- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БОНДОО 📋 АВСАН УУ?
БОНДОО 📋 АВСАН УУ?
Панасоник-Тесла| SolarWinds-Луйвар | Алтны ханш-Өсөх үү? | Ам.долларын бонд-6.43%-19.30% өгөөж

🔎Панасоник компани Теслагийн хувьцааны ханшийг 5 хувиар унахад нөлөөлөв.
🔎АНУ-ын төв банк алтны ханшийг “хүлээлтэд” орууллаа.
🔎SolarWinds компани луйвар хийсэн үү?
🔎БЭРС-2 ХБҮЦ-ны 413 сая төгрөгийн ээлжит хүүгийн төлөлт хийгдлээ.
🔎Хүлээлт үүсгэсэн компаниудын тайлан
🔎Сар бүр хүүгээ авдаг “GREEN BOND”-ын эхний сарын хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ.
🔎МХБ-ийн 2023.10.30-ны өдрийн арилжаа

📊ТАЙЛАН
Панасоник компани Теслагийн хувьцааны ханшийг 5 хувиар унахад нөлөөлөв.
📋Өчигдөр Теслад цахилгаан автомашины батарей нийлүүлэгч Панасоник компани 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцуулахад батарей үйлдвэрлэл нь буурсан байна.
Үүнээс болж Теслагийн хувьцааны ханш биржийн арилжаагаар 4.79 хувиар унасан бол бирж хаагдсаны дараах арилжаагаар 0.59 хувь буюу нийт 5.38 хувиар уналаа.

Цахилгаан автомашины батарей үйлдвэрлэл буурсан нь цаашид батарейн үнэ өсөх мөн цахилгаан автомашины эрэлт багасаж байгааг баталж байна гэж хэлж болох юм.
📢Ялангуяа өндөр үнэтэй цахилгаан автомашин болох Теслагийн Model X SUV болон Model S седан загварын автомашинууд засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтөд орж чадахгүй байх эрсдэлтэй байна.

📊АНХААРАЛД
Хүлээлт үүсгэсэн компаниудын тайлан
📈Зах зээлийн өнгийг тодорхойлогч хэд хэдэн компани энэ 7 хоногт тайлангаа танилцуулна. Тухайлбал технологийн салбарын гол төлөөлөгчид болох чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices Qualcomm (NASDAQ:QCOM), Intel (NASDAQ:INTC) тайлангаа танилцуулах юм. Харин Apple-ийн тайлан хэрэглэгчдийн эрэлт хэр байгааг харуулна.
Өнөөдөр тайлангаа танилцуулах 3 чухал компани:

⌛1. Advanced Micro Devices
Хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices Inc (NASDAQ:AMD) нэгж хувьцаанд ногдох ашгийг 68 цент, 5.7 тэрбум ам.долларын орлого олно хэмээн таамаглажээ.
⌛2. Caterpillar
Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Caterpillar Inc (NYSE:CAT) 16.56 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.80 ам.доллараар тайлагнана гэж тооцоолж байна.
⌛3. Anheuser Busch InBev
Budweiser үйлдвэрлэгч Anheuser Busch Inbev (EBR:ABI) NV ADR (NYSE:BUD) нь 15.7 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашгаа 84 центээр тайлагнах төлөвтэй байна.

📊МАРГААН
SolarWinds компани луйвар хийсэн үү?
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос программ хангамжийн SolarWinds Corp компани болон Мэдээллийн аюулгүй байдлын захирал Тимоти Брауныг кибер аюулгүй байдлын алдааг нууж, луйвар хийсэн хэрэгт буруутгалаа.
Тодруулбал, тус компанийг 2018 онд IPO хийсэн цагаасаа эхлэн 2020 оны 12 сар хүртэл хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, болзошгүй эрсдэлийн талаар нуун дарагдуулсан гэж мэдэгдлээ.

Харин SolarWinds компаниас хийсэн хариу мэдэгдэлд, энэ нь нотолгоогүй хэрэг бөгөөд тэднийг эрхээ хэтрүүлж байна гэсэн байна.
SolarWinds компани нь Техаст төвтэй бөгөөд хуулийн этгээд болон засгийн газрын хэрэглэгчдэд зориулсан программ хангамжийг хөгжүүлдэг байна.

📊 АЛТНЫ ХАНШ
АНУ-ын төв банк алтны ханшийг “хүлээлтэд” орууллаа.
🪙Алтны ханш 2000 ам.долларыг өнгөрсөн 7 хоногт давсан ч АНУ-ын төв банкны шийдвэр хэрхэн гарах хүлээлттэй зэрэгцэн завсрын хөдөлгөөнийг үзүүлээд байна.
🪙Алтны ханш өнгөрсөн 5 дахь өдөр 2009 ам.долларыг давсан ба Ойрхи дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн хурцадсанаас хойш 8%-иар өсөөд байна.
Хөрөнгө оруулагчид энэ 7 хоногийн 4 дэх өдөр гарах АНУ-ын төв банкны шийдвэр, 5 дахь өдөр зарлагдах ажил эрхлэлтийн мэдээ, Английн төвбанкны бодлогын хүүгийн шийдвэрийг хүлээж байна.

📌Европын 2 ч төв банкны төсөөлж буйгаар Европын Холбооны Төв банк бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь инфляцтай хийж буй тулаанаа бага зэрэг зөөлрүүлж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


БЭРС-2 ХБҮЦ-НЫ 413 САЯ ТӨГРӨГИЙН ЭЭЛЖИТ ХҮҮГИЙН ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ. 🤗
Голомт Капитал ҮЦК ХХК болон Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК хамтран гаргасан БЭРС-2 ХБҮЦ /Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас/-ны 💰413 сая төгрөгийн төгрөгийн ээлжит хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ. 🤝

📅САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ “GREEN BOND”-ЫН ЭХНИЙ САРЫН ХҮҮГИЙН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК-ны Монголын хүнсний салбарт тэргүүлэгч Топ компанитай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгосон САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ 🟩GREEN BOND🟩-ын эхний сарын хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ.

📢Мөн бид уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.


МХБ-ийн 2023.10.30-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 139,542,001 төгрөгийн үнийн дүн бүхий 413,823 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,350 ширхэг нэгж эрх 4,535,528 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,720,000 юань буюу 6,937,536,000 төгрөгөөр,
"Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,072,000 юань буюу 8,988,633,600 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 520,200 ам.доллар буюу 1,794,044,952 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 17,867,292,081 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 35,747.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,124,180,330,723 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
