🚀SpaceX: $1.75 их наядын үнэлгээтэй, $75 тэрбум босгох IPO бэлтгэл эхэллээ

| SpaceX: Америкийн түүхэн дэх хамгийн том IPO | Онцлох бонд | Ираны дайн: Гал зогсоох санал тавьсан, тавиагүй | Трамп: Дайн дуусах дөхсөн ч эрсдэл байна | АНУ НАТО-гоос гарч магад | Урилга: VIBER суваг |

🚀SpaceX: $1.75 их наядын үнэлгээтэй, $75 тэрбум босгох IPO-гийн бэлтгэл эхэллээ

SpaceX компани АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст IPO хийх хүсэлтээ нууц байдлаар хүргүүлж, олон нийтэд нээлттэй компани болох үйл явцыг эхлүүллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани IPO-оор 1.75 их наяд ам.долларын үнэлгээ зорьж байгаа бөгөөд зах зээлд гарах хугацааг 2026 оны 6 дугаар сар орчим гэж үзэж байна. Үүнээс өмнө xAI-ийг нэгтгэсний дараах үнэлгээ $1.25 их наяд байсан юм.

IPO-оор 75 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгох боломжтой гэж үнэлэгдэж байгаа нь биелсэн тохиолдолд дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болох юм. Харьцуулбал, Alibaba компанийн 2014 оны IPO 22 тэрбум ам.долларын хэмжээтэй байсан нь одоог хүртэл хамгийн томд тооцогдож байна.

2002 онд Илон Маск-ийн үүсгэн байгуулсан SpaceX нь дахин ашиглагдах пуужингийн технологиороо салбартаа тэргүүлж, NASA-ийн стратегийн түнш болон 2011 оноос хойш хөөргөлтийн үйлчилгээний гол нийлүүлэгчийн байр суурийг эзэлж байна. 2008 оноос хойш АНУ-ын засгийн газартай байгуулсан гэрээнээс нийт 24.4 тэрбум ам.долларын орлого олжээ.

Түүнчлэн компани 2025 онд 165 удаагийн тойрог замын хөөргөлтийг амжилттай гүйцэтгэж, Starship хөтөлбөрөө үргэлжлүүлэн туршиж байна. Мөн 10,000 орчим хиймэл дагуулаас бүрдсэн Starlink сүлжээ нь компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл хэвээр байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

🤔Трамп: Иран гал зогсоох санал тавьсан гэж мэдэгдэв, Тегеран үгүйсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны тал гал зогсоох санал тавьсан гэж мэдэгдсэн ч Иран уг мэдээллийг няцааж, одоогоор ямар нэгэн хэлэлцээ явагдаагүй гэж мэдэгдлээ.

Трампын зүгээс гал зогсоох аливаа саналыг зөвхөн Ормузын хоолойг бүрэн нээж, чөлөөтэй тээвэрлэлтийг сэргээсний дараа авч үзнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр дэлхийн нефтийн стратегийн гол гарц хэвийн ажиллахгүй байгаа нөхцөлд хэлэлцээ хийх боломжгүй гэж үзэж, энэ хүртэл АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг онцолжээ.

Харин Ираны тал гал зогсоох хүсэлт тавиагүй гэдгийг мэдэгдэж, аливаа шийдлийг гал зогсоох хэлбэрээр бус, өөр нөхцлөөр хэлэлцэх байр суурьтай байгааг илэрхийлсэн байна. Мөн тус улсын дээд удирдлагын түвшинд эцсийн шийдвэр гардаг тул хэлэлцээ бодитоор эхлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Ираны зөрчил эхэлснээс хойш хоёр тал энхийн хэлэлцээний талаар зөрүүтэй мэдэгдлүүд хийсээр байгаа бөгөөд бодит ахиц хараахан гараагүй байна. Энэ хугацаанд Ормузын хоолой бараг хаалттай хэвээр байгаа нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд саад учруулж, эрчим хүчний зах зээлд өндөр савлагаа үүсгэж байна.

🗣️Трамп: Ираны дайн төгсгөлдөө ойртсон ч хурцдах эрсдэл хэвээр

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны талаар мэдэгдэл хийх үеэр зах зээлд огцом савлагаа ажиглагдаж, нефтийн үнэ өсөж, хөрөнгийн зах зээл дарамтад орлоо.

Мэдэгдлийн үеэр нефтийн үнэ 101 ам.доллар/баррель давж, улмаар Ираны дэд бүтцэд цохилт өгөх боломжийг дурдсаны дараа 103 ам.долларт хүрч өссөн байна. Ялангуяа стратегийн чухал бүс болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефтийг импортлохгүй байх талаар мэдэгдсэн нь нийлүүлэлтийн эрсдэлийг эрс нэмэгдүүлэв.

Трампын гол мэдэгдлүүд:

  • Дайн ойрын 2–3 долоо хоногт үргэлжлэх төлөвтэй

  • АНУ-ын цэргийн стратегийн зорилтууд биелэхэд ойртсон

  • Хэлэлцээр байгуулагдахгүй тохиолдолд Ираны цахилгаан станцуудыг онилох боломжтой

  • Ираны тэнгисийн болон агаарын хүчинд ихээхэн хохирол учирсан

Үүний дараа зах зээлд:

  • S&P 500 фьючерс огцом буурч

  • АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өсөх хөдөлгөөн үзүүлж

  • Харин алт, мөнгөний үнэ буурсан байна

Энэ нь хөрөнгө оруулагчид геополитикийн эрсдэлийг дахин үнэлж, богино хугацаанд чиглэл тодорхойгүй, өндөр савлагаатай орчин бүрдсэнийг илтгэж байна.

⚠️Европын холбоотнуудыг шүүмжилж, АНУ нь НАТО-гоос гарч магадгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбоотнууд хангалттай дэмжлэг үзүүлээгүй хэмээн шүүмжилж, АНУ-ыг NATO-оос гаргах асуудлыг авч үзэж болзошгүйг мэдэгдлээ.

Тэрээр ялангуяа Европын орнууд Ормузын хоолойг нээх цэргийн ажиллагаанд оролцоогүй, мөн АНУ-д цэргийн бааз ашиглуулахад татгалзсан нь стратегийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Европын орнуудын хувьд Ираны зөрчлийг шууд ашиг сонирхолд нийцэхгүй, өндөр эрсдэлтэй гэж үнэлж, цэргийн оролцоог хязгаарлах байр суурь баримталж байгаа бөгөөд уг зөрчлийг АНУ-ын санаачилсан үйл ажиллагаа гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Үүний улмаас талуудын байр суурийн зөрүү нэмэгдэж эхэлжээ.

Трамп энэ нөхцөл байдлыг NATO-гийн хүрээнд АНУ-д үзүүлж буй дэмжлэг хангалтгүй байгаагийн илрэл гэж үзэж, Украйны дайны үеэр АНУ холбоотнуудаа дэмжсэнтэй харьцуулахад хариу дэмжлэг үзүүлээгүйд шүүмжлэлтэй хандсан байна. Тэрээр мөн Их Британи, Франц зэрэг орнуудыг онцлон дурдаж, батлан хамгаалах чадавхаа бие даан нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд