- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТЕСЛА 🚗 ШҮҮХ ХУРАЛД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ.
ТЕСЛА 🚗 ШҮҮХ ХУРАЛД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ.
S&P 500 ханш -4400 | Starz -Цомхотгол| Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

🔎Ажил эрхлэлтийн мэдээлэл захыг өсгөлөө.
🔎S&P 500 индексийн ханш жилийн эцэст 4400-д хүрэх үү?
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртээд байна.
🔎Starz компани ажилчдаа цомхотгоно
🔎Тесла шүүх хуралдаа ялалт байгуулав.
🔎“Moneybox” бондын 2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
🔎МХБ-ийн 2023.11.03-ны өдрийн арилжаа

📊АНХААРАЛД
Ажил эрхлэлтийн мэдээлэл захыг өсгөлөө.
АНУ-д 10 сард нийт 150,000 ажлын байр шинээр нээгдсэн нь шинжээчдийн хүлээлт болох 180,000-ыг давсангүй.
Хөдөлмөр эрхлэлт муу байгаа нь хөрөнгө оруулагчид болон шинжээчдэд бодлогын хүүг цаашид өсгөхгүй нь гэсэн хүлээлт үүссэнээр хөрөнгийн зах зээлийн голлох 📈индексүүд өслөө.
Тодруулбал, Dow Jones индекс 📈0.66 хувиар өссөн бол S&P 500 индекс 📈0.94 хувиар NASDAQ индекс 📈1.38 хувиар өсжээ.

Ажил эрхлэлтийн талаарх үзүүлэлт сул байгаагаас шалтгаалж CME FedWatch Tool дахь бодлогын хүүгийн ирэх сарын хүлээлт өөрчлөгдсөн нь 3-р улирлын тайлангууд голлон нөлөөлж байна.
2023.12.13-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг өсгөхгүй байх магадлал 95.4 хувьтай байгаа бол өсгөх📈 магадлал 4.6 хувьтай байна.
Энэ нь 7 хоногийн өмнө бодлогын хүүг өсгөх📈 магадлал 79.1 хувь байсан бол өсгөхгүй байх магадлал 19.2 хувьтай байжээ.

АНУ-ын зах өссөнөөр даваа гарагийн өглөөний арилжаагаар Японы Nikkei 225 индекс 📈2.33 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 📈0.3 хувиар, Солонгосын Kospi индекс 📈2.61 хувиар өсжээ.
Харин Хятадын эх газрын Shanghai Composite индекс 📈0.54 хувиар, Shenzhen Component индекс 📈1.22 хувиар өссөн бол Хонгконгийн Hangseng индекс 📈1.41 хувиар өссөн байна.

📊 ТААМАГЛАЛ
S&P 500 индексийн ханш жилийн эцэст 4400-д хүрэх үү?
📊Пүрэв гарагт Стифелийн ахлах стратегич Баннистер ойрын хэдэн сард АНУ-д эдийн засгийн уналт тохиохгүй гэжээ.
Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд (АНУ болон дэлхийн PMI индексүүдийн хувьд) ISM, PMI сэргэж байгааг илтгэж байгаа тул хүчтэй унах магадлал бага байна.
Мөн тэрээр жишиг индексүүд 12 сар гэхэд 💵4,400 орчим ам.долларт хүрсний дараа 2024 оны 4 сар хүртэл буурна гэж хүлээж байна гэлээ.

Barry Bannister
Энэхүү уналтыг Стифелийн ахлах стратегич Баннистер “ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэрийг хөрөнгийн зах зээл арай хэтрүүлэн хүлээн авсан” гэж тайлбарлаж байгаа юм.
Мөн тэрээр ISM, PMI үйлдвэрлэлийн индексүүдийг "Эдийн засгийн жишиг үзүүлэлт" гэж иш татсан бөгөөд 6 сард 46-д хүрсэн нь доод цэг нь байж магадгүй гэлээ.
Баннистер PMI-ийн удаашралын хоёр төрөл байдгийг онцлоод, PMI нь ёроолдоо 36 орчим, мөчлөгийн доторх удаашралын үед PMI нь 46 орчим байдгийг тодотгов.

