• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Голомт банкны 💵 ам.долларын бонд | 📈SpaceX олон улсын сансрын станцыг устгана

Голомт банкны 💵 ам.долларын бонд | 📈SpaceX олон улсын сансрын станцыг устгана

Nvidia-Хувьцаа | Ferrari -Цахилгаан автомашин | СЗХ-Кастодиан

SpaceX компани олон улсын сансрын станцыг 2030 онд устгана

АНУ-ын одон орон судлалын хүрээлэн NASA-аас ашиглалтын хугацаа нь дуусаж буй Олон Улсын Сансрын станцыг дэлхийн агаар мандалд авчирч устгахын тулд Илон Маскийн SpaceX компанид 843 сая ам.доллар төлжээ.

Тус хэлцлийн дагуу SpaceX компанийн шинээр байгуулсан US Deorbit Vehicle компани нь тус сансрын станцыг дэлхийн агаар мандалд авчрах зориулалт бүхий сансрын хөлөг бүтээх бөгөөд NASA-д эрхийг нь шилжүүлэх юм байна.

Олон улсын сансрын станц нь хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй бөгөөд олон улсын судалгаанд ашиглаж ирсэн. Тус станцыг ОХУ 2028 он хүртэл, АНУ, Япон, Канад зэрэг Европын Сансрын Агентлагийн гишүүд 2030 он хүртэл ашиглах юм.

Nvidia компанийн ажилчид хувьцаагаа заржээ 

 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Jensen Huang болон дэд ерөнхийлөгч Colette Kress нар ойролцоогоор 53 сая ам.долларын (NVDA) хувьцаагаа арилжаалжээ.

Энэ сарын 24-нд Jensen Huang 30 сая ам.долларын хувьцааг нэгжийг нь 118.6-126.2 ам.долларын хооронд арилжаалсан бол Kress 24 сая гаруй ам.доллартой тэнцэх хувьцааг нэгжийг нь 118-122 ам.долларын хооронд зарсан талаар АНУ-ын Үнэт цаасны биржийн хорооноос мэдэгдлээ.

Nvidia компанийн удирдлагууд 2024.03.22-нд 10b5-1 худалдааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд тус төлөвлөгөөний дагуу компанийн ажилчдад урьдчилан тогтоосон хувьцааг тодорхой хугацаанд худалдахаар болсон юм. 

Тус компанийн ажилчид он гарсаар нийт 720 сая ам.долларын хувьцаа худалдсан нь өнгөрсөн жилийнхээс 180 хувиар өссөн байна.

Nvidia компанийн нийт хувьцааны 3.81 хувийг Гүйцэтгэх захирал Jensen Huang эзэмшдэг бол Vanguard сан хамгийн их буюу 8.18 хувийг, BlackRock 7.19 хувийг тус тус эзэмшдэг байна.   

Гранд Системс ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа

“ГРАНД СИСТЕМС” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 900 төгрөгийн үнэтэй, нийт 675,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 750,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 683,737,200 төгрөгийн үнийн дүн бүхий 759,708 ширхэг хувьцааг худалдан авахаар 134 захиалга ирсэн бөгөөд үнэт цаасны танилцуулгад тусгасан хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлж, үлдсэн дүнг 97,5%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэх хуваарилалт хийлээ. Үүнд:

Стратегийн 3 хөрөнгө оруулагчийн 337,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 375,000 ширхэг хувьцаа худалдан авах  3 захиалга, 

Олон нийт буюу жижиглэнгийн 129 хөрөнгө оруулагчаас 337,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 375,000 ширхэг хувьцаа худалдан авах 131 захиалга тус тус бүртгэгдсэн болно.

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Ferrari цахилгаан автомашин үйлдвэрлэнэ.

Он гарсаар 20 гаруй хувийн өсөлт үзүүлсэн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ferrari компани цахилгаан автомашин үйлдвэрлэхээ зарлалаа.

Энэхүү тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины үнэ ойролцоогоор $535,000 байна гэсэн таамаглал байгаа юм.

Ferrari-ийн автомашинууд хүчтэй шаталтат хөдөлгүүрийн чимээ, хүнгэнэх дуугаараа бусдаас ялгардаг бол цахилгаан автомашины моторууд чимээ багатай гэдгээрээ онцлогтой.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Бенедетто Вигнаги хэлэхдээ, Ferrari-ийн хүчирхэг акустик дуу үргэлж жинхэнэ байх болно. Тиймээс цахилгаан хөдөлгүүрт загварууд нь хуурамч шаталтат хөдөлгүүрийн дууг гаргахыг оролдохгүйгээр цахилгаан моторын жинхэнэ чимээг нэмэгдүүлэх боломжтой гэжээ.

Ferarri компани Италийн Маранелло хотод жилд 20 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан автомашины үйлдвэрийг 3-4 сарын дараа нээхээр бэлтгэж байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

СЗХ-ООС КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2024.06.26/ болж дараах асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:

  • Кастодианы үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах;

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эргүүлэн худалдаж авсан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах;

  • Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх /"Мастер инвестмент менежмент ҮЦК" ХХК/;

  • Хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх /"Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК" ХХК/;

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх /"МИК актив гучин тав ТЗК" ХХК/;

  • Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох /"Үнэт ассет менежмент" ХХК/;

  • Хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцааг бүртгэх тухай /"Тандэм инвэст ББСБ" ХК/;

Кастодианы үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталснаар үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх, өмчлөх эрхийг баталгаажуулах харилцаа тодорхой болж, кастодианы үүрэг хариуцлага, мэдээллийн ил тод байдал, үнэт цаасны төвлөрсөн хадгаламж болон кастодиан хоорондын уялдаа холбоо сайжирч, харилцагчийн хөрөнгийг өөр кастодианд шилжүүлэх болон үнэт цаасыг тулган баталгаажуулах хугацаа багасах зэрэг эерэг үр дүн гарах юм.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 УРАЛДААНД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

 

Golomt Capital Championship-2 гадаад арилжааны уралдаанд оролцогчдод зориулж Эдийн засгийн ухааны доктор, Д.Ган-Очир "Глобал санхүүгийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш" сэдэвт сургалтыг орлоо. 

Тус сэдвийн хүрээнд:

  •  Гадаад эдийн засаг, зах зээл

  •  Глобал эдийн засагт тулгарч буй эрсдэл, бодлогод анхаарах зүйлс

  •  АНУ-ын эдийн засаг болон ХНС-ийн бодлого хэрхэх вэ?

  • Мөнгөний хатуу бодлогын ОУ зах зээлд үзүүлэх нөлөө

  • Монгол улсын гадаад худалдаа ба төгрөгийн ханшийн хөдөлгөөн гэсэн агуулгуудаар харилцагчдад мэдээлэл хүргэлээ. 

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.26-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 354,491,023 төгрөгийн үнийн дүн бүхий 1,049,384 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.30%)

  • Монос хүнс ХК (MFC +10.25%)

  • Э-Транс ложистикс XК (ETR +8.84%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -4.00%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -1.31%)

  • Би ди сек ХК (BDS -1.27%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,856 ширхэг нэгж эрх  3,456,888 төгрөгөөр арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц  3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу  781,013,310 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,601,256,960 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах/ 7,001,600 ам.доллар буюу  23,672,479,616 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 30,412,697,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.21% хувиар өсөж,  43,975.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,156,255,887,900 төгрөг боллоо.  

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!