- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊Tesla-ийн 4-р улирлын тайлан хүлээлт давлаа.
📊Tesla-ийн 4-р улирлын тайлан хүлээлт давлаа.
|🤝 ХНС бодлогын хүүг |📉 Cloud-ийн өсөлт саарснаар Microsoft-ын хувьцаа огцом унав | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📊Tesla-ийн 4-р улирлын тайлан хүлээлт давлаа.
Tesla Inc (NASDAQ:TSLA) Лхагва гарагт танилцуулсан 4-р улирлын санхүүгийн тайлангаараа Уолл-стритийн хүлээлтийг давж, автомашины үндсэн бизнес дарамтад байгаа хэдий ч хиймэл оюун ухаан (AI) руу стратегийн эргэлт хийж байгааг харууллаа. 📈Тайлан гарсны дараах арилжаанд хувьцааны үнэ 2.7 хувиар өсөв. Тус компани нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашгаа 0.50 ам.доллар, орлогоо 24.9 тэрбум ам.доллар гэж зарласан нь зах зээлийн таамаг болох 0.45 ам.доллар, 24.78 тэрбум ам.доллар-оос тус тус давсан үзүүлэлт байв. Тайлангийн гол онцлох мэдээ нь ТУЗ-ийн шийдвэрээр Илон Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны стартап xAI-д 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон явдал байлаа. Удирдлагын зүгээс 2025 оныг компанийн хувьд “тоног төхөөрөмж төвтэй бизнесээс физик AI компани руу шилжсэн он” хэмээн тодорхойлж, дижитал оюун ухааныг бодит техник, төхөөрөмжтэй уялдуулах стратегиа тодотгов.

⚡Улирлын хугацаанд автомашины орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурсан ч эрчим хүч хадгалах (energy storage) бизнес түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 14.2 гигаватт-цагийн нийлүүлэлт хийсэн байна. Tesla-ийн мэдээлснээр босоо интеграцчилсан бүтэц нь “ямар хэсэгт саад байгааг тодорхойлж, тухайн асуудалд тохирсон, өргөтгөх боломжтой шийдлүүдийг хөгжүүлэх” давуу талыг олгожээ.тны үнэ энэ он гарсаар S&P GSCI түүхий эдийн спот индексээс давж өссөн.

🤝ХНС бодлогын хүүг хэвээр хадгалж, 📈эдийн засгийн төлөв сайжирсныг онцоллоо
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 3.5–3.75%-ийн түвшинд өөрчлөлтгүй хадгалах шийдвэр гаргалаа. Ингэснээр өнгөрсөн онд хийгдсэн дараалсан гурван удаагийн хүүгийн бууралтад түр завсарлага авч байна. Зах зээлийн хүлээлттэй нийцсэн энэ шийдвэр нь ойрын хугацаанд дахин хүү өөрчлөхгүй, ажиглаж харах байр суурь баримталж буйг илтгэв.

ХНС мэдэгдэлдээ эдийн засгийн өсөлт тогтвортой, ажлын байрны өсөлт сул ч ажилгүйдэл тогтворжих шинжтэй, харин инфляц зорилтот 2%-иас өндөр хэвээр байгааг дурдлаа.

☁️Cloud-ийн өсөлт саарснаар 📉Microsoft-ын хувьцаа огцом унав
Microsoft орлого, ашиг нь зах зээлийн таамгаас давсан тайлан гаргасан ч cloud үйлчилгээний өсөлт удааширч, ирэх улирлын ашгийн маржин сул төлөв гаргаснаар хувьцаа нь 7%-иар унав.

Компанийн орлого 81.27 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг 4.14 ам.доллар болсон нь таамгаас өндөр байв. Гэвч Azure болон бусад cloud үйлчилгээний өсөлт 39% болж, өмнөх улирлын 40%-иас бага гарлаа. Мөн ирэх улирлын үйл ажиллагааны маржин 45.1% гэж тооцоолсон нь зах зээлийн хүлээлтээс доогуур байв. Энэ нь AI дэд бүтэц, тооцооллын хүчин чадал, боловсон хүчинд хийх өндөр хөрөнгө оруулалттай холбоотой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

