- Голомт Капитал ҮЦК
- Posts
- TDB | IPO ЗАХИАЛГЫГ 2023.05.23-ЫГ ДУУСТАЛ АВНА
TDB | IPO ЗАХИАЛГЫГ 2023.05.23-ЫГ ДУУСТАЛ АВНА
Micron-д Хятад хаагдав | АНУ - Австралийн түншлэл | АНУ дампуурах хүлээлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
TDB | IPO ЗАХИАЛГЫГ 2023.05.23-ЫГ ДУУСТАЛ АВНА | Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 5 хувийг санал болгож нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болсон билээ.
ШУНХЛАЙ БОНД "ТРАНЧ-8" 40 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ | Та дараагийн транчийн захиалгад нэгдээрэй.
ХАС БАНК нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа | Банкны салбарын тэргүүлэгч топ-5 банкны нэг Хас Банк Монголын хөрөнгийн зах зээл дээрх дараагийн IPO-г хийхэд бэлэн болжээ.
Micron Хятадын засгийн газрын шалгалтад бүдэрлээ | Хятадын цахим орчныг зохицуулах байгууллага (CAC)-аас өчигдөр АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology Inc-д хийсэн шалгалтыг тус компанийн бүтээгдэхүүнүүд даваагүй бөгөөд гол дэд бүтцийн компаниудад Micron-оос худалдан авалт хийхийг хориглоно гэж мэдэгдлээ.
АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэнэ | АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Конгрессын дарга Кевин Маккарти нар өнөөдөр АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Австралийн критикал эрдэс олборлогчид АНУ-ын ивээлд багтав | АНУ болон Австрали улс критикал эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтыг дэмжих хөрөнгө оруулалт, бодлогын уялдаа бий болгох чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт хүрчээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 36067.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,535,297,115,468 төгрөг боллоо.

IPO
TDB | IPO ЗАХИАЛГЫГ 2023.05.23-ЫГ ДУУСТАЛ АВНА
Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 5 хувийг санал болгож нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болсон билээ.
🔵Захиалгын хугацаа: 2023.05.18-05.23
🔵Олон нийтэд санал болгож буй хувь: 5%
🔵Татан төвлөрүүлэх дүн: 83.5 тэрбум төгрөг
🔵Санал болгож буй үнэ: 33,000 төгрөг
-----------------------------------
👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах боломжтой.


Захиалга өгөх бусад боломж: Golomt Capital app | Social Pay app | 7012-1530

БИЗНЕС
Micron Хятадын засгийн газрын шалгалтад бүдэрлээ
Хятадын цахим орчныг зохицуулах байгууллага (CAC)-аас өчигдөр АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology Inc-д хийсэн шалгалтыг тус компанийн бүтээгдэхүүнүүд даваагүй бөгөөд гол дэд бүтцийн компаниудад Micron-оос худалдан авалт хийхийг хориглоно гэж мэдэгдлээ.
Мэдэгдэлд дурдсанаар "Микроны бүтээгдэхүүнүүд нь сүлжээний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буй бөгөөд үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц болохыг тус шалгалтаар тогтоосон" гэжээ.
Компанийн зүгээс CAC-аас шалгалтын үр дүнгийн талаарх мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд эл асуудлаар "Хятадын эрх баригчидтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр яарч байна" гэжээ.


