📢Simple III БОНД 💵 ТАТВАР 📊 5% =19% | ИЛОН МАСКИЙН XAI 💵 24 ТЭРБУМ

📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Simple III бонд

 

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

ӨНДӨР ӨГӨӨЖ

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР

БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

Үнэт цаасны зах зээлд 2001 онд Барилга корпораци ХК “Шинэ зуун бонд”-ыг гаргаснаар нээлттэй бонд, 2021 оны 09 сард  Голомт Капитал ҮЦК болон Монкон констракшн ХХК-тай хамтран гаргасан “Монкон бонд”-ыг арилжаалснаар хаалттай бондын зах зээлийн түүх эхэлсэн юм.  

Тэгвэл 2024 оны байдлаар 💵4 их наяд төгрөг давсан дүнгээр дотоодын бонд арилжаалагдаад байна.

Мөн энэ онд нийслэлээс 💵500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.  

Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нээлттэй бондод хөрөнгө оруулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй бол хаалттай бондод хөрөнгө оруулахад МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ байхыг шаардаж байна. 

Та бондод хөрөнгө оруулахаар сонирхож байвал дараах алхмуудаар урьдчилан шалгаарай.

Эргэн төлөлтийн эрсдэлийн талаар судлах

Барьцаа, баталгаа, батлан даалттай эсэх, эдгээр гэрээ хэлцэл нь зохих журмын дагуу баталгаажсан эсэх, барьцаа хөрөнгө давхар барьцаалагдсан эсэхийг судлах 

Бонд гаргаж буй компанийг судлах

Компанийн түүх болон бизнесийн нэр хүнд сайн байвал давуу тал юм. Мөн аливаа төлбөрийн үүргээ зөрчиж байгаагүй, хугацаа хэтэрсэн зээлийн муу түүхгүй байх шаардлагатай.

Мөн бонд гаргах төсөлд гол үйлчилгээ үзүүлж буй андеррайтерийн компани нь сайн түүхтэй байх

Татвар

Нээлттэй бондын хувьд татвар 📊5 хувь, хаалттай бондын татвар 📊10 хувь байдаг тул ямар төрлийн бонд болохыг тодорхойлоорой. 

Бондын нөхцөлтэй танилцах

Төлбөр хоцорвол алданги бий эсэх, хугацаанаасаа өмнө буцаан дуудах нөхцөлтэй эсэх, хүүгээ хэрхэн тооцох талаар судлах шаардлагатай.

Мөн татан төвлөрүүлсэн хөрөнгийг ямар төсөлд зарцуулах, тухайн төсөл нь найдвартай эсэхийг шалгаарай.

Маргаан шийдвэрлэх

Маргаан үүсвэл арбитр эсхүл шүүхээр шийдвэрлэх талаар тодорхойлсон эсэхийг судлаарай.

Арбитрын журмаар маргаанаа шийдвэрлэхэд талууд хугацаа хэмнэх боломжтой, харин шүүх нь хугацаа их орох сул талтай гэж судлаачид үзэж байна.

Иймд бондтой холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх нь давуу талтай юм. 

Бусад

Үнэт цаасны танилцуулгатай танилцаж бүх нөхцөлтэй танилцах, эрсдэлтэй гэж үзсэн асуудлаар тодруулга, тайлбар авахаар үнэт цаас гаргагчид хандах боломжтой.  

 

Илон Маскийн xAI 24 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна

Илон Маскийн  өнгөрсөн оны 7 сард үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны xAI Sequioa Capital стартап компани нь Андрисен Хоровитц болон Саудын Арабын ханхүү Альвалид бин Талаль зэрэг хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум ам.долларыг татаж чадсанаар 💵24 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Илон Маск тус стартап компанид хувиасаа 750 ам.долларын хөрөнгө оруулсан бол түүний эзэмшлийн X олон нийтийн платформ нь 250 сая ам.долларыг нийлүүлжээ.

Илон Маск Маск энэ оны 11 сар гэхэд X-ийн хөрөнгө оруулагчид xAI-ийн 25 хувийг эзэмших болно гэж жиргэж байжээ.

Компани нь тус хөрөнгийг xAI-ийн анхны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай хөгжингүй дэд бүтэц, судалгаа, шинжилгээний ажлыг хурдасгахад зориулах юм байна.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

БНХАУ хагас дамжуулагчийн салбарт 48 тэрбум ам.доллар зарцуулна

2014 онд үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын National Integrated Circuit Industry Investment Fund буюу төрийн өмчит хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалтын сан нь 3 дахь удаагаа 48 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгосон байна.

Тус санг “Big Fund” буюу том сан гэж нэрлэдэг бөгөөд хөрөнгө оруулалт татсан нь АНУ-аас тавьж буй хориг арга хэмжээнүүдийн эсрэг авч байгаа хариу үйлдэл юм.

БНХАУ өөрсдийн хагас дамжуулагчийн үйлдвэртэй болсноор бусад улс орон ялангуяа АНУ-аас хараат байдал нь буурч үндэсний нийлүүлэлтийн сүлжээтэй болох юм.  

Бусад улсын хувьд

📍АНУ-ын хувьд тус салбарт 50 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа бол БНСУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 19 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр болоод байна.

 

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

ABN AMRO банк Hauck Aufhauser Lampe банкийг 672 сая еврогоор авна

Нидерландын ABN AMRO банк Германы Hauck Aufhauser Lampe (HAL) банкийг Хятадын Fosun International холдингоос 672 сая еврогоор худалдан авахаар боллоо.

Fosun International холдинг нь эрүүл мэнд, зочид буудал, хөрөнгийн удирдлага болон газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.

🔎ABN AMRO банк HAL банкийг худалдан авснаар түүний охин компани болох Bethmann Bank нь Германы хамгийн том санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэг болох юм.

Тус хэлцэл нь ирэх жилийн эхний улиралд эцэслэгдэх бөгөөд ABN AMRO-ийн баланст 26 тэрбум еврогийн хөрөнгө болон 2 тэрбум еврогийн өр төлбөр нэмэгдэх юм байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА

 


Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.05.27-ны өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 260,633,030 төгрөгийн үнийн дүн бүхий 705,538 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Сэлэнгэ сүрэг ХК (SES +14,99%)

  • Тахь-ко ХК (TAH +14.95%)

  • Гермес центр ХК (HRM +4.17%)

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.96%)

  • Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -10.73%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -9.09%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,909 ширхэг нэгж эрх 6,513,051 төгрөгөөр арилжсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,844,232,960 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,593,548 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 689,850 ам.доллар буюу 2,332,824,354 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,616,296,960 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 450,450 ам.доллар буюу 1,523,259,738 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 142,405,743,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,053,765,240,911 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!