📢S&P 500 индекс дахин сэргэлээ | Долларын 💵 өндөр өгөөж

📍АНУ - Ерөнхийлөгчийн сонгууль | Төмрийн хүдэр - Уналт | Алт - Унц нь 💵 2500 | OpenAI -Хориглов

Эдийн засгийн “soft landig” хүлээлт нэмэгдэж S&P 500 индекс дахин сэргэлээ.  

АНУ-ын худалдаа, инфляц болон үйлдвэрлэгчдийн үнийн тайлан зэрэг эдийн засгийн нааштай мэдээллүүд нь “soft landing” буюу зөөлөн буулт хийх хүлээлтийг нэмснээр энэ сарын эхэнд тохиосон хүчтэй уналтын дараах хямралын айдас намжиж хувьцааны үнийг 🔦 сэргээж байна.

  • Тухайлбал, 👉сүүлийн 2 жилд хамгийн том 3 өдрийн огцом уналтыг үзүүлсэн S&P 500 индекс 8 сарын 5-аас хойш 6%-иар өссөн бол зах зээлийн тогтворгүй байдлыг хэмждэг 📊VIX индекс оргилоосоо эрчимтэй буулаа.

Энэхүү үйл явдал нь өнгөрсөн 2 долоо хоногийн туршид өндөр өсөлтийг үзүүлсэн технологийн компаниудын хувьцааг өөрийн багцдаа хямд үнээр дахин нэмэх боломжийг олгосон юм.

  • ХНС ирэх сард хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах магадлал 👓25%, 25 суурь нэгжээр бууруулах магадлал 👓 75%-тай байна.

Энэ жил S&P 500 индекс 16%-иар өссөн нь 7 сарын бүх цаг үеийн дээд түвшнээс ойролцоогоор 2%-иар бага байна.  

 

УИХ төсвийн зардлыг 3.1 их наядаар нэмж, 30.5 их наядад хүргэхээр хэлэлцэж байна

Өнгөрсөн намрын чуулганы үеэр 2023 оны төсөвт 💵20.4 их наяд төгрөгийн зардал төлөвлөж, 2024 онд 💵22.4 их наяд төгрөгийн зардал гаргахаар тооцож байсан.

Харин 🤔 энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр зардлыг 27.4 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн бол одоо төсвийн тодотголоор зардлыг 💵30.5 их наяд төгрөг болгохоор оруулж иржээ.

  • 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2025-2026 оны төсвийн төсөөллөөр, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 🧮 27.4 их наяд буюу ДНБ-ий 34.4%-тай байх, суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 🎯2.0 хувийн ашигтай байхаар төлөвлөсөн байв.

Харин Засгийн газрын өрийн үлдэгдэл 47.5 их наяд буюу ДНБ-ний 60%-тай тэнцэнэ гэж тооцоолжээ.

  • Энэхүү төсвийн тодотгол нь 📢зардлыг хэт нэмж, эдийн засгийн эрсдэл үүсгэх магадлалтайг харуулж байна.

Төсвийн тодотгол нь орлого буурсан нөхцөлд хийгддэг болохоос ⚔️ зардлыг нэмэх зорилготой байж болохгүй гэж зарим эдийн засагчид үзэж байна.

 

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна


Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.


Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

8688-9922 | 8888-0272 |

АНУ-ын Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэж байна.  

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн улам ширүүсэж буй энэ цагт 🏢 Ардчилсан намын чуулган өнөөдөр Чикаго хотод эхэлж байна.

  • Тэд дэд ерөнхийлөгч 👉Камала Харрисийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр зорьж байгаа бөгөөд 4 өдрийн дараа нэр дэвшигч эцсийн байдлаар тодорхой болох юм.   

  • Ерөнхийлөгч Жо Байден огцрох шийдвэр гаргаж оронд нь Харрис нэр дэвшихээр болсон нь Ардчилсан намын дэмжигчдийг 🎢сэрээж зарим санал асуулгын дүнгээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамптай ойртож эхэлжээ.

Хөрөнгө оруулагчид ч Харрисийн бодлогын байр суурийг анхааралтай ажиглаж байна.

Тэрээр Холбооны нөөцийн сангийн хараат бус байдлыг хадгалах байр суурьтай байгаа нь ⚔️ өрсөлдөгч Трампын үзэл бодлоос эрс ялгарч байгаа юм.  

OpenAI Ираны зарим иргэний ChatGPT хаягуудыг устгажээ. 

OpenAI компани АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор хиймэл оюун ухаан ашиглаж нийтлэл, видео бичлэгүүд бүтээж байсан 🚨Ираны зарим иргэний ChatGPT-ийн хаягуудыг хаажээ.