ШУНХЛАЙ БОНД "ТРАНЧ-8" | 40 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲8688-9922
📲8083-6622
📲8610-5050
📲8888-0272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Конгрессын дарга Кевин Маккарти нар өнөөдөр АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Цагаан ордноос мэдээлснээр талууд даваа гарагт уулзахаар тохиролцсон боловч цагийг нарийвчлан тогтоогүй байгаа гэнэ.
Сурвалжлагчид Маккартигаас “Ерөнхийлөгчтэй хийсэн сүүлийн уулзалтын дараа танд илүү их найдвар төрж байна уу” хэмээн асуухад Маккарти "Манай багууд өнөөдөр ярилцаж байгаа бөгөөд нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн байна. Тэгэхээр, тийм гэж хариулъя" гэжээ.
Ерөнхийлөгч Жо Байден харин Японд болсон Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтаас буцахын өмнөхөн хэлэлцээрт хүрэхийн тулд татварын зохицуулалт хийхийн зэрэгцээ төсвийн зардлыг бууруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч “Бүгд Найрамдахчуудын сүүлд тавьсан саналыг хүлээн авах боломжгүй” гэжээ.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
Марафон гүйлтэд барианд орсон хүн бүрийг ялагч гэж үздэгчлэн гүйгчээс гардаг сэтгэлийн хат, зорилгодоо төвлөрөх чадвар, тэсвэр тэвчээрийг хөрөнгө оруулагчид бас өөртөө суулгах ёстой ур чадвар гэж үздэг.

Голомт Капиталын нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг 2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд оролцож, хязгаараа давахыг уриалж байна. Golomt Capital компани хамт олноороо оролцох болно.
“Улаанбаатар Марафон 2023”-т бүртгүүлэх бол “ЭНД” дар

ТАВААР
Австралийн критикал эрдэс олборлогчид АНУ-ын ивээлд багтав
АНУ болон Австрали улс критикал эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтыг дэмжих хөрөнгө оруулалт, бодлогын уялдаа бий болгох чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр Австрали улс критикал эрдэс баялгийн салбараа хөгжүүлэхэд АНУ-аас авах дэмжлэгийг баталгаажууллаа.
Австрали нь литийн дэлхийн нийт нийлүүлэлтийн тал орчим хувийг дангаараа хангадаг бөгөөд цахилгаан автомашины баттерей болон батлан хамгаалахын технологийн орцууд болох газрын ховор элементийн томоохон нийлүүлэгч юм.
Хэлэлцээр нь АНУ-ын Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд Австралийн дээрх эрдэсийг олборлогч, үйлдвэрлэгчдийг дотоодын ханган нийлүүлэгч гэж үзэх үндэслэл болно хэмээн Австралийн Ерөнхий сайд Anthony Albanese мэдэгджээ.
Энэ нь дээрх түүхий эдийг олборлож, нийлүүлдэг Австралийн аж ахуйн нэгжүүд АНУ-ын Инфляцыг бууруулах тухай хуулийн хүрээнд Нэгдсэн Улсын засгийн газраас татаас авах боломжтой гэсэн үг юм.


НЭГ ЖИЛД 16.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан бондуудад хөрөнгө оруулсан харилцагчид маань сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16.1 тэрбум төгрөгийн өгөөж хүртжээ.
Ухаалаг шийдвэр гаргаж, өндөр өгөөж хүртсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ҮЙЛ ЯВДАЛ
ХАС БАНК нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа
Банкны салбарын тэргүүлэгч топ-5 банкны нэгж Хас Банк Монголын хөрөнгийн зах зээл дээрх дараагийн IPO-г хийхэд бэлэн болжээ.
Хас банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Санхүүгийн Зохицуулах Хорооноос нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авсан байна. Олон нийтэд хувьцаага санал болгох ажлын үндсэн андеррайтер Rhinos Investment ажиллах бөгөөд хувьцаа, анхдагч арилжааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд мэдээллэнэ хэмээн андеррайтер компаниас мэдэгджээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 19-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 310,473,045 төгрөгийн үнийн дүн бүхий 870,659 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.79%),
Силикат ХК (SIL +14.50%),
Баянгол зочид буудал ХК (BNG +9.06%)
Хамгийн их бууралттай:
Махимпекс ХК (MMX -13.65%),
Бөхөг ХК (BHG -6.49%),
ЛэндМН ББСБ ХК (LEND -6.47%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,392 ширхэг нэгж эрх 4,004,876 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 182 ширхэг бонд 18,188,000 төгрөгөөр,
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 25 багц /160,000 тн/ эрчим хүчний нүүрс 10,192,000 доллар буюу 35,257,491,360 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 36067.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,535,297,115,468 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
