• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГОЛОМТ КАПИТАЛ -ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ | 🟡SIMPLE III БОНД- 📊 ЦЭВЭР АШГИЙН ӨСӨЛТ | Хүү 📊 18% |

ГОЛОМТ КАПИТАЛ -ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ | 🟡SIMPLE III БОНД- 📊 ЦЭВЭР АШГИЙН ӨСӨЛТ | Хүү 📊 18% |

📍БНХАУ VS Тайван| 💵Paramount -Хэлцэл | 🔵Эм Жи Эл Акуа - 2догч эхэллээ | БНХАУ -📉Захирлуудын цалин

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE III БОНД- ЦЭВЭР АШИГ

Үнэт цаас гаргагч MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ-ын цэвэр ашиг 2021 онд 💵223.8 сая төгрөг байсан бол 2023 оны эцэст 💵12.0 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.

Мөн тус онуудад өөрийн хөрөнгийн өгөөж тогтмол өсөж 2023 оны эцэст 18.9 хувьд хүрсэн нь салбарын дунджаас 3.1 нэгжээр өндөр үзүүлэлт юм.

Өөрийн хөрөнгийн өгөөж салбарын дунджаас өндөр байгаа нь компани хөрөнгийг үр ашигтай, оновчтойгоор удирдах замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгааг илэрхийлж байна.

 

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна

/2024.05.31-ний өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

 

Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.

Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

📍Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.

 

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

 

 

 

Хятадын хувьцаат компанийн захирлуудын цалин буурчээ.

 

БНХАУ-ын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын захирлуудын цалин сүүлийн 20 жилд анх удаа өнгөрсөн онд буурсан байна.

Shanghai Rongzheng Enterprise Consulting Service Group-ийн судлаачид 5000 компанийн жилийн тайланд үндэслэж тус дүгнэлтийг гаргажээ.

2023 онд захирлуудын дундаж цалин 1.66 сая юань буюу 229 мянган ам.доллар байсныг өмнөх онтой харьцуулбал 3.27 хувь буурсан байна.

Түүнчлэн дампуурлын ирмэгт тулаад буй үл хөдлөхийн Vanke компанийн 3 захирал сарын цалингаа 10000 юань буюу 1379 ам.доллар хүртэл бууруулахыг зөвшөөрсөн байна.

Харин биотехнологийн WuXi Apptec компанийн захирал Ли Ге өнгөрсөн жил 42 сая юань буюу хамгийн өндөр цалин авсан нь өмнөх жилийнхтэй нь дүйцэж байна.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Skydance Media компани Paramount-ийн хэлэлцээ

 

Paramount компани Skydance продакшныг худалдан авах ажил эхэллээ.

Тус хэлцлийн хүрээнд Skydance Media компани Paramount компанийн нэгж хувьцааг 15 ам.доллар буюу өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаас 26 хувиар өндөр үнээр худалдан авах саналыг National Amusement компанид тавьжээ.

Кино театрын бизнес эрхэлдэг National Amusement компани нь Paramount-ийн 77 хувийг эзэмшдэг бөгөөд АНУ-ын бизнес эрхлэгч эмэгтэй Шэри Редстоуны гэр бүлийн эзэмшилд байдаг.

Энэхүү санал хэрэгжсэний Paramount компани Skydance продакшныг худалдан авах юм.

Одоогоор Skydance компанийн хараат бус захирлууд энэхүү хэлэлцээрийг дэмжиж байгаа бөгөөд National Amusements компанийн Редстоун гэр бүлээс гадна томоохон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хүлээгдэж байна. 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

БНХАУ Тайвантай байгуулсан 134 барааны тарифын хөнгөлөлтийг цуцаллаа

Баасан гарагт БНХАУ-ын Гаалийн тарифын хорооноос 6 сарын 15-аас Тайван улстай байгуулсан 134 нэр төрлийн барааны тарифын хөнгөлөлтийг цуцалж буйгаа мэдэгджээ.

Тэдгээрт химийн гаралтай бүтээгдэхүүн, литий-ион батарей, уралдааны мотоцикл, телевизийн камер, бөс бараа зэрэг бүтээгдэхүүн орсон байна. БНХАУ-ын эрх баригчид энэ шийдвэрийг гаргахын тулд 8 сар үргэлжилсэн судалгаа хийсэн байна.

Судалгааны явцад өнгөрсөн жил тус хойгт Эх газрын Хятадаас ирж буй 2509 гаруй бүтээгдэхүүний борлуулалтад саад учруулсан нь тогтоогдсон байна.

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.

 

Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 501 хувьцаа эзэмшигч оролцож, 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Үүний 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн.

Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой хугацаанд хувьцаагаа арилжаалахгүй байх нөхцөлөөр хөрөнгө оруулдаг бөгөөд хувьцаагаа хоёрдогч зах зээлд арилжаалах боломжгүй юм.

Харин үлдсэн 20%-д хөрөнгө оруулсан иргэд хувьцаагаа өнөөдрөөс эхлэн арилжаалах боломжтой болж байна.

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” бүртгэл хаагдахад 13 хоног үлдлээ


Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.05.31-ний өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 222,863,695 төгрөгийн үнийн дүн бүхий 398,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны

  • Стандарт ноос ХК (ALI +15.00%)

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%)

  • Жидакс ХК (SOH +14.97%)

  • Мик холдинг ХК (MIK -14.29%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -7.95%)

  • Бодь Даатгал ХК (BODI -5.86%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,171 ширхэг нэгж эрх 1,684,706 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 156 ширхэг үнэт цаас 15,600,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,590 ширхэг бонд 258,818,700 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 2,598,359 ширхэг үнэт цаас 404,642,447 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,927,530,240  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,325,027 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 628,425 ам.доллар буюу 2,124,459,839 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,613,048,320 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 403,200 ам.доллар буюу 1,363,061,952 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,024,247,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 27,837,281,946 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.4% хувиар өсч, 42,582.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,937,609,219,057 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!