TESLAГИЙН 🚗 “CYBERTRUCK” ЦАХИЛГААН ПИКАП 💵 60,990 АМ.ДОЛЛАР

Энэтхэг - Тэргүүлнэ | OPEC - Зөвшилцөл | БНХАУ - Худалдааны салбар | Голомт Капитал - Ирээдүйн төлөө

💠OPEC+ хэр их газрын тос олборлох бол?

💠Энэтхэг эдийн засгаараа Азийг түүчээлнэ.

💠Teslaгийн “Cybertruck”цахилгаан пикап 60,990 ам.доллар

💠Голомт Капитал ҮЦК нь “БӨӨН БАЯР” хүүхдийн дууны уралдааныг ивээн тэтгэлээ.

💠Хятадын үйлчилгээний салбар мууджээ. 

💠МХБ-ийн 2023.11.30-ны өдрийн арилжаа

📊 ТЭРГҮҮЛЭГЧ

Энэтхэг эдийн засгаараа Азийг түүчээлнэ

Дэлхийд АНУ-ын дараа хоёрт тооцогддог томоохон эдийн засагтай БНХАУ нэгэн цагт Азийн эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч гол улс байв.

Гэвч тус улсын эдийн засаг удааширч байгаа учраас Азид тэргүүлэгч байр сууриа алдах төлөвтэй байгааг S&P Global-аас мэдээллээ.

Тэгвэл тус улсын байр суурийг Азийн орнуудаас эдийн засаг нь өндөр өсөх хүлээлттэй байгаа Энэтхэг улс эзлэхээр байна.

S&P Global-ын мэдээлснээр Энэтхэг улсын эдийн засаг энэ онд 6.4 хувиар өсөх хүлээлттэй байгаа нь өмнөх таамаглал болох 6 хувиас өндөр байгаа юм.

Харин 2025 онд тус улсын эдийн засаг 6.5 хувиар өсөх бол 2026 онд 7 хувиар өсөх хүлээлттэй байна.

📍Харин энэ хугацаанд БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.4 хувь, 2024 онд 4.6 хувиар өсөх хүлээлттэй байна.

📊 АНХААРАЛД

Teslaгийн “Cybertruck” цахилгаан пикап 60,990 ам.доллар

Teslaгийн хойд дугуйгаар хөтлөгчтэй Cybertruck загвар нь 💵60,990 ам.долларын үнэтэй байх бол илүү өндөр чанартай, бүх дугуйгаар хөтөлдөг загвар нь 💵79,990 ам.доллар, Cyberbeast шилдэг загвар нь 💵99,990 ам.долларын үнэтэй байна.

Татварын хөнгөлөлт, урамшууллын дараа үндсэн загварын үнэ 💵49,890 ам.доллар байх бол бүх дугуйгаар хөтлөгчтэй болон Cyberbeast загвар нь тус бүр 💵68,890 ба 💵96,390 ам.доллараар худалдаалагдах юм байна.

🚗Өчигдөр Элон Маск Техас мужийн Остин хотод болсон Cybertruck-ийн нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бидний бүтээсэн Cybertruck нь% ачааны машинаас илүү сайн ачааны машин, спорт машинаас илүү спорт машин байх болно” гэжээ.

💵60,990 ам.долларын үнэтэй хойд дугуйгаар хөтлөгчтэй загвар нь 2025 онд худалдаанд гарч эхлэх бөгөөд нэг цэнэглэлтээр 250 миль зам туулах, 0-60 хүртэлх хурдыг 6.5 секундэд авах хүчин чадалтай юм.

🚗Харин 2024 оноос зах зээлд нийлүүлэх бүх дугуйгаар хөтлөгчтэй загвар нь нэг цэнэглэлтээр 340 миль явах бөгөөд 0-60 хүртэлх хурдыг 4.1 секундэд авах ажээ.

Тэгвэл "Cyberbeast" гэж нэрлэсэн шилдэг загвар нь нэг цэнэглэлтээр 320 миль туулах чадвартай ба 11,000 фунт чирэх хүчин чадал, 0-60 хүртэлх хурд нь 2.6 секундэд авах хүчин чадалтай юм байна.

New Year Wow GIF by JustViral.Net

 

📊 УНАЛТ

Хятадын үйлчилгээний салбар мууджээ

Хятадын аж үйлдвэрийн PMI индекс 11 сард 49.5-49.4 хувь болж буурлаа. Мөн үйлчилгээний салбарын PMI индекс 49.3-т хүрч он гарснаас хойш анх удаагаа 50-аас бага гарав.

Энэ нь тус улсын цар тахлын дараах өссөн эрэлт эрэлт буурч байгаагийн дохио билээ.