📣Стифелийн үзэж байгаагаар үйлдвэрлэлийн PMI-ийн оргил үе болон доод цэгийн хооронд дунджаар 20 сарын зай байдаг бөгөөд хэрэв 6 сарын үзүүлэлт хамгийн доод үзүүлэлт байсан бол 2024 оны 4-р улиралд оргилдоо хүрэх юм гэлээ.

📊 ЯЛАЛТ
Тесла шүүх хуралдаа ялалт байгуулав.
🚗Автомат жолоодлогын систем доголдолтой байснаас осол гарахад хүрсэн гэж буруутгагдаж буй Tesla Inc (NASDAQ: TSLA) компани мягмар гарагт болсон шүүх хуралд анхны ялалтаа байгуулав.
Удаан үргэлжилсэн маргаанд ялсан нь тус компанийн хувьд өндөр ач холбогдолтой юм.
🔎Хэргийг эргэн сануулбал, Tesla Inc компанийн 🚗Model 3 загварын автомашин нь Лос Анжелесын хурдны зам дээр 65 миль/цаг хурдтай явж байгаад далдуу мод мөргөж, гал авалцсан осол гарсан юм.

Gif by moniteurautomobile on Giphy
Шүүх хурал 4 өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүний 12 шүүгчийн 9 нь Tesla Inc-ийн автомашинд үйлдвэрлэлийн согог илрээгүй, анхаарал сарниулсантай холбоотой гэж дүгнэн анхааруулга өгсөн байна.
🚗Гэхдээ бүрэн автомат жолоодлоготой гэж байгаа ч хүний оролцоо тодорхой хэмжээгээр шаардлагатай байна гэж үзжээ.
📢Tesla Inc-ийн хувьцаа баасан гаригийн арилжаагаар 219.96 ам.долларт хүрч, долоо хоногт 6.1%-иар өссөн байна.

📊ШИНЭ МЭДЭЭ
Starz компани ажилчдаа цомхотгоно.
📍Удахгүй IPO хийхээр зэхэж буй кабель, хиймэл дагуулын телевизийн сүлжээний Starz компани ажилчдынхаа 10 гаруй хувийг ажлаас нь чөлөөлж Австрали болон Их Британийн зах зээлээс гарахаа мэдэгджээ.

Lionsgate студи 2016 онд Starz компанийг 💵4.4 тэрбум ам.доллараар худалдан авч байсан юм. Starz компани сүүлийн улиралд 12 сая дотоодын хэрэглэгчтэй байсан бөгөөд анхаарлаа хандуулахуйц телевизийн бүтээлүүдийн дунд Outlander болон Power орж байгаа юм байна.
📊Баасан гарагт Lionsgate компанийн хувьцаа 📈7 гаруй хувийн өсөлтийг үзүүлжээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

“Moneybox” бондын 2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
Голомт Капитал ҮЦК нь Монибокс ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхний транчийг амжилттай хаалаа.
📍Монибокс ХХК нь Нэкст Дистрибьюшн ХХК-ийн охин компани бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан, Нэкст Электроникс ХХК-иар дамжуулан хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

🤗ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БУЙ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!

📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
Голомт Капитал ҮЦК нь бондын нээлттэй болон хаалттай зах зээлээс 2023 оны 10 сарын байдлаар нийт 💵234.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлснээс харилцагчид маань 💵20.5 тэрбум төгрөгийн өгөөж хүртээд байна.

📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.11.03-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 70,601,026 төгрөгийн үнийн дүн бүхий 177,653 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,321 ширхэг нэгж эрх 2,516,620 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,944,000 юань буюу 8,920,161,280 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 313,500 ам.доллар буюу 1,080,462,075 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 523,600 ам.доллар буюу 1,804,561,220 төгрөгөөр,
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 19,033,600 ам.доллар буюу 65,598,350,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 77,477,252,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.18% хувиар буурч, 36,128.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,218,631,508,336 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
