РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Сар бүр хүүгээ -Авдаг| Хүү: 17.5% | Хүүгийн орлогын татвар: 5.0%

"САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" МОНГОЛЫН АНХНЫ РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн 📍BBB+ зээлжих зэрэглэлтэй "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэй, 17.5%--ийн хүүтэй "SIMPLE-2" бондын урьдчилсан захиалгыг авч байна.

Санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн мэдээллээс хамгийн чухлыг хүргэдэг "Lemon Press" "SIMPLE-2" бондыг онцолж байна.👇

🎯Тус бондын ач холбогдлын талаар Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн ярилцлагын дэлгэрэнгүйг 👇 

"SIMPLE-2" бондын нөхцөл:


🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔸Хүү: 17.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Зээлжих зэрэглэл: ВВВ+ /Mongolian Investment Raiting Agency/
🔸Хүү төлөх давтамж: Сар тутам
🔸Хүүгийн орлогын татвар: 5.0%
🔸Анхдагч захиалга 2023.10.11-17

🎯"SIMPLE-2" бон’дын хүүгийн түвшин бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс өндөр байна.

"SIMPLE-2" хүүгийн түвшин:
🔸Инфляцын түвшнээс 8.3 хувийн нэмэгдэл өгөөж
🔸Бодлогын хүүтэй харьцуулахад 4.5 нэгжээр өндөр өгөөж
🔸ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.43 дахин өндөр өгөөжтэй юм.


📍Тус бонд нь Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалтын зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буйгаараа онцлогтой.

Тодруулбал, тус компани тухайн бонд болон бонд гаргагчийн зээлийн эрсдэлийг тооцоолон, эргэн төлөх чадварыг үнэлэн зээлжих зэрэглэлийг тогтоодог.

Олон улсад бондууд нь “Зээлжих зэрэглэл” буюу "Рейтинг"-тэй гардаг. "Рейтинг" нь хөрөнгийн зах зээлд компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт юм.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээг ерөнхийд нь хөрөнгө оруулахад тохиромжтой, хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж ангилж болно. BBB+ зэрэглэлийн тухайд хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж буй юм.

Засгийн газрын бондууд, компанийн бондууд хөрөнгийн зах зээлд гарахдаа бондын зээлжих зэрэглэлийн чадварыг тодорхойлуулдаг.

Бондын зээлжих зэрэглэлийг "Зэрэглэл тогтоох үнэлгээний байгууллагууд" тогтоодог бөгөөд тухайн бонд гаргагчийн санхүүгийн чадавх, бондын төлбөрөө төлөх чадамж, засаглал, олгосон зээлүүдийн найдвартай байдал зэрэгт үндэслэдэг.

Тус компани бондын татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100% зээлийн багцаа өсгөхөд зарцуулна. Энэ нь иргэд аж ахуйн нэгжид очих зээл нэмэгдэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.

Ингэснээр компанийн үйл ажиллагаа тэлж, орлого ашиг нь нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын хувьд улам найдвартай болно.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!