Tesla компанийн хувьцаа огцом өслөө. | Monthly Market Update /2024.07/ (1)

Google - Хөрөнгө оруулалт | Alibaba - OceanBase

 Tesla компанийн хувьцаа огцом өслөө.  

Өчигдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн танилцуулсан улирал тутам нийлүүлэх машины тоо хүлээлтээс давсан учраас 1 өдрийн дотор хувьцааны ханш нь 7 хувиар өсөөд байна. 

Тус компани өнгөрсөн улиралд 386,576 автомашин үйлдвэрлэж, 422,405 ширхгийг нийлүүлэхээр төлөвлөж байсан бол 410,831 автомашин үйлдвэрлэж, 443,956 машин нийлүүлжээ.

Энэ нь шинжээчдийн таамаглалаас давсан учраас хувьцааны үнэ нь 231.26 ам.долларт хүрээд байна. 

wiffle tesla GIF

Мөн 8 сарын 8-нд болох Tesla компанийн робот таксины нээлт өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс томоохон хөрөнгө оруулалтын банкнууд Tesla-ийн хувьцааг 275 ам.долларт хүрнэ гэж таамагласан хэвээр байна.  

Google Тайванд эрчим хүчний хөрөнгө оруулна.

АНУ-ын технологийн Google компани BlackRock компанитай хамтран нарны эрчим хүчийг дамжуулах 1 гВт хүчин чадалтай хоолойг Тайванд барихаар боллоо.

Энэ нь хиймэл оюун ухааны өсөлтийг дэмжихэд шаардагдах эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилготой юм.

Google компани Тайванийн нарны эрчим хүч үйлдвэрлэгч New Green Power компанид хөрөнгө оруулах бөгөөд хөрөнгө оруулалтын дүн тодорхойгүй байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Тайванийн орон нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэхээс гадна 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх Google-ийн зорилгод томоохон хувь нэмэр оруулах болно хэмээн тус компанийн зүгээс мэдэгдлээ.

Тайван улс дэлхийн хагас дамжуулагч чипийн 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Чип үйлдвэрлэл нь урт, нарийн төвөгтэй үйл ажиллагаа тул чип үйлдвэрлэх байгууламж нь дэлхийн хамгийн эрчим хүч их шаарддаг байгууламжуудын нэг байдаг.

Alibaba мэдээллийн сангийн OceanBase компанийн хувьцааг эзэмшинэ.

Ant Group-ын үүсгэн байгуулсан мэдээллийн сангийн OceanBase компанийн хувьцааны зарим хэсгийг Alibaba Group Holding эзэмшилдээ авчээ.

Тус компанийн хөрөнгө оруулагчдын дунд China Capital Investment Group, HongShan болон Yunfeng Capital зэрэг венчур капиталын томоохон компаниуд орсон байна.

Ингэснээр OceanBase компани нь Ant Group-ын 100%-ийн эзэмшилд байхаа больж тусгаарлагдсан 3 компаниудын нэг нь болж байна.

Эдгээр 3 компаниудын үлдсэн 2 нь Ant International болон Ant Digital Technologies юм. OceanBase нь Аnt Group-ын нэгж хэлбэрээр үйл ажиллагаагаа 2010 онд эхлүүлж байсан бөгөөд Alipay төлбөрийн системийн өгөгдлийн боловсруулалтыг гүйцэтгэдэг компани юм.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

MONTHLY MARKET UPDATE /2024.07/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна. Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

Сэдэв:

  • БНХАУ-ын зах зээл царцсан уу?

  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хөрөнгийн зах зээл дэхь нөлөө

  • Эдийн засгийн мөчлөгийн аль үед аль сектор илүү гүйцэтгэлтэй вэ? (Статистик судалгаа)

Уулзах цаг:

Өдөр: 2024.07.04 Цаг: 20:30

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ  “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.02-ны өдрийн арилжаа

 

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 438,930,347 төгрөгийн үнийн дүн бүхий 861,792 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хай би ойл ХК (HBO +12.88%

  • Сүү ХК (SUU +6.32%)

  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +2.03%)

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA -9.26%)

  • Айтүүлс ХК (ITLS -6.48%)

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -5.88%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,532 ширхэг нэгж эрх 3,483,268   төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10,020 ширхэг үнэт цаас 501,000,000  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 646  ширхэг бонд 64,511,400  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын багц 1 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,029,480 төгрөгөөр,

Энэ өдөр нийт 1,788,954,495  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.51% хувиар өсч, 44,515.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,243,006,276,895 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!