  • Гэхдээ тэдний бэлтгэсэн мэдээллүүд өргөн цар хүрээнд тархаж амжаагүй бололтой. 

Artificial Intelligence Ai GIF by ChatbotBuilder

Энэ нь OpenAI-ийн хувьд ChatGPT-ийг хор хөнөөлтэй байдлаар ашиглаж буйг илрүүлсэн анхны тохиолдол биш юм.

  • Тэд 5 сард олон нийтэд нөлөөлөх зорилгоор ChatGPT ашигласан 👮‍♀️5 үйлдлийг таслан зогсоосон нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 🚨төрийн албан хаагчид Facebook, Twitter-ийг ашиглаж нөлөөллийн ажил хийх гэж оролдсон үйлдэлтэй төстэй байжээ.

Нийгмийн мэдээллийн компаниудын адилаар 👉OpenAI энэ төрлийн хэргийг 👮‍♀️эрт таслан зогсоож, холбогдох хувь хүний хаягуудыг хориглох зэрэг арга хэмжээг авсаар байна. 

Хятадын гангийн үйлдвэрлэлийн бууралт төмрийн хүдрийн зах зээлд сорилт авчирлаа.  

Зэсийн үнэ бараг 3%-иар өссөний улмаас мөнгөний үнэ алттай харьцуулахад харьцангуй өндөр хувиар өсөж, аж үйлдвэрийн металлын салбарыг тэргүүллээ.

  • Харин ⚒️ ган зэрэг бусад металлын хувьд байдал эсрэгээрээ муудаж төмрийн хүдрийн фьючерс 9%-иар буурч, 2022 оноос хойших доод түвшиндээ очоод байна.

Wave Steel GIF by dveen

Учир нь Хятадын 🏢үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн түүхий гангийн үйлдвэрлэлийг буураад байгаа юм.

  • Үүнээс болж 🤔 дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Baowu Steel Group 2008 болон 2015 оны уналтаас ч дор нөхцөл байдалд орох анхааруулгыг өгч байна.  

 

Алтны үнэ огцом өсөж 🪙 унц нь 2500 ам.доллар давлаа.

Одоогоор унц нь 💵 2506 ам.доллартой байгаа алтны үнийг шинжээчид ойрын хугацаанд 2700 ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна.  

  • Алтны үнэ 🪙өсөх шалтгаанд төв банкнууд их хэмжээний алт худалдан авсан, Ойрх Дорнодын мөргөлдөөн, Орос Украйны дайн зэрэг геополитикийн эрсдэлүүд орж байна.

АНУ-ын эдийн засаг суларч, төв банк бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн таамаг ч 🪙алтны үнийг дэмжиж байгаа бөгөөд цаашид ч өсөх магадлалтай байна.  

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРААС “11Х” ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ

 

Голомт Капитал ҮЦК нь "Хөрөнгөтөн" форумын үеэр "Онцлох төсөл" буюу “Мастер Инвестмент Менежмент” 🏢хөрөнгө оруулалтын сангийн төслийг танилцууллаа.

  • Мастер Түншлэл ХХК-ийн үүсгэн байгуулсан тус сан нь 🏢хамгийн ашигтай байршилд, ирээдүйд үнэ цэн нь өсөх төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийг нэгтгэх, сайн төслүүдийг хөрөнгө оруулалтаар хангахад оршиж байгаа аж.

  • Сангийн эхний хаалттай арилжаа 👉Go.to Market худалдаа үйлчилгээний төвийн төсөл дээр хэрэгжих бол 📝📝цаашид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн судалгаанд үндэслэж,  үнэ цэнтэй байршил, олон улсын чиг хандлагад нийцсэн, урт хугацааны сайн менежменттэй төслүүдэд хөрөнгө оруулах юм.

    Ингэснээр хөрөнгө оруулагчид 10 жилийн хугацаанд 📊11Х+ өгөөжийг хүртэх боломжтой юм.

МХБ-ийн 2024.08.16-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 436,532,357 төгрөгийн үнийн дүн бүхий 1,060,480 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Крипто Үндэстэн ХК (CNF +13.42%)

  • Гранд системс ХК (LOT +3.85%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK +3.39%)

  • Шарын гол ХК (SHG -12.93%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -12.72%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -5.18%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,136 ширхэг нэгж эрх 1,516,211 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 412 ширхэг үнэт цаас 20,600,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг бонд 900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 11,649,013,596 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,562,393,600 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах) 7,001,600 ам.доллар буюу 23,674,019,968 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵41,344,975,732 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊0.32% хувиар буурч, 48,527.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,038,652,920,167 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!