- Голомт Капитал ҮЦК
- Posts
- TOP-100 ОРОЛЦОГЧИЙН ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ- "23.57%"
TOP-100 ОРОЛЦОГЧИЙН ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ- "23.57%"
АНУ, БНХАУ-Найрамдал | Baidu Inc-Өсөлт | Хугацаагүй бонд-Захиалга авч байна

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ
🔵АНУ-Хятадын харилцаа түр зуур сайжирч, цагаан туг мандав.
🔵БНХАУ-ын технологийн Baidu Inc компанийн улирлын тайлангаар борлуулалт нь15 хувиар өссөн байна.
🔵Бондын зөвлөхүүд зөвлөж байна. | Хугацаагүй “Бонд”-ын давуу тал юу вэ?
🔵Алтайн Зам ХК хагас жилд 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг 62,000 төгрөгт хүрлээ.
🔵Golomt Capital Championship гадаад арилжааны TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 23.57 хувьтай байна.
🔵МХБ-ийн 2023 оны 08 сарын 22-ны өдрийн арилжааны мэдээ

АЙЛЧЛАЛЫН ӨМНӨ
АНУ-Хятадын харилцаа түр зуур сайжирч, цагаан туг мандав.
АНУ-ын зүгээс БНХАУ-ын 27 компани болон байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээг цуцалжээ. Энэ нь тус улсын Худалдааны Сайд Жина Раймондогийн Бээжинд хийх айлчлалын өмнө хоёр улсын харилцааг сайжруулах гэсэн алхам боллоо.
Мөн энэ даваа гарагт АНУ-ын Худалдаа Яамнаас Хятадын химийн бүтээгдэхүүн болон баттарей үйлдвэрлэгч Guangdong Guanghua Sci-Tech, сенсор үйлдвэрлэгч NanJing GOVA Technology зэрэг компаниудыг "баталгаажаагүй жагсаалт"-аасаа хассан байна.

Тус жагсаалтад орсон тохиолдолд АНУ-д үйлдвэрлэсэн технологийг худалдан авах боломжгүй болох юм.

БОЛОМЖ
БНХАУ-ын технологийн Baidu Inc компанийн улирлын тайлангаар борлуулалт нь15 хувиар өссөн байна.
Өчигдөр БНХАУ-ын технологийн Baidu Inc компани 2023 оны 2 улирлын тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд Baidu Inc компанийн борлуулалтын орлого 15 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас өндөр байв.
Тайлан нь сайн гарснаар хувьцааны ханш нь биржийн өмнөх арилжаагаар 4 хувь, бирж хаагдахад 2.75 хувийн өсөлттэй хаагджээ.
Энэ оны 3 сард Baidu Inc компанийн танилцуулсан хайлтын системийн хиймэл оюун ухаан Ernie 3.5 нь 3 сарын дараа гэхэд зарим үзүүлэлтээрээ Microsoft-ын ChatGPT-ээс сайн байгаа нь тодорхой болсон юм.
Тус AI нь улирлын тайлан эерэгээр гарахад чухал нөлөө үзүүлсэн төдийгүй онлайн маркетингийн борлуулалтын орлого ч өсөхөд нөлөөлжээ.

Baidu Inc-ийн хувьцааны ханш 2021.02 сард 22 өдрийн турш 354.82 ам.доллар буюу бүх цаг үеийн түүхэн дээд ханшиндаа хүрсэн юм.
Гэвч БНХАУ-ын засгийн газраас хэрэгжүүлсэн монополийн эсрэг хуулиас шалтгаалж 2022.10 сарын 24 өдрийн турш 73.58 ам.доллар буюу ёроолын цэгтээ хүрсэн бол одоогоор 128.36 ам.доллар дээр арилжаалагдаж байна.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |



ХУГАЦААГҮЙ “БОНД”-ЫН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
Байгууллага болон хувь хүмүүс өөрийн банкны дансны үлдэгдэлд харилцах бол 1️⃣%➖2️⃣%, хугацаагүй хадгаламж бол 4️⃣%➖6️⃣% тооцуулж авдаг.
Тэгвэл Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулж илүү өндөр хүүтэй✔ банкны зээлийн шугамаар баталгаажсан✔ Puttable Bond буюу хүссэн үедээ бондоо мөнгөжүүлэх✔боломжийг харилцагчиддаа олгож байна.
БОНДЫН НӨХЦӨЛ🖐️

✅Өөрөөр хэлбэл Та өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгө дээр нэг хоногийн ч алдалгүй хүүгийн өгөөж авах боломжтой юм.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP “WEEK-23”
“Week-23”-ийн TOP-10-ын жагсаалтыг оролцогч TJ тэргүүлж эхэлсэн бол оролцогч Ari шинээр жагсаалтад орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 23.57 хувьтай байна.

ТОВЧ ТОЙМ
🔵 “Week-23”-ын TOP-100 оролцогчийн багцын 80 орчим хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 20 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулж байна.
🔵TOP-100 оролцогчийн багцын бүрдлийн 28 хувийг мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбар, 17 хувь нь бэлэн мөнгө, 13 хувь нь технологи, 11 хувь нь харилцаа холбооны салбар эзэлж байгаа бол удаах байрд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарууд орж байна.
ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
💹 Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian Automotive /NASDAQ:RIVN/, Meta Platforms /NASDAQ: META/, Tesla Inc /NASDAQ: TSLA/ болон Xanadu Mines Ltd /TSX:XAM/ орж байна.

ӨСӨЛТ
Алтайн Зам ХК хагас жилд 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг 62,000 төгрөгт хүрлээ.
Алтайн зам ХК [MSE:AZH] эхний хагас жилд хэдийгээр өөрсдийн төлөвлөсөн борлуулалт болон ашгийн хэмжээний төлөвлөгөөндөө хүрээгүй ч 87.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг 62,000 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Тус компанийн хувьцааны хувьд зах зээл дээр идэвхтэй бус арилжигддаг бөгөөд 3 удаагийн арилжааны дүнд 9.22%-иар өссөн байна.

ДОТООДЫН АРИЛЖАА

МХБ-ийн 2023 оны 08 сарын 22-ны өдрийн арилжааны мэдээ
Тус өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 225,838,431 төгрөгийн үнийн дүн бүхий 478,906 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,745 ширхэг нэгж эрх 4,389,545 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 202,000 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,300,000 төгрөгөөр, Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 13,952,000 юань буюу 6,628,037,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 6,859,767,096 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.38% хувиар буурч, 35,512.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,301,817,506,704 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
