- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТРАМП: АРДЧИЛСАН 🏛️ НАМЫН ШААРДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭХЭД НЭЭЛТТЭЙ
ТРАМП: АРДЧИЛСАН 🏛️ НАМЫН ШААРДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭХЭД НЭЭЛТТЭЙ
|Рэй Далио: Алтны багцаа нэм!|💰Шинэ Бонд|🚗Tesla: Хямд Model Y, Model 3 гарсан ч үнэ өндөр хэвээр|

ДОНАЛЬД ТРАМП: АРДЧИЛСАН НАМЫН ШААРДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭХЭД НЭЭЛТТЭЙ

🚨Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалтайгаар хоёр дахь долоо хоногтоо орж байна.Үүнээс болж эдийн засгийн чухал мэдээллүүд хойшлогдож байгаа нь санхүүгийн зах зээл болон Холбооны Нөөцийн санг АНУ-ын хүүгийн бодлогыг тодорхойлоход хүндрэл үүсгэж байна.
📊Тиймээс хөрөнгө оруулагчид, төв банкныхан төрийн албан ёсны статистикийн оронд хувийн эх сурвалжуудаас мэдээлэл авахад хүрчээ.
Гэсэн ч зарим ХНС-тэй холбоотой үзүүлэлтүүд хэвлэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Нью-Йоркийн Холбооны Нөөцийн банкнаас хэрэглэгчийн хүлээлтийн судалгаа, төв банкны хэд хэдэн гишүүдийн илтгэлүүд нийтлэгдэх юм байна.

РЭЙ ДАЛИО: ЗАХ ЗЭЭЛ 1970 ОНЫ ЭХЭН ҮЕТЭЙ АДИЛ БАЙГАА ТУЛ💰АЛТНЫ БАГЦАА НЭМЭХ ЁСТОЙ

🛡️2025 онд алтны үнэ түүхэндээ анх удаа унц нь 4,000 ам.долларыг давж, жилийн дүнд 50 гаруй хувиар өслөө.Энэ нь дэлхийн өрийн дарамт, төсвийн алдагдал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй “аюулгүй хөрөнгө рүү дүрвэх” хандлагатай холбоотой юм.
📊Тэгвэл өчигдөр болсон Greenwich Economic Forum-ын үеэр Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч Рэй Далио, хөрөнгө оруулагчдыг нийт хөрөнгийхөө 15 орчим хувийг алтад байршуулбал эрсдэлээ тэнцвэржүүлнэ гэж зөвлөв.
Хөрөнгө оруулалтын зөвлөхүүд алт болон бусад түүхий эдийг портфелийн маш бага хэсэгт 1–3 хувьд зөвлөдөг бол Далио илүү өндөр хувийг санал болгож байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 19%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


TESLA: MODEL Y, MODEL 3-ИЙН ХЯМД ҮНЭТЭЙ ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛСАН Ч ЗАХ ЗЭЭЛ ӨНДӨР БАЙНА ГЭЖ ҮЗЭВ

🚗Tesla компани нь борлуулалт сайтай Model Y SUV болон Model 3 седаны хямд үнэтэй хувилбарыг танилцууллаа.Гэвч эхлэх үнэ нь $39,990 болон байгаа нь зах зээлд хэт өндөр гэж үнэлэгдсэн тул шинэ худалдан авагчдын анхаарлыг татах эсэх нь эргэлзээтэй юм.
📉Тодруулбал, танилцуулгын дараа Tesla-ийн хувьцаа 4.5%-иар буурч, $433-т арилжаалагдаж байна.
АНУ-ын $7,500 татварын хөнгөлөлт хүчингүй болж, Европ болон Хятадын өрсөлдөгч компаниудын шахалтад орсноор Tesla-ийн борлуулалт буураад байгаа юм.