Гэхдээ Хятад болон Хонг-Конгийн хувьцаанууд бага зэргийн өсөлтийг үзүүлэв. Тухайлбал Тенсент компанийн мобайл тоглоомын хөгжүүлэлтэд ахиц гарснаар хувьцаа нь 3.2%-иар өссөн байна.

Flowing China GIF

Мөн Хятадын үл хөдлөхийн Эвергранд компани өр төлбөрөө сүүлчийн удаа сунгах хүсэлтээ өгсөн байна.

Энэ нь тус компанийн сүүлчийн боломж бөгөөд өнгөрсөн 10 сард зээлдэгчдэдээ өрийн оронд компанийн 17.8%-ийн хувьцааг санал болгож байсан нь хөрөнгө оруулагчдад таалагдаагүй юм.

Цаашид яах бол? гэдэг асуулт хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байна.

📊 ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

Голомт Капитал ҮЦК нь “Бөөн баяр” хүүхдийн дууны уралдааныг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд хөрөнгө оруулалтын боловсрол олгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуус, боловсролыг дэмжих гол зарчмыг баримтлан ажилладаг.

Тэгвэл энэ удаад МУГБ Л.Галмандахын хүүхдэд зориулан бүтээсэн 500 гаруй дууны бүтээлээр дамжуулан хүүхдийн дуулах авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хөгжмийн багш суралцагчдын бүтээлч үйл ажиллагаа, хүүхэд багачуудын гоо зүй урлагийн боловсролыг олгох зорилготой уралдааныг ивээн тэтгэж, авъяаслаг бяцхан сурагчдаа дэмжин ажиллалаа.

Уралдаанд нийслэл, орон нутгийн 60 орчим цэцэрлэг, 40 гаруй сургуулийн нийт 356 сурагч оролцож авьяас чадвараа сорьж байна. Тодруулбал, Сэлэнгэ, Булган, Увс, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр аймгуудаас оролцсон нь тус уралдааны ач холбогдол, цар хүрээг илтгэж байгаа юм.

 

Авьяаслаг бяцхан дүү нартаа урлаг, спорт, сурлагын өндөр амжилтыг хүсье!🥰

Голомт Капитал ҮЦК-ийн ах эгч нараас нь

📊 АНХААРАЛД

OPEC+ хэр их газрын тос олборлох бол?

Өчигдөр OPEC+-ийн зарим гишүүн орнууд 2024 оны 1-р улиралд олборлолтоо өдөрт нийт 2.2 сая баррелиар танах зөвшилцөлд хүрснээ мэдэгдлээ.

🛢️Тэдгээрийн дунд дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогч Саудын Араб өдөрт 1 сая баррелиар танахаар болжээ. Энэ нь нийт хэмжээний 50 гаруй хувь юм.

Саудын Араб энэхүү танах бодлогоо 12 сард зогсоох байсан ч дахин 3 сараар сунгаснаар 2024 оны 3 сар хүртэл өдрийн 9 сая барреллийг олборлоно гэж Saudi Press Agency мэдээлж байна.

Олборлолтоо бууруулах шийдвэрт ОХУ, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир болон Оман нэгдсэн бөгөөд эдгээр орнууд 42-500 мянган баррелийг танахаар шийдвэрлэжээ.

🛢️Түүнчлэн ирэх жилээс Бразил улс OPEC+-ийн гишүүн орон болох мэдээлэл байна.

oil GIF

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А"  тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 20 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ:

🔎 “А” ТОГТВОРТОЙ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

БОНДЫН НӨХЦӨЛ

📊 ШИНЭ - IPO

МОНГОЛЫН УУГАН ФИНТЕК КОМПАНИ “MOST” IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Монголын Финтек салбарт тэргүүлэгч МОСТнь банк, санхүү, финтек, төрийн үйлчилгээ, бизнесийн бүх салбарын байгууллагууд дунд гүйлгээ боловсруулан дамжуулах, төлбөр тооцооны цогц шийдлээр хангах, BIG DATA дээр суурилсан үнэлгээ гаргаж өгөх зэрэг дундын дэд бүтэц экосистемийн боломжоор хангаж буй үндэсний платформ үйлчилгээ үзүүлэгч юм.

ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

  • Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг

  • Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг

  • Санал болгох хувь: 20%

  • Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

 

МХБ-ийн 2023.11.30-ны өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 162,656,759 төгрөгийн үнийн дүн бүхий 431,694 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хөвсгөл ХК (HVL +14.99%)

  • Булигаар ХК (MBG +13.43%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.24%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Багануур ХК (BAN -14.72%)

  • Хот девелопмент ХК (SDT -14.68%)

  • Мерекс ХК (MRX -10.53%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,798 ширхэг нэгж эрх 3,611,947 төгрөгөөр арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,816,000 юань буюу 9,068,559,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 293,700 ам.доллар буюу 1,008,589,296 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,217,832,960 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 17,461,250,322 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.57% хувиар өсч, 37,053.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,152,533,266,188 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!