• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Tesla-ийн хувьцаа огцом өсөв: Шинэ чипийн ахиц ба үнэлгээний өөрчлөлт нөлөөлөв (1)

Tesla-ийн хувьцаа огцом өсөв: Шинэ чипийн ахиц ба үнэлгээний өөрчлөлт нөлөөлөв (1)

Израил–Ливанд гал зогсож, АНУ–Ираны хэлэлцээ сэргэх хүлээлт үүсэв | Онцлох бонд | Зах зээл шинэ дээд түвшинд хүрлээ | Netflix: ашиг хүлээлтээс давсан ч хувьцаа огцом унав | Урилга: VIBER суваг |

🔥Израил–Ливанд гал зогсож, АНУ–Ираны хэлэлцээ сэргэх хүлээлт үүсэв

Израил болон Ливаны хооронд 10 хоногийн гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээр Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал намжих хүлээлт нэмэгдэж, АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ дахин үргэлжлэх боломж үүсээд байна.

Доналд Трамп гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа “Ирантай тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” хэмээн мэдэгдэж, ойрын өдрүүдэд талууд дахин уулзаж магадгүйг онцоллоо.

АНУ-ын зүгээс энэхүү гал зогсоох хэлэлцээрийг илүү өргөн хүрээний энхийн хэлэлцээ рүү шилжүүлэхийг зорьж байгаа ч АНУ ба Ираны хоорондын хэлэлцээний гол зангилаа асуудал хэвээр байна.

Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөрийн хугацаа, хязгаарлалт, мөн олон улсын хориг арга хэмжээг цуцлах асуудал дээр талууд байр суурийн зөрүүтэй байгаа ба Ормузын хоолойн асуудал хэлэлцээний төвд хэвээр байна.

Ираны зүгээс уг хоолойг бүрэн нээхийг байнгын гал зогсоох баталгаа, олон улсын баталгаатай холбон үзэж байгаа бол АНУ-ын тал үүнийг яаралтай, нөхцөлгүйгээр нээх шаардлага тавьж байна.

Ийнхүү бүс нутгийн геополитикийн нөхцөл байдалд эерэг дохио гарч эхэлсэн ч бодит энхийн тохиролцоо хараахан баталгаажаагүй байгаа нь хөрөнгө оруулагчид болон зах зээлийн хувьд тодорхойгүй байдал хэвээр байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

📊Тодорхойгүй байдлын дунд зах зээл шинэ дээд түвшинд хүрлээ

Ойрхи Дорнодод дипломат шийдэлд хүрэх боломж нэмэгдэж буй дохио гарч байгаа ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна. Израил–Ливаны хооронд гал зогсоох тохиролцоо хийгдэж, хэлэлцээ үргэлжлэх хүлээлт бий болсон ч зах зээл эрсдэл бүрэн арилсан гэж үзэхгүй байна. Тухайлбал Брент төрлийн нефтийн үнэ баррель нь 100 ам.долларт ойр байгаа, Ормузын хоолойн урсгал бүрэн сэргэж амжаагүй байна.

Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлд эерэг хандлага давамгайлж, S&P 500 индекс шинэ дээд түвшинд хүрсэн бол Nasdaq индекс 2009 оноос хойших хамгийн урт өсөлтийн цувааг бүртгэлээ. Хөрөнгө оруулагчид геополитикийн тодорхойгүй байдлыг үл харгалзан эрсдэлтэй хөрөнгө рүү чиглэж байна.

Харин компанийн түвшинд зах зээлийн хүлээлт өндөр байгааг илтгэх хөдөлгөөнүүд ажиглагдлаа. Чип үйлдвэрлэгч TSMC болон ASML компаниуд өндөр санхүүгийн үзүүлэлт танилцуулсан ч хувьцааны ханш буурсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, “сайн мэдээ” зах зээлд хангалттай нөлөө үзүүлэхээ больж, илүү өндөр гүйцэтгэл шаардаж байна.

Үүнээс гадна зах зээлд “AI” сэдэвтэй холбоотой хэт хөөрөгдөл үргэлжилж байгааг Allbirds компанийн жишээ тод харууллаа. Тус компани бизнесийн чиглэлээ хиймэл оюун ухаантай холбож өөрчлөх төлөвлөгөө зарласны дараа хувьцааны ханш богино хугацаанд огцом өссөн нь “сэдэв дагасан” хөрөнгө оруулалт гэж үзэж байна.

Энэ нь өмнөх трендүүдийн үед ажиглагдаж байсантай ижил төстэй хөөс үүсэх эрсдэл дахин давтагдаж болзошгүйг анхааруулж байгаа юм. Ийнхүү геополитикийн эрсдэл хэвээр ч зах зээл өсөлтөө хадгалж байгаа ч энэ өсөлт нь хүлээлт, сэтгэл зүйд тулгуурлах хандлагатай байгаа нь хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлийг дагуулж байна.

📉Netflix: Ашиг хүлээлтээс давсан ч хувьцаа огцом унав

Netflix компанийн 2026 оны I улирлын санхүүгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтээс давсан ч хувьцааны ханш эсрэг чиглэлд хөдөлж, ойролцоогоор 9%-иар буурлаа.

1-р улирлын байдлаар компанийн борлуулалтын орлого 12.25 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 16%-иар өссөн ба цэвэр ашиг 5.28 тэрбум ам.доллар болж ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Ашгийн өсөлтөд Warner Bros. Discovery-тэй хийхээр төлөвлөж байсан хэлцэл цуцлагдсаны 2.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч компанийн хувьцааны уналтад нөлөөлсөн хүчин зүйл нь удирдлагын өөрчлөлт байв. Тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Reed Hastings 6-р сард бүрэн эрхийн хугацаа дуусмагц Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарахаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөв.

Компани бүтэн жилийн орлогын төлөвлөлтөө хэвээр хадгалж (50.7–51.7 тэрбум ам.доллар), зар сурталчилгааны орлогоо 2026 онд 3 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилтоо дахин баталсан байна.

Ийнхүү суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа ч удирдлагын өөрчлөлт болон ирээдүйн өсөлтийн талаарх тодорхойгүй байдал нь зах зээлийн богино хугацааны хандлагад илүү хүчтэй нөлөөлж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд