНХАУ-ын арилжааны банкнуудын ААН-дэд олгосон зээл 8 сард өмнөх сараас 4 дахин өслөө.
🔵Найман сард БНХАУ-ын арилжааны банкнууд 1.36 их наяд юань буюу 186.18 тэрбум ам.долларын зээл шинээр олгосон нь өмнөх сараас бараг 4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд шинжээчдийн таамаглалаас давлаа.
Тус улсын бодлого зохицуулагчид үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор моргэйжийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд авах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Ингэснээр орон сууцны зээлийн эрэлт нэмэгдсэнээс гадна аж ахуйн нэгжид олгох зээл нэмэгджээ.
“Төрөөс хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжих нөхцөл байдал үүсэн тул зээлийн өсөлт эрчимжсэн” гэж шинжээчид мэдээллээ.
Мөн юанийн ханш өссөн нь эдийн засаг, санхүүгийн зах зээл огцом уналтын дараа тогтворжиж магадгүй гэсэн дохио болж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

💹БОНДЫН ТҮҮХ
КАЛИФОРНИЯ МУЖИЙН БОНД

Бонд гаргасан он: 2017
Татан төвлөрүүлсэн дүн: 428 САЯ АМ.ДОЛЛАР
Бондын санхүүжилт: /Мужийн ус суваг хангамжийн газрын бүтээн байгуулалт/
Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.

🔹Монголын Хөрөнгийн Бирж арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүллээ
Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн биржийн хооронд байгуулсан Ажлын мастер гэрээний хүрээнд 2012.07.02-нд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти цогц системийг нэвтрүүлснээр Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц олон улсын стандартад хүрч, үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжтой болсон юм.

Тэгвэл МХБ нь Миллениум арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөт төслийг амжилттай хэрэгжүүлж, арилжааны үндсэн системд 2023.09.04-08-нд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөх шатны туршилт (User Acceptance test), 2023.09.09-16-нд хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч талуудыг хамарсан хийсвэр арилжааны туршилт (Mock Test)-ыг зохион байгуулснаар 2023.09.18-ны өдрөөс эхлэн уг системийн шинэчлэлийг арилжаанд амжилттай нэвтрүүллээ.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 207,572,934 төгрөгийн үнийн дүн бүхий 387,401 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,071 ширхэг нэгж эрх 3,807,849 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 718 ширхэг бонд 71,768,500 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,400,000 юань буюу 3,041,600,000 төгрөгөөр болон 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,212,320,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11,537,069,283 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 34,769.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,880,053,371,030 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
