TESLA 🚘Жолоочгүй машин хувьцааг нь өсгөв

| Монголбанк 🏦 Таамаглал | Intel ⚙️Томилгоо | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

TESLA-ИЙН ХУВЬЦАА 2025 ОНЫ ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

📅Өнгөрсөн ням гарагт Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, 🚘жолоочгүй автомашиныг АНУ-ын Техас мужийн Остин хотын нийтийн зам дээр туршиж эхэлсэн талаар мэдээлсэн.

Үүний дараа буюу өчигдрийн арилжаагаар тус компанийн хувьцаа 💹3.6 хувиар өсөж, 475.31 ам.долларт хаагдсан нь 2025 оны хамгийн өндөр дүн юм.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид Tesla-г зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч бус, ⚙️өндөр технологийн платформ компани гэж дахин үнэлж эхэлсэн нь хувьцааны ханшийг огцом өсгөх шалтгаан болов.

2025 он гарснаас хойш Tesla-ийн хувьцаа нийт 💹17.7 хувиар өсөөд байна.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

МОНГОЛБАНКНААС УЛИРАЛ БҮР ГАРГАДАГ 🏦МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТААМАГЛАЛ

🛎️2025 оны IV улиралд

  • Инфляц бага зэрэг буурч 9.5%

  • Эдийн засгийн өсөлт 5.6%

  • Бодлогын хүү өнөөгийн түвшинд 11.9%

  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.3% болно гэж таамагласан байна.

🛎️2026 оны III улиралд

  • Инфляц бага зэрэг буурч 9.1%

  • Эдийн засгийн өсөлт 5.3%

  • Бодлогын хүү бага зэрэг буурч 11.3%

  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.2% болно гэж таамагласан байна

🛎️Инфляцын хувьд

2025 оны III улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.9% болж, өмнөх улирлын шинжээчдийн таамаглалаас 0.6 нэгж хувиар өндөр гарлаа.

Шинжээчид инфляц ойрын хугацаанд аажмаар саарч, 2025 оны IV улиралд 9.5%, жилийн дараа 9.1% орчимд тогтворжино гэж таамаглаж байна.

🛎️Эдийн засгийн өсөлт

2025 оны III улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 5.9% гарч, шинжээчдийн өмнөх таамаглалаас 0.5 нэгж хувиар өндөр байна.

🛎️Бодлогын хүү

Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2025 оны IV улиралд дунджаар 11.9%, ихэнх нь 12.0% байна гэж таамаглаж байна.

Intel:Трампын зөвлөхийг төрийн бодлого хариуцсан захирлаараа томилов.

Intel компаниас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан 👆Робин Колвеллыг Төрийн бодлогын асуудал хариуцсан захиралаар томилсноо зарлалаа.

Мөн тус компани АНУ-ын засгийн газартай холбоотой бизнесийг хариуцдаг нэгжийн дэд ерөнхийлөгчөөр James Chew-ийг томилжээ.

Түүнчлэн Intel нь Cisco Systems-д олон жил ажилласан, SambaNova Systems чип стартапад ажиллаж байсан Annie Shea Weckesser-ийг маркетинг болон харилцаа холбоо хариуцсан захирлаар томилжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд