• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE🟡3 БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

📢 ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE🟡3 БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

 

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE🟡3 БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  SIMPLE🟡3 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

SIMPLE🟡3 БОНДЫН НӨХЦӨЛ

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

SIMPLE🟡3 БОНДЫН ХҮҮГИЙН НӨХЦӨЛ

  • Инфляцын түвшнээс нэрлэсэн хүүгийн түвшинд 10.8 нэгж хувиар өндөр өгөөж

  • Бодлогын хүүтэй харьцуулахад 7 нэгжээр өндөр өгөөж

  • ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөж

SIMPLE🟡3 БОНДЫН ТАНИЛЦУУЛГА 👇

SIMPLE🟡3 БОНДЫН ХҮҮГИЙН ТАТВАР-5%

🎯Нээлттэй бондын орлогын албан татвар 5% байдаг тул SIMPLE🟡3 бондын 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.

Үнэт цаас гаргагч Ашид Капитал ББСБ ХХК нь М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрх тусгай зөвшөөрөл аван тус чиглэлээр 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 

Ашид капитал ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал зээлийн үйл ажиллагаа явуулж, SIMPLE аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлэн 33.8 мянган хэрэглэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.  

  

SIMPLE🟡3 БОНДЫГ СОНГОХ ШАЛТГААН

🟡ЭРСДЭЛ БАГА  

  • Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан. 

🟡ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР  

  • Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.  

🟡ТОГТМОЛ ӨГӨӨЖ 

  • Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.   

🟡ӨНДӨР ӨГӨӨЖ 

  • Инфляцын түвшнээс 10.8 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.

🟡ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ 

  • Хадгаламжтай харьцуулахад СИМПЛ-3 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.  

🟡ТАТВАР  

  • Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5% 

 

SIMPLE🟡3 БОНДЫН ТАНИЛЦУУЛГА 👇

SIMPLE🟡3 бонд нь Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалтын зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буйгаараа онцлогтой.


📍Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн дотоодын зээлжих зэрэглэлийг BBB+ гэж үнэлсэн бөгөөд тус зэрэглэл нь зээлжих зэрэглэлийн шатлалын дагуу хөрөнгө оруулалтын зэрэглэлд багтаж байна.

Олон улсад бондууд нь “Зээлжих зэрэглэл” буюу "Рейтинг"-тэй гардаг. "Рейтинг" нь хөрөнгийн зах зээлд компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт юм.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээг ерөнхийд нь хөрөнгө оруулахад тохиромжтой, хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж ангилж болно. BBB+ зэрэглэлийн тухайд хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж буй.

Тус компани бондын татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100% зээлийн багцаа өсгөхөд зарцуулна. Энэ нь иргэд аж ахуйн нэгжид очих зээл нэмэгдэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.

Ингэснээр компанийн үйл ажиллагаа нь тэлж, орлого ашиг нь нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын хувьд улам найдвартай болно.

SIMPLE🟡3 БОНДЫН ТАНИЛЦУУЛГА 👇

SIMPLE🟡3 БОНДЫН ТАНИЛЦУУЛГА 👇

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!