- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 АНУ-ын инфляц - ХНС-ийн бодлогын хүү | Голомт банкны💵 бондыг санал болгож байна
📢 АНУ-ын инфляц - ХНС-ийн бодлогын хүү | Голомт банкны💵 бондыг санал болгож байна
📍Tencent ашиг- 82% өсөв | Samsonite- IPO | Орон сууцны үнэ- 12.8% өсөв | Intel -Алдагдал


АНУ-ын инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ
АНУ-ын 📊инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн учраас Холбооны Нөөцийн Сан (FED) бодлогын хүүг бууруулах боломжтой боллоо.
Тодруулбал 👉 АНУ-ын 7 сарын инфляц жилийн дүнгээр 2.9%-д хүрсэн нь өмнөх сарын 3%-иас буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оноос хойших хамгийн бага өсөлт юм.

Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд, хэрэглээний үнийн өсөлт 6-7 сар хүртэлх хугацаанд 0.2%-иар өссөн нь үнийн өсөлт тогтвортой буурч байгааг онцолсон байна.
Инфляц нь түрээс болон орон сууцны зардлын улмаас өсөж байсан ч компаниуд үнийн өсөлтөө хязгаарлаж эхэлснээр энэ чиг хандлага удахгүй буурах магадлалтай байгаа юм.

Ийнхүү 👉 үнийн өсөлт удааширч, ажиллах хүчний зах зээл бага зэрэг суларч байгаа нь Холбооны Нөөцийн Санг хүүгийн хэмжээг бууруулахад нөлөөлж болзошгүй юм.
Эдийн засагчид 🔈Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг эхний удаа 9 сард, үргэлжлүүлэн 11,12 сард бууруулж магадгүй гэж үзэж байна. Энэ нь зээл авах зардлыг бууруулж, эдийн засгийг дэмжихэд туслах боломжтой.


Intel компани ARM-ийн хувьцаагаа зарж алдагдал хүлээв
Intel корпорац 🎯санхүүгийн хүндрэлд орсны улмаас чип үйлдвэрлэгч ARM компанийн 1.18 сая хувьцааг 💵147 сая ам.доллароор заржээ.
Энэ хугацаанд ARM-ийн хувьцааны нэгж үнэ дунджаар 124 гаруй ам.доллар байсан ч Intel компанийн II улирлын тайлангаас харахад энэ арилжаанаас 120 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Энэхүү шийдвэр нь 🧮Intel-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой юм.
Тус компани энэ оны эхний байдлаар 56 жилийн түүхэндээ хамгийн бага орлоготой ажилласан учраас хувьцааны үнэ нь 30 гаруй хувиар унаад байгаа юм.
Intel компани зах зээлд эргэн байр сууриа олохын төлөө шаргуу ажиллаж ⚔️ 15,000 ажилтнаа цомхотгож, ногдол ашгаа түр хугацаанд зогсоосон ч санхүүгийн бэрхшээл нь тэдний үйл ажиллагаанд томоохон сорилт учруулсаар байна.


Tencent компанийн 2-р улирлын ашиг 82%-иар өслөө
Сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаар хөрөнгө оруулагчдын сонирхол бондын зах зээл рүү чиглэж, хувьцааны арилжааны идэвх эрс буурлаа.
Үүний улмаас Шанхай болон Шенжений хөрөнгийн биржид арилжаалагдсан хувьцааны үнэ 💵69.1 тэрбум ам.доллар болж буурсан нь 2020 оны 5 сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Энэ нь Хятадын санхүүгийн зах зээлд өөрчлөлтүүд авчрах магадлалтай байна.
Харин ✌️Хятадын технологийн томоохон компани болох Tencent хүнд нөхцөл байдалд ч өөрийн байр суурийг бататган, санхүүгийн үзүүлэлтээрээ онцгой амжилт гаргаж байна.

Тус компанийн 2024 оны 2 улирлын 🧮 ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хувиар өсөж, 47.6 тэрбум юаньд хүрсэн бол орлого нь 8 хувиар өсөж, 161 тэрбум юаньд хүрчээ.
Энэхүү өсөлтөд Tencent-ийн 👉тоглоомын бизнес болон зар сурталчилгааны орлого гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, тоглоомын бизнесийн орлого нь 9 хувиар өсөж 34.6 тэрбум юаньд хүрсэн бол зар сурталчилгааны орлого нь 19 хувиар нэмэгдэж 29.9 тэрбум юаньд хүрсэн байна.
Энэхүү эерэг санхүүгийн үр дүнгийн нөлөөгөөр Tencent-ийн хувьцааны үнэ 2024 он гарснаас хойш 26 хувиар өсөж, одоогоор нэгж хувьцааны үнэ 373 ам.долларт хүрлээ.
Энэ нь 🤗хөрөнгө оруулагчид компанийн цаашдын өсөлтөд өндөр хүлээлттэй байгааг илтгэж байна.


Аяллын чемодан үйлдвэрлэгч Samsonite IPO хийхээр төлөвлөж байна
2011 оноос хойш Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан 🧳Samsonite компани АНУ-д давхар бүртгэл үүсгэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Тус компани нь Люксембург болон АНУ-ын Массачусеттс мужид бүртгэлтэй бөгөөд 30.9 тэрбум Хонконг доллар буюу ойролцоогоор 💵 4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа юм.

Сонирхуулахад, 👉энэ оны эхний хагас жилийн байдлаар Хонконгийн хөрөнгийн биржээр IPO гаргах нь эрс буурсан бөгөөд IPO хийсэн үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд 13-т орж байгаа бол энэ жагсаалтыг Нью-Йоркийн хөрөнгийн бирж болон NASDAQ тэргүүлж байна.


Улаанбаатарт орон сууцны үнэ 12.8 хувиар өсжээ.
Өнгөрсөн 7 сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 📊12.8 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны 1 метр квадрат нь нийслэлийн хэмжээнд дунджаар 🏢4.11 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 1 метр квадрат нь 🏢 4.30 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 🏢 2.94 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин 🏢 орон сууцны хувьд 1 метр квадрат нь дунджаар 3.96 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.69 сая төгрөг байгаа нь нийслэлийн хэмжээний шинэ орон сууцны дунджаас өндөр байгаа юм.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
8688-9922 | 8888-0272 |

Хөрөнгийн зах зээлийг хөглөх ”МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР” таныг урьж байна. 🤗
Голомт Капитал нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж урамшуулдаг уламжлалтай.
Бусад:
Цалин хөлсийг тогтмол нэмэх, олон жил ажилласны нэмэгдэл олгох
Хагас жил тутам, жилийн эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох
Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
Эрсдэлийн санд хамруулах
Эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
Спортын хөнгөлөлт олгох
Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.
Эрхэм Маркетингийн менежер таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани Голомт Капитал компанийн найрсаг, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг Дэлгэрэнгүйг 👉урьж байна.
📍Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.
📍CV хүлээн авах хугацаа: 2024.08.12- 2024.08.26

МХБ-ийн 2024.08.14-ний өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 436,228,700 төгрөгийн үнийн дүн бүхий 758,514 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Монголын цахилгаан холбоо ХК (MCH +8.16%)
Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +5.45%)
Богд Банк ХК (BOGD +3.65%)

Гранд системс ХК (LOT -3.70%)
Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -3.10%)
Премиум Нэксус ХК (CUMN -1.53%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,597 ширхэг нэгж эрх 34,132,999 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 154 ширхэг үнэт цаас 7,700,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 180 ширхэг бонд 17,973,880 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵496,035,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 📊0.09% хувиар буурч, 48,841.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,135,070,343,913 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
